Нэвтрэх хэсэг



Санал асуулга

Танд ямар мэдээлэл хамгийн их хэрэгтэй байна вэ?
 

2010 оны 11-р сарын 16, Мягмар гариг, 15:35

Мал аж ахуйн төсөл

Бичсэн  Админ

Төслийн  нэр, код

Мал аж ахуйн төсөл   7F-06231.01

Төслийн хэрэгжих хугацаа (эхлэх – дуусах огноо):

2009 оны 1-р сараас 2011 оны 12-р сар

Төслийн нийт төсөв (мян.доллараар)

4,9 сая швейцарь франк

Хандивлагч улс, олон улсын байгууллагын нэр

Швейцарийн холбооны улсын Засгийн газар

Санхүүжилтийн хэлбэр

Буцалтгүй тусламж

Төсөл хэрэгжих салбар

ХАА салбар, Мал эмнэлгийн салбар, сарлагийн хөөвөр, ингэний сүү

Төслийн хамрах хүрээ /төсөлд хамрагдах байгууллага, хот, аймаг, орон нутгийн нэгж/

Увс, Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Архангай, Сүхбаатар аймгууд

Төслийн зорилго:

Малчин өрхийн орлогыг нэмэгдүүлэх, амьжиргааны баталгааг хангахад хувь нэмэр оруулах

 

 

Зорилтууд:

“Төслийг хэрэгжүүлэх үр дүнтэй механизм тогтоох, төсөл хэрэгжүүлэх газруудын малчин өрхүүдийн малын ашиг шим өсч, МАА-н бүтээгдэхүүний нэмүү өртөгийн үйлдвэрлэл, орлого нэмэгдэж буйн эхний нааштай үр дүнг илтгэн харуулах”

Үндсэн үйл ажиллагаа:

  1. Мал эмнэлгийн үйлчилгээ

Зорилт: Малын эмч, малчин өрхүүдийн МАА–н менежментийн ур чадварыг дээшлүүлнэ.

Бүрэлдэхүүн хэсгийг  Монгол Ви.И.Ти. Нет ТББ хэрэгжүүлнэ

  1. Монгол Улсын Засгийн газрын Бруцеллёзоос эрүүлжүүлэх хөтөлбөр

Зорилт: Бруцеллёзоос эрүүлжүүлэх үндэсний хөтөлбөрийг боловсруулан турших,  үндэсний хэмжээний үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулахад Монгол Улсын Засгийн газарт дэмжлэг үзүүлэх. Бүрэлдэхүүн хэсгийг  ХХААХҮЯ, ЭМЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлэг үржлийн газартай хамтран хэрэгжүүлнэ.

  1. Сарлаг, тэмээний нэмүү өртгийн сүлжээ

Зорилт: Нэмүү өртөг шингэсэн, зах зээлийн шаардлагад нийцсэн,  борлуулалтын сүлжээнд нэвтрэх бололцоотой бүтээгдэхүүн бий болгосноор сарлаг, тэмээтэй  малчдын орлого нэмэгдүүлэх боломжуудыг нээн таниулах.  Бүрэлдэхүүн хэсгийг “Монгол сарлаг нийгэмлэг” ТББ болон “Монгол тэмээ нийгэмлэг” ТББ хэрэгжүүлнэ.

  1. Төслийн болон үндэсний хэмжээнд уялдуулан зохицуулах, мэдлэгийн менежмент болон чадавхийг бэхжүүлэх

Зорилт 1: Үндэсний хэмжээнд. МАА болон бэлчээрийн чиглэлээр хэрэгжүүлж байгаа болон цаашид хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг уялдуулан зохицуулахад мониторинг хийх, баримтжуулах, мэдлэгийн менежмент хийх, чадавхийг бэхжүүлэх замаар Монгол Улсын Засгийн газарт дэмжлэг үзүүлэх.

Зорилт 2: Төслийн хэмжээнд. Төслийн гурван бүрэлдэхүүн хэсэг (мал эмнэлгийн үйлчилгээ, бруцеллёз, сарлаг, тэмээ) –ийг хэрэгжүүлэхэд менежмент, зохицуулалт, мониторинг, тайлагнах, техникийн туслалцаа, чадавхийг бэхжүүлэх, үнэлгээ хийх зэрэг чиглэлээр дэмжлэг үзүүлэх.

Холбоо барих

451149, факс: 451130

Вэб хуудас

www.livestock.mn

 

Бүрэлдэхүүн хэсгүүд

  1. Мал эмнэлгийн үйлчилгээ

Бүрэлдэхүүн хэсгийг  Монгол Ви.И.Ти. Нет ТББ хэрэгжүүлнэ

  1. Монгол Улсын Засгийн газрын Бруцеллёзоос эрүүлжүүлэх хөтөлбөр

Бүрэлдэхүүн хэсгийг  ХХААХҮЯ, ЭМЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлэг үржлийн газартай хамтран хэрэгжүүлнэ.

  1. Сарлаг, тэмээний нэмүү өртгийн сүлжээ

Зорилт: Нэмүү өртөг шингэсэн, зах зээлийн шаардлагад нийцсэн,  борлуулалтын сүлжээнд нэвтрэх бололцоотой бүтээгдэхүүн бий болгосноор сарлаг, тэмээтэй  малчдын орлого нэмэгдүүлэх боломжуудыг нээн таниулах.  Бүрэлдэхүүн хэсгийг “Монгол сарлаг нийгэмлэг” ТББ болон “Монгол тэмээ нийгэмлэг” ТББ хэрэгжүүлнэ.

  1. Төслийн болон үндэсний хэмжээнд уялдуулан зохицуулах, мэдлэгийн менежмент болон чадавхийг бэхжүүлэх

Зорилт 1: Үндэсний хэмжээнд. МАА болон бэлчээрийн чиглэлээр хэрэгжүүлж байгаа болон цаашид хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг уялдуулан зохицуулахад мониторинг хийх, баримтжуулах, мэдлэгийн менежмент хийх, чадавхийг бэхжүүлэх замаар Монгол Улсын Засгийн газарт дэмжлэг үзүүлэх.

Зорилт 2: Төслийн хэмжээнд. Төслийн гурван бүрэлдэхүүн хэсэг (мал эмнэлгийн үйлчилгээ, бруцеллёз, сарлаг, тэмээ) –ийг хэрэгжүүлэхэд менежмент, зохицуулалт, мониторинг, тайлагнах, техникийн туслалцаа, чадавхийг бэхжүүлэх, үнэлгээ хийх зэрэг чиглэлээр дэмжлэг үзүүлэх.

Хүлээгдэж буй үр дүн

Үр дүн 1: Малын эмч, малчин өрхүүдийн МАА–н менежментийн ур чадварыг дээшилсэн байна.

Үр дүн 2: Бруцеллёзыг устгах үндэсний хөтөлбөрийн үндсэн хэсгүүдийг боловсруулж туршина.

Үр дүн 3: Нэмүү өртөг шингэсэн, зах зээлийн шаардлагад нийцсэн,  борлуулалтын сүлжээнд нэвтрэх бололцоотой бүтээгдэхүүн бий болгосноор сарлаг, тэмээтэй  малчдын орлого нэмэгдүүлэх боломжуудыг нээн таниулсан байх.

Үр дүн 4: Уялдаа зохицуулалт, мэдлэгийн менежмент болон чадавхийг бэхжүүлэх бүрэлдэхүүн хэсэг: МАА-н салбарт гадны санхүүжилтээр хэрэгжүүлж буй төслүүдийн үр дүн, өгөөж нэмэгдэнэ.

Төслийн хэрэгжилтэд тулгарч буй бэрхшээл,

Төсөл, хөтөлбөрүүд хоорондын уялдаа, зохицуулалт дутагдалтай тул давхацсан үйл ажиллагаа элбэг, үр дүнг үнэлэх механизм дутагдалтай байна. Мэдээлэл түгээх, туршлага солилцох суурь, арга барил байхгүй байна.

Цаашид авах арга хэмжээ

Мэдээлэл солилцох портал бий болгоход ХХААХҮЯ-нд туслалцаа үзүүлэх, уялдаа зохицуулалтын механизмыг бий болгоход дэмжлэг үзүүлэх болно

Сургамж

Бруцеллёзоос эрүүлжих үндэсний хөтөлбөр боловсруулахад 2 аймагт эпидимиологийн үндэслэлтэй хэрэгжүүлсэн туршилтын хөтөлбөр 2011 онд бэлэн болно

 

 

Тайлан, нийтлэлүүд

2009 оны тайлан

“Бруцелёзын тухай тоо баримт”

“Бруцелёзоос сэргийлье”

“Тэмээний бүтээгдэхүүн боловсруулах”

 

 

Шинэчилсэн 2010 оны 11-р сарын 16, Мягмар гариг, 17:41

Хэл

Хайлт

Мэдээ хүлээн авах

Хуанли

<<  10-Р Сар 2018  >>
 Да  Мя  Лх  Пү  Ба  Бя  Ня 
  1  2  3  4  5  6  7
  8  91011121314
15161718192021
22232425262728
293031    

Фото

Архив

Нийт хандалт

169338
ӨнөөдөрӨнөөдөр721
Энэ 7 хоногтЭнэ 7 хоногт14856
Энэ сардЭнэ сард60946
НийтНийт1693381