Нэвтрэх хэсэг



Санал асуулга

Танд ямар мэдээлэл хамгийн их хэрэгтэй байна вэ?
 

2010 оны 11-р сарын 16, Мягмар гариг, 18:08

Ногоон алт хөтөлбөр

Бичсэн  Админ

Төслийн  нэр, код:

Ногоон алт хөтөлбөр 7F-03461.03

Төслийн хэрэгжих хугацаа (эхлэх – дуусах огноо):

2010 оны 1 дүгээр сарын 1-нээс 2012 оны 12 дугаар сар 31 хүртэл

Төслийн нийт төсөв

4.9 сая швейцарь франк

Хандивлагч улс, олон улсын байгууллагын нэр

Швейцарийн холбооны улсын Засгийн газар

Санхүүжилтийн хэлбэр

Буцалтгүй тусламж

Төсөл хэрэгжих салбар

Хөдөө аж ахуй

Хэрэгжүүлэгч байгууллагууд

Монголын Бэлчээрийн Менежментийн Холбоо

Төслийн хамрах хүрээ /төсөлд хамрагдах байгууллага, хот, аймаг, орон нутгийн нэгж/

Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Завхан, Төв, Ховд, Увс аймгийн 45 суманд

Төслийн зорилго:

Тогтвортой амьжиргааны үндсийг бүрдүүлэх зорилгоор бэлчээрийн экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалан хамгаалах малчдын хамтын нийгэмлэгийг бэхжүүлэх

 

 

Зорилтууд:

  • Бэлчээрийн нөөцийг тогтвортой ашиглах, зохион байгуулах талаархи Монголын иргэд, байгууллагуудын баттай мэдлэгийг хуримтлуулан хэрэглэх чадавхийг бүрдүүлэх
  • Бэлчээрийн газрын тогтвортой ашиглалт, зохион байгуулалтыг дэмжих бодлого, хууль тогтоомжийг бүрдүүлж, малчдын хамтын нийгэмлэг, засгийн газар, иргэний нийгмийн байгууллага, хандивлагчдийн хамтын ажиллагаа, зохицуулалтыг үр өгөөжтэй болгох
  • Сонгосон сумдын хөгжлийн боломжийг нэмэгдүүлэх, бэлчээрийг дур зоргоор ашиглах байдлыг арилгахад чиглэсэн малчдын үр өгөөжтэй хамтарсан үйл ажиллагааг идэвхижүүлэх
  • Мал аж ахуйн бүтээгдэхүүний үнийг нэмэгдүүлэхийн тулд, чанар, нэмүү өртгийг дээшлүүлэх ур чадварын сургалтад малчдыг өргөн хамруулах

Үндсэн үйл ажиллагаа

  • Бэлчээрийн эрүүл мэндийн үндэсний урт-богино хугацааны мониторинг, үнэлгээний аргыг олон улсын стандартад нийцүүлэн боловсруулах.
  • Бодлогын түвшинд шийдвэр гаргалтыг сайжруулах үүднээс нарийвчилсан тоо баримт, мэдээлийн урсгалыг хангах үндэсний хэмжээний хууль ёсны сүлжээ бий болох.
  • Монголын бэлчээрийн мал аж ахуйн нийгэм эдийн засаг, экологийн тогтвортой байдлыг үнэлэх өргөн хүрээтэй судалгаа хийх
  • Доройтсон бэлчээрийг сайжруулах, хадлан тэжээл үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх технологийн туршилт хийж, хуримтлуулсан мэдлэгийг малчдын хүртээл болгох
  • Бэлчээрийн менежментэд хэрэглэх Бэлчээр ашиглагчдын хэсгийн зарчим малчдын хамтын нийгэмлэгүүдэд бэлчээрийн газраа тогтвортой, үр өгөөжтэй ашиглах бүрэн эрх олгох албан ёсны зарчим болгон үндэсний хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх
  • Бэлчээр ашиглагчдын хэсгийн эрх зүйн байдал газар, бэлчээрийн тухай хууль тогтоомжид хүлээн зөвшөөрөгдөх
  • Монголын бэлчээрийн менежментийн холбоо (МБМХ) малчдын хамтын нийгэмлэгүүд болон бодлого боловсруулагчдын хооронд яриа хэлэлцээр өрнүүлэх үндэсний хэмжээний тавцан болж бэхжих
  • Баруун бүсийг төлөөлсөн 45 сумын малчид Бэлчээр ашиглагчдын хэсгийн бэлчээрийн хамтын менежментийн зарчмыг хэрэгжүүлэхэд дэмжлэг авч, чадавхижих
  • БАХ-ын холбоод зорилтот бүх аймаг сумдад тогтвортой үйл ажиллагаа явуулах
  • Бэлчээрийн эрүүл мэндийн сайжруулах нийгэм эдийн засаг, агрономын судалгааны ололт амжилтуудыг нэвтрүүлснээр  зорилтот сумд бодит үр дүнд хүрэх
  • БАХ-үүд хамтын нийгэмлэгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх зорилгоор санхүүжилтийн хүртээмжтэй, ил тод бүтцийг бий болгох
  • Төсөлд хамрагдах сумдын малчдын хамтын нийгэмлэгүүдэд мал аж ахуйн болон бэлчээрийн менежментийн чанар сайтай үйлчилгээгээр дэмжлэг үзүүлэх
  • Төсөл хэрэгжүүлэх сумдын малчдын хамтын нийгэмлэгүүд малын бүтээгдэхүүнийхээ чанарыг сайжруулж, үнийг нэмэгдүүлэх ур чадварын сургалтанд хамрагдаж, суралцах боломжоор хангагдаж үр шимийг хүртэх
  • Баруун бүсийн малчдын хамтын нийгэмлэгүүд зах зээлд нэвтрэх боломж сайжрах

Холбоо барих

Утас; 453703, 453747, 453757, 70151458

Факс; 453757, 70151458

Email; Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.

Вэб хуудас

www.greengold.mn, www.msrm.mn

 

Бүрэлдэхүүн хэсгүүд

  • Мэдлэг
  • Засаглал
  • Хамтын үйл ажиллагаа
  • Бүтээмж, маркетинг

Хүлээгдэж буй үр дүн

  • Бэлчээрийн эрүүл мэндийн үндэсний урт- богино хугацааны мониторинг, үнэлгээний аргыг олон улсын стандартад нийцүүлэн боловсруулна. Олон улмын аргачлалыг хэрэглэхийн тулд мониторинг үнэлгээ хийх орон нутаг дахь хүний нөөц, байгууллагын чадавхи сайжирна.
  • Бодлогын түвшинд шийдвэр гаргалтыг сайжруулах үүднээс нарийвчилсан тоо баримт, мэдээлийн урсгалыг хангах үндэсний хэмжээний хууль ёсны сүлжээ бий болно.
  • Монголын бэлчээрийн мал аж ахуйн нийгэм эдийн засаг, экологийн тогтвортой байдлыг үнэлэх өргөн хүрээтэй судалгаа хийгдэнэ
  • Доройтсон бэлчээрийг сайжруулах, хадлан тэжээл үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх технологийн туршилт хийж, хуримтлуулсан мэдлэгийг малчдын хүртээл болгоно.
  • Бэлчээрийн менежментэд хэрэглэх Бэлчээр ашиглагчдын хэсгийн зарчим малчдын хамтын нийгэмлэгүүдэд бэлчээрийн газраа тогтвортой, үр өгөөжтэй ашиглах бүрэн эрх олгох албан ёсны зарчим болгон үндэсний хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөнө;
  • Бэлчээр ашиглагчдын хэсгийн эрх зүйн байдал газар, бэлчээрийн тухай хууль тогтоомжид хүлээн зөвшөөрөгдөнө
  • Монголын бэлчээрийн менежментийн холбоо (МБМХ) малчдын хамтын нийгэмлэгүүд болон бодлого боловсруулагчдын хооронд яриа хэлэлцээр өрнүүлэх үндэсний хэмжээний тавцан болж бэхжинэ.
  • Баруун бүсийг төлөөлсөн 40 сумын малчид Бэлчээр ашиглагчдын хэсгийн бэлчээрийн хамтын менежментийн зарчмыг хэрэгжүүлэхэд дэмжлэг авч, чадавхижина
  • БАХ-ын холбоод зорилтот бүх аймаг сумдад тогтвортой үйл ажиллагаа явуулна.
  • Бэлчээрийн эрүүл мэндийн сайжруулах нийгэм эдийн засаг, агрономын судалгааны ололт амжилтуудыг нэвтрүүлснээр  зорилтот сумд бодит үр дүнд хүрнэ.
  • БАХ-үүд хамтын нийгэмлэгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх зорилгоор санхүүжилтийн хүртээмжтэй, ил тод бүтцийг бий болгоно
  • Төсөлд хамрагдах сумдын малчдын хамтын нийгэмлэгүүдэд мал аж ахуйн болон бэлчээрийн менежментийн чанар сайтай үйлчигээгээр дэмжлэг үзүүлнэ
  • Төсөл хэрэгжүүлэх сумдын малчдын хамтын нийгэмлэгүүд малын бүтээгдэхүүнийхээ чанарыг сайжруулж, үнийг нэмэгдүүлэх ур чадварын сургалтанд хамрагдаж, суралцах боломжоор хангагдаж үр шимийг хүртэнэ
  • Баруун бүсийн малчдын хамтын нийгэмлэгүүд зах зээлд нэвтрэх боломж сайжирна

 

Төслийн хэрэгжилтэд тулгарч буй бэрхшээл,

Бэлчээрийн талаарх хууль эрхзүйн орчны тодорхой бус байдал.

цаашид авах арга хэмжээ

Бэлчээрийн хуулийг яаралтай батлан гаргах шаардлагатай.

Орон нутгийн өөрөө өөрийгөө удирдах байгууллагыг байгуулж бэхжүүлэх нь бэлчээрийн зохицууулалтыг орон нутгийн захиргааатай хамтран хийх бололцоог бүрдүүлэх юм.

Сургамж

Хууль эрхзүйн орчныг бүрдүүлэхгүйгээр төсөл амжилттай хэрэгжих боломжгүй.

Тайлан, нийтлэлүүд

Манай төслөөс гаргасан тайлан, илтгэлийг доорх вэб хуудас руу орж үзэж болно. www.greengold.mn,

Хэл

Хайлт

Мэдээ хүлээн авах

Хуанли

<<  12-Р Сар 2018  >>
 Да  Мя  Лх  Пү  Ба  Бя  Ня 
       1  2
  3  4  5  6  7  8  9
10111213141516
17181920212223
24252627282930
31      

Фото

Архив

Нийт хандалт

185775
ӨнөөдөрӨнөөдөр60
Энэ 7 хоногтЭнэ 7 хоногт4019
Энэ сардЭнэ сард38264
НийтНийт1857759