Нэвтрэх хэсэг



Санал асуулга

Танд ямар мэдээлэл хамгийн их хэрэгтэй байна вэ?
 

2010 оны 9-р сарын 09, Пүрэв гариг, 14:12

“Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих” хөтөлбөр

Бичсэн  Админ

Төслийн  нэр, код:

Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих” хөтөлбөр /Засгийн газрын 2005 оны 64 дүгээр тогтоолоор баталж, 2009 оны 280 тогтоолоор хөтөлбөрт өөрчлөлт оруулсан/

Төслийн хэрэгжих хугацаа (эхлэх-дуусах огноо):

2005 - 2010 он

Төслийн нийт төсөв:

19410.0 сая төг. (Үүнээс 15 000.0 сая төгрөг нь Мянганы сорилтын сан, Японы Засгийн газрын 2 үе шаттай зээл, бусад)

Төсөл хэрэгжих салбар:

Хөнгөн үйлдвэр, хүнсний үйлдвэр

Хэрэгжүүлэгч байгууллага:

ХХААХҮЯ

Төслийн хамрах хүрээ /төсөлд хамрагдах байгууллага, хот, аймаг, орон нутгийн нэгж/:

 

Төслийн зорилго:

Жижиг, дунд үйлдвэрийг эрчимтэй хөгжүүлж өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, албан бус бизнес эрхлэгчдийг албан ёсны жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх тааламжтай нөхцлийг бүрдүүлэх, ажлын байр шинээр бий болгох, нэмэгдүүлэх

 

 

Зорилтууд:

- жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжих эрх зүйн таатай орчинг бүрдүүлэх;

- төрийн захиргааны байгууллагаас жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд үзүүлж байгаа үйлчилгээг шуурхай, чирэгдэлгүй  болгох;

- жижиг, дунд үйлдвэрийг татвар, санхүүгийн бодлогоор дэмжих;

- жижиг, дунд үйлдвэрлэлийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн сургалт явуулах, мэдээллээр хангах, зөвлөлгөө өгөх, дэмжлэг үзүүлэх тогтолцоог бий болгох. 

 

1 дүгээр үе шат: 2005–2006 он

а/ Жижиг, дунд үйлдвэр хөгжих эрх зүйн орчинг бүрдүүлэх, журам, стандарт, техникийн нөхцөл зэрэг баримт бичгийг боловсруулах, шинэчлэн батлуулах;

б/ “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сан”-г шинэчлэн “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих Хөрөнгө оруулалт, хөгжлийн сан” болгон зохион байгуулж ажиллуулах;

в/ Төрийн үйлчилгээний талаарх санал хүсэлт, гомдлыг хүлээн авах “Шуурхай үйлчилгээний цэг”-ийг байгуулах;

г/ Мэргэжлийн холбоодын нэгдсэн зөвлөл байгуулж шийдвэр боловсруулах явцад санал, зөвлөмж авч байх;

д/ Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн цэгийг хэрэгцээг харгалзан нэмж байгуулах;

е/ Лиценз, зөвшөөрөл олгох үйл ажиллагааг хялбарчлах, цахим сүлжээгээр олгох;

ж/ Хөрөнгийн асуудал шийдэгдэх хэмжээгээр бизнес инкубатор, технологи дамжуулах төв байгуулах

2 дугаар үе шат: 2007–2008  он

а) Нэгдүгээр үе шатанд хэрэгжүүлсэн арга хэмжээг дуусгах;

б/ Технологи дамжуулах төвийг хот, суурин газар болон бүсийн төвүүдэд байгуулах;

в)  Бизнес инкубаторыг бүсийн төв, хотод байгуулах;

г) Мэргэжлийн сургалтын төвүүдийг бүсийн төвүүд, хот суурин газруудад байгуулах.

3 дугаар үе шат:  2009–2010 он

а) 1, 2 дугаар үе шатанд хэрэгжүүлэх арга хэмжээг дуусгах;

б) мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийг бүсчлэн байгуулах;

в) тоног төхөөрөмжийг жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд санхүүгийн түрээс (лизинг)-ээр олгох үйлчилгээ хариуцсан нэгж байгуулж ажиллуулах;

г) жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн хөдөлмөр хамгаалал, сургалт, мэдээллийн үйлчилгээг гэрээний үндсэн дээр мэргэжлийн холбоодоор гүйцэтгүүлэх;

д) жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, хөрөнгө оруулалт, хөгжлийн сангийн хөрөнгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх арга хэмжээ авах;

е) жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх чиглэлээр гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах;

з) жижиг, дунд үйлдвэрийг дэмжих талаар Засгийн газраас явуулж байгаа бодлого, үйл ажиллагааг сурталчлах;

ж) албан бус хөдөлмөр эрхлэгчдийн дунд жижиг, дунд үйлдвэр эрхлэх чиглэлээр төрөлжсөн сургалт зохион байгуулах.

Үндсэн үйл ажиллагаа:

-     “Жижиг, дунд үйлдвэрийн тухай” хууль, “Санхүүгийн түрээсийн тухай” хууль, “Татварын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хууль, Нийгмийн даатгалын хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулан батлуулсан. “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай”, “Гаалийн татварын тухай” хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан батлуулсан.

-     Жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын агентлаг байгуулах шийдвэр гаргуулан, тус газрын төсвийн тооцоо, стратеги, бүтэц зохион байгуулалтын хөтөлбөрийг боловсруулан батлуулан, ЖДҮ-ийн газар байгуулсан.

-    Орон нутагт үйлдвэр хөгжүүлэх чиглэл боловсруулж батлуулав.

- Лизингийн  тухай” хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд саналыг холбогдох судалгааны хамт өгсөн. Тоног төхөөрөмжийг жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд санхүүгийн түрээс лизингээр олгох үйлчилгээ хариуцсан нэгж байгуулах, орон нутгийн ЖДҮ эрхлэгчдэд санхүүгийн түрээс /лизинг/-ээр олгох тоног төхөөрөмжийн судалгааг боловсруулж байна.

Төрийн захиргааны байгууллагаас жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд үзүүлж  байгаа үйлчилгээг шуурхай, чирэгдэлгүй болгох зорилтын хүрээнд:

-   Зөвшөөрөл, лицензийн тоог бууруулах зорилгоор Засгийн газрын 2003 оны 222 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулж, Засгийн газрын 2005 оны 127 дугаар тогтоолоор баталгаажуулалтад заавал хамрагдах бүтээгдэхүүний тоог бууруулсан.

-    Мэргэжлийн Холбоодын нэгдсэн зөвлөлтэй хамтран ажиллан холбогдох хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах, шинээр боловсруулах үед тус холбоодоор дамжуулан бизнес эрхлэгчдийн саналыг тусгаж байна.

-    Төрөөс ЖДҮ-ийн талаар баримталж буй бодлого, ЖДҮ төсөл, хөтөлбөр, зээлийн даатгал, тоног төхөөрөмжийн лизинг, хөнгөлөлттэй зээлд хэрхэн хамрагдах, санхүүгийн эрсдэлийг бууруулах арга зам, төсөл хэрхэн бичих зэрэг мэдээллийг олон нийтэд “Нэг цэгийн үйлчилгээ”-гээр дамжуулан хийхээр төлөвлөж байна.

Жижиг, дунд үйлдвэрийг санхүүгийн бодлогоор дэмжих зорилтын хүрээнд

-     Улсын төсвөөс жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зорилгоор 2006-2008 онуудад тус бүр 1 тэрбум төгрөг, 2009 онд 30.8 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгө баталсан. Төсөл шалгаруулах комисс, хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүн, комиссын ажиллах журмыг боловсруулан, арилжааны 3-5 банктай хамтран ажиллах гэрээ байгуулсан. 2006, 2007, 2008 онуудад нийт 4.8 тэрбум төгрөгийн сан бүрдэн, нийслэл, аймгуудад хуваарилан, орон нутгийн ЖДҮ-ийн дэд сангаас дэд комиссын шийдвэрээр арилжааны банкаар дамжуулан 451 төсөлд 4.6 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг ЖДҮ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжид 2 жилийн хугацаатайгаар, жилийн 12 хувийн хүүтэйгээр олгожээ. 2006, 2007 оны сангийн зарцуулалт 100 хувь, 2008 оны сангийн  зарцуулалт 90 хувь байна.

2009 онд улсын төсвөөс 30.8 тэрбум төгрөг, 2006-2008 оны эргэн төлөлтөөс 1 тэрбум, орон нутгаас 0.8 тэрбум, арилжааны банкнаас 9.5 тэрбум, нийт 41.4 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг бүрдүүлэн аймаг, нийслэлийн ЖДҮ-ийг дэмжих дэд санд төвлөрүүлэн, хөнгөлөлттэй зээлд хамрагдахаар иргэд, аж ахуйн нэгжүүдээс 89.7 тэрбум төгрөгийн 4595 төсөл ирснээс дэд комисс сонгон шалгаруулж холбогдох банкинд шилжүүлж 1528 аж ахуйн нэгж, иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэв.

-    “Монголд үйлдвэрлэл хөгжүүлье” төслөөс зээлийн баталгааны сан байгуулан, 516 сая төгрөгийн зээл олгожээ.

-   Зээлийн баталгааны сангийн эрх зүйн орчинг бүрдүүлэх, зээлийн баталгааны санг тогтвортой үйл ажиллагаа явуулах чадвар бүхий мэргэжлийн санхүүгийн байгууллага болгох санал боловсруулах  талаар ажиллаж байна.

Жижиг, дунд үйлдвэрлэлийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн сургалт явуулах, мэдээллээр хангах, зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх тогтолцоо бий болго” зорилтын хүрээнд:

- Бизнес инкубаторын дүрэм боловсруулан батлуулсан.

-     Технологи дамжуулах төвийг Уланбаатар хотод  байгуулж үйл ажиллагааг  эхлүүлсэн. 

- НҮБХХ-тэй хамтран “Монголд үйлдвэрлэл хөгжүүлье” төслийн туслалцаатайгаар 4-н бүс, Улаанбаатар хотод Бизнесийг дэмжих Зөвлөгөө өгөх төвүүдийг байгуулсан. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын шугамаар Дархан-Уул, Дорнод, Өвөрхангай, Увс аймаг, Налайх дүүрэгт,  Улаанбаатар хотын 4 дүүрэг, Завхан, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл аймгуудад бизнес инкубатор төвүүд байгуулав.  Улаанбаатар хот, Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар, Төв, Ховд, Хэнтий, Орхон аймгуудад бизнесийн хөгжлийг дэмжих төвүүд байгуулж, жижиг, дунд үйлдэр эрхлэгчдэд зориулж семинар, сургалт зохион явуулж байна.

- Олон улсын хөдөлмөрийн байгууллагын “Бизнесээ эхэл, бизнесээ хөгжүүл” хөтөлбөрийг Монгол улсад нэвтрүүлж, сургалтыг Улаанбаатар хот, 21 аймагт 160 удаа зохион байгуулж, 2478 хүнийг сургажээ. 

Бүрэлдэхүүн хэсгүүд:

 

Хүлээгдэж буй үр дүн:

Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөрийн үр дүн нь жижиг, дунд үйлдвэр хөгжих эрх зүйн орчин бүрдэж, өрсөлдөх чадвартай жижиг, дунд үйлдвэр хөгжиж, тэд зах зээлд өөрийн байр суурийг эзэлж, дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт болон ажилгүйдэл, ядуурлыг бууруулсан байдлаар хэмжигдэнэ

Ололт, дутагдал, анхаарах асуудлууд:

Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих эрх зүйн таатай орчин бүрдсэн. “Жижиг, дунд үйлдвэрийн тухай” хууль батлагдсан, тэргүүлэх чиглэлийг  баталгаажуулсан. Санхүүгийн түрээсийн хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, ЖДҮ-ийн тухай хуулийн дагуу ЖДҮ-лэл эрхлэгчдийн бүртгэх ажил удааршралтай хэрэгжиж байна.

Жижиг, дунд үйлдвэрлэлийг татвар, даатгал, санхүүгийн бодлогоор дэмжих арга хэмжээг сайн хэрэгжүүлсэн. ЖДҮ-ийг дэмжих зээлийн эх үүсвэрийг бүрдүүлэн 2006-2008 онд 451 төсөлд 4.6, 2009 онд 1528 төсөлд 25.8 тэрбум төгрөгийг хөнгөлөлттэй зээлийг ЖДҮ-лэл эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжид олгожээ. Цаашид ЖДҮ эрхлэгчдийн зээлийн барьцааны чадавхийг нэмэгдүүлэх, зээлийн баталгааны болон даатгалын системийг бүрдүүлэх, ЖДҮ-т зориулан бага хүүтэй, урт хугацааны арилжааны зээлийн эх үүсвэрийг бий болгох арга хэмжээг үр дүнд хүргэх талаар идэвхтэй ажиллах шаардлагатай байна.

ЖДҮ эрхлэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн сургалтын тогтолцоо бий болгох талаар тодорхой ажил хийгдэж үр дүнд хүрчээ. Бүс нутгийн төвд байгуулагдсан бизнесийг дэмжих төвүүдээр дамжуулан ЖДҮ эрхлэгчдэд сургалт явуулах, мэдээллээр хангах, зөвлөгөө өгөх дэмжлэг үзүүлж байна. Гэвч байгуулагдсан бизнес дэмжих төвүүдийн үйл ажиллагааг дэмжих, хамтран ажиллах талаар санаачлагагүй ажиллаж байна. Орон нутагт бизнес инкубатор шинээр байгуулах, бүсийн төвүүдэд Технологи дамжуулах төв байгуулах ажил санхүүжилт шийдвэрлэгдэхгүй улмаас хэрэгжээгүй байна.

Жижиг, дунд үйлдвэрийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх асуудал эхлэл төдий хэрэгжиж байна.

Төрийн захиргааны байгууллагаас жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд үзүүлж байгаа үйлчилгээг шуурхай хүргэхээр нийслэлийн ЗДТГ-тай хамтран дүүргүүдэд “Нэг цэгийн мэдээллийн үйлчилгээ”-г бий болгох бэлтгэл ажил хийгдэж байна. Уг ажил удаашралтай хэрэгжиж байна. Төрийн захиргааны бүх шатны байгууллагаас аливаа бүртгэл, лиценз, зөвшөөрлийг цахим сүлжээгээр олгох тогтолцоог бүрдүүлэх арга хэмжээний биелэлт хангалтгүй байна.

Төслийн хэрэгжилтэд тулгарч буй бэрхшээл:

Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний хөрөнгийн эх үүсвэр хугацаандаа олгогдохгүй, ЖДҮ-ийг дэмжих урт хугацаатай хөнгөлөлттэй зээлийн асуудлын шийдвэрлэлт удаашралтай, жижиг дунд үйлдвэрлэгчид, үйлдвэрлэлийн технологийн мэргэшлийн ажилчны мэдлэг боловсрол, чадвар дутмаг зэргээс хамаарч хөтөлбөрийн зарим арга хэмжээ хугацаандаа хэрэгжихгүй байна.

Цаашид авах арга хэмжээ:

- Татварын болон бусад хууль тогтоомжид оруулан баталсан нэмэлт, өөрчлөлт, бизнес эрхлэгчдэд учирч буй хүнд суртлыг багасгах, зөвшөөрөл, лицензийн тоог бууруулах, хураамжийн ачааллыг багасгах талаар хийгдсэн ажлуудын үр дүнг тооцох,

- ЖДҮ эрхлэгчдийн зээлийн барьцааны чадавхийг нэмэгдүүлэх, зээлийн баталгааны талаар тодорхой үр дүнтэй арга хэмжээ хэрэгжүүлэх,

- Аймгуудын ХХААЖДҮГ-тай хамтран ажиллах, удирдамж, зөвлөмжөөр хангах,

- Зээл олгогч банкуудын зээл олголт, эргэн төлөлтийн байдалд дүгнэлт өгөн, банкуудтай байгуулсан гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах,

- Хот, орон нутагт байгуулсан бизнес дэмжих төвүүдийн үйл ажиллагааг дэмжих, хяналт-шинжилгээ хийж, үнэлгээ өгөх, удирдамж, зөвлөмжөөр хангах,

- Технологи дамжуулах дэд бүтцийг бүрдүүлэх талаар санаачлагатай ажиллах,

- Жижиг, дунд үйлдвэрийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх асуудлыг холбогдох яамтай хамтран зохион байгуулах,

Хөтөлбөрийн үндэсний зөвлөлийн үйл ажиллагааг нь тогтмолжуулах, хөтөлбөрийн үе шатны зорилтыг хэрэгжүүлэх төлөвлөгөө болон тухайн оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд хүрэх үр дүн, үр дүнгийн шалгуур үзүүлэлт, шаардагдах хөрөнгийн хэмжээг тодорхой тусгах, хэрэгжилтийг хангахад шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг тухай бүр гаргуулах асуудлыг шийвэрлэх, хөтөлбөрийн хэрэгжилтийн тайлан хэлэлцэх, хэрэгжилтийг ханган ажиллах.

Сургамж:

 

Тайлан, нийтлэлүүд:

 

Шинэчилсэн 2010 оны 9-р сарын 09, Пүрэв гариг, 15:35

Хэл

Хайлт

Мэдээ хүлээн авах

Хуанли

<<  4-Р Сар 2014  >>
 Да  Мя  Лх  Пү  Ба  Бя  Ня 
   1  2  3  4  5  6
  7  8  910111213
14151617181920
21222324252627
282930    

Фото

Архив

Нийт хандалт

637903
ӨнөөдөрӨнөөдөр255
Энэ 7 хоногтЭнэ 7 хоногт3005
Энэ сардЭнэ сард17977
НийтНийт637903