Нэвтрэх хэсэг



Санал асуулга

Танд ямар мэдээлэл хамгийн их хэрэгтэй байна вэ?
 

Малчид бэлчээр ашиглалтын газрын зурагтай боллоо PDF Хэвлэх И-мэйл

handing_out_the_land_use_mapping_054

Малчид 2011-01-19-нд бэлчээр ашиглалтын газрын зурагтай боллоо

Тогтвортой Амьжиргаа - II төслийн хүрээнд Бодлого судлалын төвөөс хийж гүйцэтгэсэн бэлчээр эдэлбэр газрын болон ургамалжилтын үндэсний хэмжээний зураглалыг нэмэлт 13  аймгаар гаргаж ХХААХҮЯам болон Газрын харилцаа, барилга, геодези зураг зүйн газрын газар зохион байгуулалт газар ашиглалтын хэлтэст тус тус албан ёсоор хүлээлгэн өглөө.

 Энэ нь цаашид аймаг бүр өөрсдийн сум нэг бүрт тухайн бэлчээрийн болон ургамжилтын зураглалыг БСТ програмаар гаргаж өгөх, улмаар сум бүрт АТЛАС хийж газар зохион байгуулалт газрын эдэлбэр газрын төлөвлөгөөгөө хийж ашигладаг болох юм. БСТ-1.0 програм нь - тухайн сумын малчин өрх, малын тоо толгой, байгалийн нөөцийн чадамжийн/бэлчээрийн ургац, усан хангамж/ өөрчлөлт, бэлчээрийн хатуу цэгийн байршил зэрэг үзүүлэлтүүдийг ашиглах замаар бэлчээр, эрсдэлийн менежментийн үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх, хяналт мониторинг хийхэд шаардлага хангахуйц  тоон мэдээллийг нэг дор бөөнөөр нь гаргах, ашиглах, хадгалах ихээхэн чимхлүүр ажлыг  богино хугацаанд хийж гүйцэтгэх чадвартай сайжруулагдсан програм юм. Үүнийг өмнөх 8 аймгийг оролцуулаад нийт 21 аймгийн  сум болгоны газрын даамлуудад суурилуулж өгсөн бөгөөд сургалтыг өнгөрсөн онд хийж гүйцэтгэсэн одоо мэдээллээ шинээр оруулах л үлдэж байна.

Дэлгэрэнгүй...
 
ТӨСЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БҮХЭЛДЭЭ МАЛЧДЫН АМЖИРГААГ ДЭЭШЛҮҮЛЭХЭД ЧИГЛЭЖ БАЙНА PDF Хэвлэх И-мэйл

Малын эрүүл мэнд, мал аж ахуйн зах зээл төслийн талаар төсөл хэрэгжиж буй аймгийн иргэд аж ахуйн нэгжийн тодорхой хүрээлэл тэр тусмаа салбарын холбогдолтой хүмүүс тодорхой мэдээлэлтэй болсон гэж ойлгож байгаа.

Төслийн хүрээнд нийт өртгийнхөө гуравны нэг орчим хувьд тоног төхөөрөмж нийлүүлж төслийн зорьж буй үр дүн мал аж ахуйн зах зээлийн системийн дутагдалтай байгаа хэсэг газруудад тодорхой дэмжлэг үзүүлэхийг зорьж байгаа юм. Энэ нь эцсийн дүндээ хөдөөгийн малчин ардын амьдралд тэдний үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэгдүүлснээр нөлөөлөх ёстой гэсэн гол санааг илэрхийлэх учиртай.

Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн хөгжлийн оргил үед малчдын амьдрал утга учиртай, төртэй засагтай гэдгээ мэдэрсэн, өөрсдийн гэсэн тодорхой нийгэмтэй байсан нь сүүлийн жилүүдэд нилээд их үгүйлэгдэж байна гэж ойлгож байгаа. Үүний зэрэгцээ малчдын үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнийг тодорхой шалгуураар ангилдаггүй, борлуулах сувгууд нь тодорхой бус, гадаад зах зээлд гарах гарц хязгаарлагдмал, боловсруулах үйлдвэрүүд хангалтгүй, эцсийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэх асуудал төвөгтэй, бүрэн төлөвшиж чадаагүй байгаа нь ажлын ихийг хийж буй малчдын хувьд хангалттай орлоготой байж чадахгүй байна. Малын гаралтай бүтээгдэхүүний зах зээлийг нэмэгдүүлэх, түүнийг цуглуулах, борлуулах сувгийг нэмэгдүүлэх нь тухайн бүтээгдэхүүний зах зээлийн эрэлт хэрэгцээг нэмэгдүүлж өрсөлдөөн бий болгосноор малчдын гар дээр очиж буй орлогын хувь нэмэгдэх учиртай.

Дэлгэрэнгүй...
 
<< Эхлэх < Өмнөх 1 2 3 Дараахи > Төгсгөл >>

Хуудас 3-с 2

Хэл

Хайлт

Мэдээ хүлээн авах

Хуанли

<<  8-Р Сар 2018  >>
 Да  Мя  Лх  Пү  Ба  Бя  Ня 
    1  2  3  4  5
  6  7  8  9101112
13141516171819
20212223242526
2728293031  

Фото

Архив

Нийт хандалт

155855
ӨнөөдөрӨнөөдөр891
Энэ 7 хоногтЭнэ 7 хоногт2039
Энэ сардЭнэ сард15716
НийтНийт1558559