Нэвтрэх хэсэг



Санал асуулга

Танд ямар мэдээлэл хамгийн их хэрэгтэй байна вэ?
 

ТА-II төслийн дүнгээс PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Магсар   
2011 оны 2-р сарын 25, Баасан гариг, 15:44
  • СУМЫН БЭЛЧЭЭРИЙН МАЛ АЖ АХУЙН ЭРСДЛИЙН САНГИЙН

     ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ  ЖУРАМ

     

    Тогтвортой амьжиргаа-2 төслийн зүгээс бэлчээрийн төлбөр тооцох ажлыг 2011 оноос эхлэн туршилтын журмаар сонгон шалгаруулсан 4 сумдад хэрэгжүүлж байна. Энэхүү журмыг сумын бэлчээрийн мал аж ахуйн эрсдлийн сан гэж нэрлэж байгаа юм.

     Энэхүү журмаар Тогтвортой амьжиргаа-II төслийн хүрээнд бэлчээр ашиглалтын  төлбөрийн механизмыг турших замаар  малчдад үзүүлэх эдийн засгийн  нөлөөлөл, хэтийн ач холбогдлыг тооцох, бэлчээрийн мал аж ахуйн  эрсдлийн санг төслөөс болон малчин, малчдын бүлгээс төлбөр хуримтлуулан бүрдүүлэх, зарцуулах, түүнд хяналт тавих харилцааг зохицуулна.

     

    Тус САНГААС ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ

    1. ТА-II  төслийн загвар сумдаас байгалийн бүс бүрийг төлөөлсөн нэг сум сонгон авч бэлчээр, эрсдлийн чиглэлээр төслөөс гаргаж буй хөрөнгө болон       малчин, малчдын  бүлгээс оруулах хөрөнгөөс бүрдэх бэлчээрийн мал аж ахуйн  эрсдлийн сан байгуулах, захиран зарцуулах туршилтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх.

    2. Малчид, орон нутгийн төр, захиргааны байгууллагын зүгээс  бэлчээрийг       төлөвлөгөөний дагуу зохистой ашиглуулах, хамгаалах санаачлага гаргуулах.

    3. МАА-н салбарт  төсвийн төвлөрлийг  сааруулж, орон нутгийн  засаг захиргааны эрх мэдлийг малчдын оролцоотойгоор  нэмэгдүүлэх.

    4. Дээрх арга хэмжээг авснаар бэлчээр, эрсдлийн менежментийн үйл ажиллагаанд гарах тэргүүн туршлага, шилдэг арга барилыг судалж сурталчлах, цаашид бусад сумдад дэлгэрүүлэх.  үргэлжлэлийг энд дарж үзнэ үү, энэ холбоос ажиллахгүй бол Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. д мэйл бичээрэй....

     
  •  

     

  • Тогтвортой Амьжиргаа-II  төслийн Ажлын Хэсгийн хуралдаан болж "ХАНГАЛТТАЙ" гэсэн үнэлгээ өглөө
  • ТА-II төслийн Бэлчээрийн мал аж ахуйн эрсдлийн удирдлага бүрэлдэхүүн хэсгийн Ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр /2011-02-25/ ТАТГазар дээр боллоо.
  • Тус хуралдаанаар төслийн бэлчээрийн бүрэлдэхүүн хэсгийн 2010 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайланг хэлэлцээд "ХАНГАЛТТАЙ" гэсэн үнэлгээ өглөө.
  • Хэлэлцсэн асуудлууд:  

    1. Зөвлөх байгууллагын тайлан:
    2. Бодлого судлалын төвийн ажлын тайлан,
    3. Мал  АА-н  эрсдлийг  урьдчилан  мэдээлэх  тогтолцоо /LEWS/ төслийн  тайлан
    4. Тогтвортой Амьжиргаа-II  төслийн 2011 оны ажлын төлөвлөгөө
    5. Тогтвортой Амьжиргаа-II   төслийн  газраас  2011  онд ХХААХҮЯ-тай хамтран ажиллах  төлөвлөгөө
    6. Тогтвортой Амьжиргаа-II   төслийн газраас МААЭШХ-тэй хамтран хийх сургалтын ажлын төлөвлөгөө
    7. Тогтвортой Амьжиргаа-II   төслөөс  ГХБГЗЗГ-тай  хамтран  хийх     сургалтын ажлын  төлөвлөгөө
    8. Загвар  сумдад  туршин  хэрэгжүүлж  байгаа  МАА-н эрсдлийн сангийн талаарх танилцуулга зэрэг болно.

     Хуралдааны дүгнэлтээс заримыг нь авч үзвэл....

     

    БОДЛОГО СУДЛАЛЫН ТӨВ-ийн зөвлөн туслах үйлчилгээний талаар:

    Бэлчээрийн Мал Аж Ахуйн Эрсдлийн Удирдлага бүрэлдэхүүн хэсгийн ажлын хэсгийн гишүүдийн хурлаар Бодлого судлалын төвөөс “Бэлчээрийн Менежментийн төлөвлөлт, загвар үйл ажиллагаа, эрсдлийг бууруулах арга хэмжээний төлөвлөлт” зөвлөх үйлчилгээний хүрээнд:

    1. 13 аймгийн бэлчээрийн зураглал, 2010 оны 10-р сараас 2011 оны 1-р сарын үйл ажиллагаа,
    2. Загвар сумын үйл ажиллагаа 2010 оны 11-12 сарууд,
      1. Бэлчээр, эрсдлийн менежментийг хэвшүүлэх сургалт, зөвлөгөө,
      2. Эрсдлийн болон бэлчээрийн менежментийн төлөвлөгөө боловсруулахад туслалцаа үзүүлэх сургалт, малчдын бүлгийн сургалт,
      3. Сумын мал аж ахуйн эрсдлийн сан байгуулах журам-ыг туршин хэрэгжүүлэх,
      4. “Бэлчээрийн, эрсдлийн менежментийг хэвшүүлэхэд тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт санал боловсруулах, 2010 оны 10-12 саруудын үйл ажиллагаа
      5. БСТ-1 програмыг шинээр хийсэн, түүнд багтах мэдээллийг сайжруулах,
      6. 22 загвар сумдад зохион байгуулсан бэлчээр, эрсдлийн менежментийг хэвшүүлэх сургалт, зөвлөгөө
      7. Цаашид сум, аймаг, үндэсний түвшинд анхаарвал зохих асуудлын санал боловсруулах зэрэг ажлын явцын тайланг

    Тус тус хэлэлцэн ажлын хэсэг “Хангалттай” гэсэн үнэлгээ өгч байгаа тул гэрээт ажлын төлбөрийг зөвлөх байгууллагад зохих журмын дагуу шилжүүлэхийг зөвшөөрч байна.

     

    МЕРСИ КОР -ийн зөвлөх үйлчилгээний тухай ДҮГНЭЛТ:

    Бэлчээрийн Мал Аж Ахуйн Эрсдлийн Удирдлага бүрэлдэхүүн хэсгийн ажлын хэсгийн гишүүдийн хурлаар Мерси Кор, Монгол ОУБ-ын МААЭУМТ төслийн зүгээс “МАА-н Эрсдэлийг Урьдчилан Мэдээлэх Тогтолцоо” зөвлөх үйлчилгээний хүрээнд:

    1. Төслийн 2008-2010 онд шинээр сонгогдсон 14 аймгийн хүрээнд Тогтвортой Амьжиргаа-2, Бодлого судлалын төвийн хамтарсан сургалт
    2. 2010 онд шинээр сонгогдсон Баян-Өлгий, Ховд, Увс аймгийн хэмжээнд бэлчээрийн мониторингийн судалгаа
    3. Баруун 3 аймгийн төвд зохион байгуулсан төслийн сургалт
    4. Говийн 8 аймгийн бэлчээрийн зураглал
    5. PHYGROW  загварт нийт 21 аймгийн бэлчээрийн мониторингийн талбайн мэдээллийн өргөтгөл
    6. Малын тэжээллэгийн менежментийн судалгаа зэрэг үйл ажиллагааны ажлын жилийн тайланг хэлэлцэн, ажлын хэсэг хангалттай гэсэн үнэлгээ өгч байгаа тул гэрээт ажлын төлбөрийг зөвлөх байгууллагад зохих журмын дагуу шилжүүлэхийг зөвшөөрч байна.

     

    Ажлын хэсгийн дарга бөгөөд ХХААХҮЯ-НЫ МАА-Н БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ

    ЗОХИЦУУЛАХ ХЭЛТСИЙН ДАРГА     П.ГАНХУЯГ  гэжээ.

     

    Хэл

    Хайлт

    Мэдээ хүлээн авах

    Хуанли

    <<  8-Р Сар 2018  >>
     Да  Мя  Лх  Пү  Ба  Бя  Ня 
        1  2  3  4  5
      6  7  8  9101112
    13141516171819
    20212223242526
    2728293031  

    Фото

    Архив

    Нийт хандалт

    155855
    ӨнөөдөрӨнөөдөр891
    Энэ 7 хоногтЭнэ 7 хоногт2039
    Энэ сардЭнэ сард15716
    НийтНийт1558559