Нэвтрэх хэсэг



Санал асуулга

Танд ямар мэдээлэл хамгийн их хэрэгтэй байна вэ?
 

Ижил төстэй үйл ажиллагааны чиглэлээр PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Магсар   
2011 оны 9-р сарын 07, Лхагва гариг, 18:31

ДБ-ны Тогтвортой Амьжиргаа-II төсөл ШХА-ийн Ногоон алт төсөл хамтарч ижил төстэй үйл ажиллагааны чиглэлээр судалгаа хийлээ

 

Энэхүү орон нутагт хийсэн судалгааны ажлын гол зорилго нь энэ хоёр загварын үр дүн, давуу болон сул талыг нь харьцуулах, харилцан суралцахад чиглэсэн байна, үүнд:

Нэг: Тогтвортой Амьжиргаа Төслийн “Малчдын Бүлэг”-нь эдийн засгийн ашиг сонирхол дээр бий болсон малчдын бүлгэмдэл ба байгалийн эрсдлийг даван туулах чадварыг бэхжүүлэхэд чиглэж байна. “Малчдын Бүлэг” нь орлого нэмэгдүүлэх, байгалийн эрсдлийг даван туулах чадавхийг бэхжүүлэх гэсэн 2 чиглэлээр төслөөс дэмжлэг авч болдог. Малчдын Бүлэгийн боловсруулсан төслийг орон нутагт баг, сум, аймгийн түвшинд хэлэлцэн шалгаруулаад, санхүүжилтийг нь Улаанбаатар хот дахь төслийн хэрэгжүүлэх нэгжээс баталдаг юм байна. Энэ утгаараа “Тогтвортой Амьжиргаа” Төсөл нь бэлчээрийн менежмент, эрсдэлийн удирдлагын орон нутгийн чадавхи, оролцоог бэхжүүлэх бүтэц зохион байгуулалтын орчинг бий болгохыг зорьж байна. Малчдын санал болгосон төсөл сумын тухайн жилийн газар ашиглалтын төлөвлөгөө, эрсдэлийн удирдлагын төлөвлөлтөд тусгагддаг.

Давуу тал нь: “Малчдын Бүлэг”-ийн зохион байгуулалтын давуу тал нь итгэл дээр үндэслэгдсэн учраас шийдвэр гаргахад хялбар.

Хоёр: “Ногоон Алт” Төсөл нь 4 улирлын бэлчээрээ хамтаараа эзэмшдэг малчдыг нэг бүлгэмдэл буюу “Бэлчээр Ашиглагчдын Хэсэг” болон зохион байгуулагдаж хамтын бэлчээрээ сэлгэж, амраан ашиглах төлөвлөгөө, хуваарь, түүнийгээ мөрдөх журмаа нийтээрээ зөвшилцөн гаргаж мөрдөх замаар бэлчээрийг дур зоргоороо, зохисгүй ашиглах явдлыг зогсооход чиглэж байна. Бэлчээр Ашиглагчдын Хэсгүүдийн бэлчээр ашиглалтын төлөвлөгөө сумын тухайн жилийн бэлчээр ашиглалтын төлөвлөгөөнд тусгагдана. Сумын Бэлчээр Ашиглагчдын Хэсгүүд нэгдэж Сумын Бэлчээр Ашиглагчдын Холбоог байгуулсан байна. Сумын Холбоо нь малчдын баг, сум хоорондын нүүдэл, шилжих хөдөлгөөнийг зохицуулах ажлыг гүйцэтгэдэг. Бэлчээр Ашиглалтын Хэсгийн зохион байгуулалт нь мөн  малчид мал аж ахуйн бүтээгдэхүүнээ зах зээлд хамтаараа борлуулах, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээ хямд үнээр зах зээлээс бөөнөөр татаж авах гээд давуу талуудтай.

Давуу тал нь: Бэлчэр Ашиглагчдын Хэсгийн зохион байгуулалтын давуу тал нь орон нутгийн төр засгийн байгууллагад хүлээн зөвшөөрөгдсөн учраас сумын хэмжээнд бодлогын нөлөө үзүүлэх, бэлчээр ашиглалтын төлөвлөгөө хэрэгжилтийг зохион байгуулах, хэрэгжүүлэхэд оролцож чадаж байна.

ДҮГНЭЛТ:

  1. “Малчдын Бүлэг” болон “Бэлчээр Ашиглагчдын Хэсэг”-ийн зохион байгуулалт нь хоорондоо өрсөлдөх бус, харилцан нэг нэгнээ дэмжих хэлбэрийн бүтцүүд байна.
  2.  Малчдын Бүлэгийн зохион байгуулалтаар хийж байгаа далайцтай өргөн хэмжээний хүч хөдөлмөр, хөрөнгө шаардсан ажлыг Бэлчээр Ашиглагчдын Хэсэг болон Сумын Бэлчээр Ашиглагчдын Хэсгийн Холбоотой уялдуулж өгвөл бүр илүү үр дүнд хүрэх магадлалтай байна.

Бичсэн: Б.Магсар 2011-09-06

Эх үүсвэрийг БМХ-ны вэб-ээс үзнэ үү. Холбоос нь:

http://www.msrm.mn/index.php?option=com_content&view=article&id=411%3A2011-07-01-11-34-00&catid=53%3Ashine-medee&Itemid=609&lang=mn

 

Хэл

Хайлт

Мэдээ хүлээн авах

Хуанли

<<  1-Р Сар 2019  >>
 Да  Мя  Лх  Пү  Ба  Бя  Ня 
   1  2  3  4  5  6
  7  8  910111213
14151617181920
21222324252627
28293031   

Фото

Архив

Нийт хандалт

195210
ӨнөөдөрӨнөөдөр1032
Энэ 7 хоногтЭнэ 7 хоногт1032
Энэ сардЭнэ сард51997
НийтНийт1952104