Нэвтрэх хэсэг



Санал асуулга

Танд ямар мэдээлэл хамгийн их хэрэгтэй байна вэ?
 

Бэлчээр ашиглалтын гэрээ хийж эхэллээ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Баярмаа   
2010 оны 12-р сарын 10, Баасан гариг, 14:56

ММСС-ХОБТ нь 2008 оны 9 сараас эхлэн хэрэгжиж байгаа бөгөөд энэ хугацаанд төслийн зүгээс гэрээгээр буюу түрээсээр ашиглах боломжтой бэлчээрийн газар сонгох, орон нутгийн малчид иргэдэд төслийн талаар мэдээлэл түгээх, малчдын бүлэг  сонгох, орон нутгийн төрийн албан хаагчдад сургалт семинар зохион байгуулах, сонгосон бэлчээрийн талбайд байгаль орчин, нийгмийн үнэлгээ хийх гэх мэт олон ажлуудыг гүйцэтгэж ирлээ.

 

Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хот орчмоос нийт 300 малчны бүлгийг сонгож бэлчээрээ урт хугацаанд гэрээгээр ашиглах эрхээр хангаж хөрөнгө оруулалт хийх бөгөөд анхан шатны шалгаруулалтыг сумын ажлын хэсэг буюу орон нутаг малчдын бүлгийн өргөдөл дээр тулгуурлан зохион байгуулсан. 2-р шатанд анхан шатнаас шалгарсан 403 малчны бүлэг бизнес санал боловсруулж, тэдгээрийн сонгосон бэлчээрийн талбайд байгаль орчин, нийгмийн үнэлгээний ажил хийгдлээ. Энэ үнэлгээгээр тэнцсэн бүлгүүдтэй бэлчээр ашиглалтын гэрээ хийх ажлыг 2010 оны 12 сарын 20-ны Даваа гаригт УБ хотод Чингис Хаан зочид буудалд, 2010 оны 12 сарын 23-д Дархан-Уул аймгийн Хүүхэд Залуучуудын театрт тус тус зохион байгуулах гэж байна. Тус арга хэмжээнд, УИХ-н гишүүд, ХХААХҮЯ, Мянганы Сорилтын Корпораци, Монголын Мянганы Сорилтын Сангийн хүндэт төлөөлөгчид оролцох болно.

 

Бэлчээрийг олон зуун жилээр нийтээрээ ашиглаж ирсэн, нүүдлийн мал аж ахуйтай Монголын нөхцөлд малчид бэлчээрээ гэрээгээр ашиглах, хамгаалах, сайжруулах, цаашид орлогын гол эх үүсвэр болгох боломж олгож буй шинэ системийг анхлан нэвтрүүлж буй нь энэ төслийн онцлог ач холбогдол юм. Томоохон хот орчмын бэлчээрийн даац 4-6 дахин хэтэрсэн, бэлчээр хэт талхлагдаж байгаа гэсэн мэдээ судалгаа бий. Хот орчмын бэлчээрийг тухайн орон нутгийн малчдад урт хугацаанд гэрээгээр ашиглуулах замаар бэлчээрийн доройтолыг бууруулах төдийгүй саалийн эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэн, хотын иргэдийг сүү, цагаан идээгээр хангах гэсэн цогц үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр зорьж байна.

Байгалийн доройтол, уур амьсгалын өөрчлөлт эрчимтэй явагдаж буй өнөө цагт газар нутгаа өөриймсөгөөр хайрлан хамгаалах, амьдрал ахуйдаа үр өгөөжтэйгөөр зохистой ашиглах сэтгэлгээ, шинэ хандлага, шинэ арга барилыг Монголын хөдөөд соёолуулах шинэ ажлын шанг татах ажил эхэллээ.

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл www.mca.mn сайтаар орно уу.

 

Мөн 70151022, 70151021 утсаар мэдээлэл авч болно.

 

Хэл

Хайлт

Мэдээ хүлээн авах

Хуанли

<<  12-Р Сар 2018  >>
 Да  Мя  Лх  Пү  Ба  Бя  Ня 
       1  2
  3  4  5  6  7  8  9
10111213141516
17181920212223
24252627282930
31      

Фото

Архив

Нийт хандалт

187935
ӨнөөдөрӨнөөдөр3349
Энэ 7 хоногтЭнэ 7 хоногт25614
Энэ сардЭнэ сард59859
НийтНийт1879354