Login Form



Polls

What information do you need most from the site?
 

Баяжуулалт хийгдээд явна PDF Print E-mail
Written by Магсар   
Monday, 21 February 2011 10:45

Бэлчээр ашиглалтын газрын зураг дээр баяжуулалт хийгдээд явах болно...

Тогтвортой Амьжиргаа - II төслийн хүрээнд Бодлого судлалын төвөөс хийж гүйцэтгэсэн бэлчээр эдэлбэр газрын болон ургамалжилтын үндэсний хэмжээний зураглалыг нэмэлт 13  аймгаар гаргаж ХХААХҮЯам болон Газрын харилцаа, барилга, геодези зураг зүйн газрын газар зохион байгуулалт газар ашиглалтын хэлтэст тус тус албан ёсоор 2011 оны 01-р сарын 19-нд албан ёсоор хүлээлгэн өгсөн талаар та бүхэн мэдэж байгаа.

 

Уг бэлчээрийн зураглал гүйцэтгэсэн ажлыг ХХААХҮЯ-наас өндрөөр үнэлж, 2011 оны 2-р сарын 10-ны өдөр зохион явуулсан ""Хандивлагч нартай хийсэн зөвлөлдөх уулзалт" дээр МАА-н бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга П.Ганхуяг хэлэхдээ "тус бэлчээрийн зураглал хийсэн ажлын ач холбогдлыг өндрөөр үнэлж байгаагаа хэлээд цаашид тус газрын зурган дээр баяжуулалт хийгээд явж байхаар болсоныг мэдэгдлээ.

Харин уг үйл ажиллагааны үр дүнг улам бүр бататгах үйл ажиллагааг ТАТ-II төсөл болон БСТ хамтран үргэлжлүүлэн гүйцэтгэж байна. Үүнд дээр дурдсан 13 аймгаас өмнө тухайн бэлчээрийн газрын зурагт хамрагдсан аймгуудын мэдээллийг шинэчлэх ажиллагааг үргэлжлүүлэн хийж байна.

Уг бэлчээрийн газрын зураглал боловсруулахад бас нэгэн дэвшил гарсан нь БСТ-1 программ юм...

Мэдээллийн дэлгэрэнгүйг өмнөх мэдээллээс үзнэ үү. Нэр нь: "Малчид бэлчээр ашиглалтын газрын зурагтай боллоо".  

 

 ТА-II төслийн хаяг   www.slp.mn

 

Өнгөрсөн үйл явдлын тоймоос:

Бэлчээрийн газрын зургийг ХХААХҮЯам хүлээн авч байгаа нь:

handing_out_the_land_use_mapping_054

21 аймгийн газрын албаны дарга нар бэлчээрийн газрын зураг хүлээж авлаа.

handing_out_the_land_use_mapping_072

ГЗБГАхэлтэсийн дарга Ж.Даваабаатар /баруун гар талд/ бэлчээрийн зургийг хүлээн авч байгаа нь:

 

handing_out_the_land_use_mapping_075

 

 

 

 

 

Languages

Search

News Letter

Event Calendar

<<  January 2019  >>
 M  T  W  T  F  S  S 
   1  2  3  4  5  6
  7  8  910111213
14151617181920
21222324252627
28293031   

Photo

Archive

Total hits

195209
TodayToday1027
This weekThis week1027
This monthThis month51992
All dayAll day1952099