Нэвтрэх хэсэг



Санал асуулга

Танд ямар мэдээлэл хамгийн их хэрэгтэй байна вэ?
 

ТА-2 төслийн хүрээнд хийгдсэн зарим зөвлөх ажлын үр дүн PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Магсар   
2011 оны 8-р сарын 08, Даваа гариг, 18:08

ТА-2 төслийн хүрээнд   хийгдсэн зарим зөвлөх ажлын үр дүн (Дүгнэлт-Зөвлөмж)

 

ТА-2 төслийн хүрээнд   орон нутаг дахь оролцооны хяналт шинжилгээ, үнэлгээний системийг бий болгож, чадавхжуулах зөвлөх үйлчилгээ, сургалтуудыг зохион байгуулсан юм.

 

Эхний шатны сургагч багш нарыг бэлтгэх сургалтанд хамрагдагчдын тал хувь нь сум, дүүргийн ТА-2 төслийн нэгжийн зохицуулагчид, үлдсэн тал хувь нь зохицуулагч нарт туслах үүрэг бүхий (янз бүрийн ажил, мэргэжилтэй) сургагч багш нар байсан. Сургагч багш бэлтгэх сургалтын үр өгөөжийг оролцогчид өндрөөр үнэлсэн. Хэдийгээр сургалтын явцад зарим оролцогчдын идэвх, оролцоо сул (тухайлбал, Өвөрхангай аймагт сургагч багш бэлтгэх сургалтын үеэр төслийн газраас санхүүгийн шалгалт ирсэн нь зарим оролцогчдын анхаарлыг сарниулж, сургалтанд идэвхгүй оролцоход нөлөөлж байсан) байсан боловч сургалтыг зохион байгуулсан зөвлөх багийнхны хувьд зорилгоо биелүүлсэн сургалтууд болсон гэж дүгнэж байна.

 

Орон нутагт оролцооны хяналт шинжилгээ, үнэлгээний системийн бүрдүүлэх, чадавхийг бий болгох ажлын хүрээнд хийгдсэн дараагийн шатны сургалт нь дамжуулан сургалтууд юм. Бэлтгэгдсэн сургагч багш нар орон нутагтаа ОНХ, ОНҮ нарт зориулсан “Оролцооны хяналт шинжилгээ, үнэлгээ” сэдэвт дамжуулан сургалтуудыг зохион байгуулсан. Дамжуулан сургалтанд хамрагдсан хянагч, үнэлээчдийн ихэнх нь сургалтын ач холбогдол, үр өгөөжийг өндрөөр үнэлсэн боловч сургалтын хөтөлбөрийн агуулга, сургагч багшийн мэдлэг, ур чадварт дунд зэрэг, хангалтгүй үнэлгээ өгсөн оролцогчид мэр сэр байв. Энэ нь тухайн орон нутгийн онцлог (хэд хэдэн сумын төслийн зохицуулагч дамжуулан сургалтуудаа хийхээс өмнө солигдож, шинэ хүн томилогдсон), сургагч багшийн мэдлэг, ур чадвартай шууд холбоотой байсан болов уу.

 

Зөвлөх үйлчилгээний 2-р шатанд сонгогдсон аймаг, сумдад ажиллаж байх явцад дамжуулан сургалтуудыг орон нутагт зохион байгуулж, хянагч, үнэлээчдийг чадавхжуулах ажилд зарим хүндрэлтэй асуудлууд тулгарсан нь ажиглагдсан. Үүнд:

  • Шинэ зохицуулагч томилогдсон сумдын хувьд дамжуулан сургалтуудыг хугацаандаа хийж чадаагүй цаг алдсан. Дамжуулан сургалтаа хийсэн боловч өмнөх сургалтанд хамрагдаагүйн улмаас мэдлэг чадвар дутагдсан.
  • Бэлтгэгдсэн хянагч, үнэлээчид шилжин явснаар хянагч, үнэлээчдийг дахин сонгож, бэлтгэсэн.
  • Орон нутаг дахь улирлын чанартай ажлууд (ногоо тариалалт, мал төллөлтийн үе гэх мэт)-тай холбоотойгоор дамжуулан сургалтыг хугацаандаа зохион байгуулж амжихгүй байсан гэх мэт.

 Дээрх асуудлуудыг шийдвэрлэх талаар тухай бүрт нь зөвлөгөө өгч ажилласнаас гадна зарим сумдуудад дамжуулан сургалтыг зөвлөх багийн багш нар өөрсдөө зохион байгуулж, бусад сумдад богино хугацааны эрчимжүүлсэн давтан сургалтыг хянагч, үнэлээчдэд зориулан хийсэн. Давтан сургалтуудад оролцогчид сэтгэл хангалуун байсан. (Source: Narantuya 08-08-2011)

 

Хэл

Хайлт

Мэдээ хүлээн авах

Хуанли

<<  1-Р Сар 2019  >>
 Да  Мя  Лх  Пү  Ба  Бя  Ня 
   1  2  3  4  5  6
  7  8  910111213
14151617181920
21222324252627
28293031   

Фото

Архив

Нийт хандалт

195210
ӨнөөдөрӨнөөдөр1029
Энэ 7 хоногтЭнэ 7 хоногт1029
Энэ сардЭнэ сард51994
НийтНийт1952101