Нэвтрэх хэсэг



Санал асуулга

Танд ямар мэдээлэл хамгийн их хэрэгтэй байна вэ?
 

ТА-II төслийн дүнгээс PDF Хэвлэх И-мэйл
  • СУМЫН БЭЛЧЭЭРИЙН МАЛ АЖ АХУЙН ЭРСДЛИЙН САНГИЙН

     ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ  ЖУРАМ

     

    Тогтвортой амьжиргаа-2 төслийн зүгээс бэлчээрийн төлбөр тооцох ажлыг 2011 оноос эхлэн туршилтын журмаар сонгон шалгаруулсан 4 сумдад хэрэгжүүлж байна. Энэхүү журмыг сумын бэлчээрийн мал аж ахуйн эрсдлийн сан гэж нэрлэж байгаа юм.

     Энэхүү журмаар Тогтвортой амьжиргаа-II төслийн хүрээнд бэлчээр ашиглалтын  төлбөрийн механизмыг турших замаар  малчдад үзүүлэх эдийн засгийн  нөлөөлөл, хэтийн ач холбогдлыг тооцох, бэлчээрийн мал аж ахуйн  эрсдлийн санг төслөөс болон малчин, малчдын бүлгээс төлбөр хуримтлуулан бүрдүүлэх, зарцуулах, түүнд хяналт тавих харилцааг зохицуулна.

     

    Тус САНГААС ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ

    1. ТА-II  төслийн загвар сумдаас байгалийн бүс бүрийг төлөөлсөн нэг сум сонгон авч бэлчээр, эрсдлийн чиглэлээр төслөөс гаргаж буй хөрөнгө болон       малчин, малчдын  бүлгээс оруулах хөрөнгөөс бүрдэх бэлчээрийн мал аж ахуйн  эрсдлийн сан байгуулах, захиран зарцуулах туршилтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх.

    2. Малчид, орон нутгийн төр, захиргааны байгууллагын зүгээс  бэлчээрийг       төлөвлөгөөний дагуу зохистой ашиглуулах, хамгаалах санаачлага гаргуулах.

    3. МАА-н салбарт  төсвийн төвлөрлийг  сааруулж, орон нутгийн  засаг захиргааны эрх мэдлийг малчдын оролцоотойгоор  нэмэгдүүлэх.

    4. Дээрх арга хэмжээг авснаар бэлчээр, эрсдлийн менежментийн үйл ажиллагаанд гарах тэргүүн туршлага, шилдэг арга барилыг судалж сурталчлах, цаашид бусад сумдад дэлгэрүүлэх.  үргэлжлэлийг энд дарж үзнэ үү, энэ холбоос ажиллахгүй бол Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. д мэйл бичээрэй....

     
  •  

     

  • Тогтвортой Амьжиргаа-II  төслийн Ажлын Хэсгийн хуралдаан болж "ХАНГАЛТТАЙ" гэсэн үнэлгээ өглөө
  • ТА-II төслийн Бэлчээрийн мал аж ахуйн эрсдлийн удирдлага бүрэлдэхүүн хэсгийн Ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр /2011-02-25/ ТАТГазар дээр боллоо.
  • Тус хуралдаанаар төслийн бэлчээрийн бүрэлдэхүүн хэсгийн 2010 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайланг хэлэлцээд "ХАНГАЛТТАЙ" гэсэн үнэлгээ өглөө.
  • Хэлэлцсэн асуудлууд:  

    1. Зөвлөх байгууллагын тайлан:
    2. Бодлого судлалын төвийн ажлын тайлан,
    3. Мал  АА-н  эрсдлийг  урьдчилан  мэдээлэх  тогтолцоо /LEWS/ төслийн  тайлан
    4. Тогтвортой Амьжиргаа-II  төслийн 2011 оны ажлын төлөвлөгөө
    5. Тогтвортой Амьжиргаа-II   төслийн  газраас  2011  онд ХХААХҮЯ-тай хамтран ажиллах  төлөвлөгөө
    6. Тогтвортой Амьжиргаа-II   төслийн газраас МААЭШХ-тэй хамтран хийх сургалтын ажлын төлөвлөгөө
    7. Тогтвортой Амьжиргаа-II   төслөөс  ГХБГЗЗГ-тай  хамтран  хийх     сургалтын ажлын  төлөвлөгөө
    8. Загвар  сумдад  туршин  хэрэгжүүлж  байгаа  МАА-н эрсдлийн сангийн талаарх танилцуулга зэрэг болно.

     Хуралдааны дүгнэлтээс заримыг нь авч үзвэл....

     

    Дэлгэрэнгүй...
     
    Баяжуулалт хийгдээд явна PDF Хэвлэх И-мэйл

    Бэлчээр ашиглалтын газрын зураг дээр баяжуулалт хийгдээд явах болно...

    Тогтвортой Амьжиргаа - II төслийн хүрээнд Бодлого судлалын төвөөс хийж гүйцэтгэсэн бэлчээр эдэлбэр газрын болон ургамалжилтын үндэсний хэмжээний зураглалыг нэмэлт 13  аймгаар гаргаж ХХААХҮЯам болон Газрын харилцаа, барилга, геодези зураг зүйн газрын газар зохион байгуулалт газар ашиглалтын хэлтэст тус тус албан ёсоор 2011 оны 01-р сарын 19-нд албан ёсоор хүлээлгэн өгсөн талаар та бүхэн мэдэж байгаа.

     

    Уг бэлчээрийн зураглал гүйцэтгэсэн ажлыг ХХААХҮЯ-наас өндрөөр үнэлж, 2011 оны 2-р сарын 10-ны өдөр зохион явуулсан ""Хандивлагч нартай хийсэн зөвлөлдөх уулзалт" дээр МАА-н бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга П.Ганхуяг хэлэхдээ "тус бэлчээрийн зураглал хийсэн ажлын ач холбогдлыг өндрөөр үнэлж байгаагаа хэлээд цаашид тус газрын зурган дээр баяжуулалт хийгээд явж байхаар болсоныг мэдэгдлээ.

    Дэлгэрэнгүй...
     
    << Эхлэх < Өмнөх 1 2 3 Дараахи > Төгсгөл >>

    Хуудас 3-с 1

    Хэл

    Хайлт

    Мэдээ хүлээн авах

    Хуанли

    <<  5-Р Сар 2018  >>
     Да  Мя  Лх  Пү  Ба  Бя  Ня 
       1  2  3  4  5  6
      7  8  910111213
    14151617181920
    21222324252627
    28293031   

    Фото

    Архив

    Нийт хандалт

    169106
    ӨнөөдөрӨнөөдөр1993
    Энэ 7 хоногтЭнэ 7 хоногт12539
    Энэ сардЭнэ сард58629
    НийтНийт1691064