Нэвтрэх хэсэг



Санал асуулга

Танд ямар мэдээлэл хамгийн их хэрэгтэй байна вэ?
 

МАЛЧДЫН БҮЛГҮҮД БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫН УРТ ХУГАЦААНЫ ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА. PDF Хэвлэх И-мэйл

ММСС-ХОБТ нь Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хот орчмоос нийт 300 малчны бүлгийг сонгож бэлчээрээ урт хугацаанд гэрээгээр ашиглах эрхээр хангаж хөрөнгө оруулалт хийх ажлынхаа эхлэлийг тавилаа.  Малчдын бүлгийн сонгох анхан шатны шалгаруулалтыг сумын ажлын хэсэг буюу орон нутаг малчдын бүлгийн өргөдөл дээр тулгуурлан зохион байгуулсан. 2-р шатанд анхан шатнаас шалгарсан 403 малчны бүлэг бизнес санал боловсруулж, тэдгээрийн сонгосон бэлчээрийн талбайд байгаль орчин, нийгмийн үнэлгээний ажил хийгдлээ. Энэ үнэлгээгээр тэнцсэн эхний ээлжийн бүлгүүдтэй бэлчээр ашиглалтын гэрээ хийх ажлыг 2010 оны 12 сарын 20-д УБ хотод Чингис Хаан зочид буудалд, 2010 оны 12 сарын 23-д Дархан-Уул аймгийн Залуучууд театрт тус тус зохион байгууллаа.  Тус арга хэмжээнд УИХ-н дэд дарга ноён Н. Энхболд болон ХХААХҮЯ, Мянганы Сорилтын Корпораци, Монголын Мянганы Сорилтын Сангийн хүндэт төлөөлөгчид, Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн удирдлагууд оролцлоо. Нийт  73 бүлгийн 350 орчим малчин өрхийн төлөөлөл бэлчээр ашиглалтын гэрээнд гарын үсэг зурлаа. Гэрээ зурах үйл ажиллагааны үеэр малчдад зориулсан гэрээний нөхцөл болон төслөөс тавигдах шаардлага, хөрөнгө оруулалтын эргэн төлөлт, байгаль орчин нийгмийн нөлөөлөл гэх мэт мэдээлэл өгөх сургалтыг зохион байгууллаа.

 

Бэлчээрийг олон зуун жилээр нийтээрээ ашиглаж ирсэн, нүүдлийн мал аж ахуйтай Монголын нөхцөлд малчид бэлчээрээ гэрээгээр ашиглах, хамгаалах, сайжруулах, цаашид орлогын гол эх үүсвэр болгох боломж олгож буй шинэ системийг анхлан нэвтрүүлж буй нь энэ төслийн онцлог ач холбогдол юм. Хот орчмын бэлчээрийг тухайн орон нутгийн малчдад урт хугацаанд гэрээгээр ашиглуулснаар бэлчээрийн доройтолыг бууруулах төдийгүй саалийн эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэн, хотын иргэдийг сүү, цагаан идээгээр хангах гэсэн цогц үйл ажиллагааг хэрэгжүүлэх юм.

 

2011 оны 1 сард үлдсэн 200 гаруй малчпын бүлэгтэй бэлчээр ашиглалтын гэрээ хийх болно.

 

Дэлгэрэнгүй...
 
Бэлчээр ашиглалтын гэрээ хийж эхэллээ PDF Хэвлэх И-мэйл

ММСС-ХОБТ нь 2008 оны 9 сараас эхлэн хэрэгжиж байгаа бөгөөд энэ хугацаанд төслийн зүгээс гэрээгээр буюу түрээсээр ашиглах боломжтой бэлчээрийн газар сонгох, орон нутгийн малчид иргэдэд төслийн талаар мэдээлэл түгээх, малчдын бүлэг  сонгох, орон нутгийн төрийн албан хаагчдад сургалт семинар зохион байгуулах, сонгосон бэлчээрийн талбайд байгаль орчин, нийгмийн үнэлгээ хийх гэх мэт олон ажлуудыг гүйцэтгэж ирлээ.

 

Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хот орчмоос нийт 300 малчны бүлгийг сонгож бэлчээрээ урт хугацаанд гэрээгээр ашиглах эрхээр хангаж хөрөнгө оруулалт хийх бөгөөд анхан шатны шалгаруулалтыг сумын ажлын хэсэг буюу орон нутаг малчдын бүлгийн өргөдөл дээр тулгуурлан зохион байгуулсан. 2-р шатанд анхан шатнаас шалгарсан 403 малчны бүлэг бизнес санал боловсруулж, тэдгээрийн сонгосон бэлчээрийн талбайд байгаль орчин, нийгмийн үнэлгээний ажил хийгдлээ. Энэ үнэлгээгээр тэнцсэн бүлгүүдтэй бэлчээр ашиглалтын гэрээ хийх ажлыг 2010 оны 12 сарын 20-ны Даваа гаригт УБ хотод Чингис Хаан зочид буудалд, 2010 оны 12 сарын 23-д Дархан-Уул аймгийн Хүүхэд Залуучуудын театрт тус тус зохион байгуулах гэж байна. Тус арга хэмжээнд, УИХ-н гишүүд, ХХААХҮЯ, Мянганы Сорилтын Корпораци, Монголын Мянганы Сорилтын Сангийн хүндэт төлөөлөгчид оролцох болно.

Дэлгэрэнгүй...
 
<< Эхлэх < Өмнөх 1 2 3 Дараахи > Төгсгөл >>

Хуудас 3-с 3

Хэл

Хайлт

Мэдээ хүлээн авах

Хуанли

<<  6-Р Сар 2018  >>
 Да  Мя  Лх  Пү  Ба  Бя  Ня 
      1  2  3
  4  5  6  7  8  910
11121314151617
18192021222324
252627282930 

Фото

Архив

Нийт хандалт

144620
ӨнөөдөрӨнөөдөр231
Энэ 7 хоногтЭнэ 7 хоногт11217
Энэ сардЭнэ сард51067
НийтНийт1446204