Нэвтрэх хэсэг



Санал асуулга

Танд ямар мэдээлэл хамгийн их хэрэгтэй байна вэ?
 

2010 оны 11-р сарын 16, Мягмар гариг, 18:13

МАА-н Эрсдэлийг Урьдчилан Мэдээлэх Тогтолцоо

Бичсэн  Админ

Төслийн  нэр, код:

МАА-н Эрсдэлийг Урьдчилан Мэдээлэх Тогтолцоо

 

(МААЭУМТ) төсөл буюу Mongolian LEWS project

Төслийн хэрэгжих хугацаа (эхлэх – дуусах огноо):

2009-2012 он

Төслийн нийт төсөв

889,000 USD

Төсөл хэрэгжих салбар

ХАА-н салбар

Хэрэгжүүлэгч байгууллагууд

Мерси Кор, Монгол ОУБ, Дэлхийн Банк, Тогтвортой Амжиргаа-II төсөл, АНУ-ын Техасын ХААМИС, Блакландын Агро Судалгааны төв

Төслийн хамрах хүрээ /төсөлд хамрагдах байгууллага, хот, аймаг, орон нутгийн нэгж/

21 аймаг (Нийт аймгуудын нутагт нийт 803 бэлчээрийн мониторингийн судалгааны 8 х 8 км бүхий талбайнууд)

Төслийн зорилго:

Монгол орны малчид, мал аж ахуйн үйлвэрлэл эрхлэгчдэд байгалийн болзошгүй эрсдэл болох ган, зудын сэрэмжлүүлэг, бэлчээрийн урьдчилсан мэдээллийг түгээх, эрсдэлийн менежментийн технологи буюу МАА-н Эрсдэлийг Урьдчилан Мэдээлэх Тогтолцоог (МААЭУМТ) бий болгох (LEWS - Livestock Early Warning System)

Зорилтууд:

  • Бэлчээрийн хяналтын тогтолцоог бүрдүүлэх замаар бэлчээрийн тухайн үеийн болон ирээдүйн (30, 60, 90 хоногийн дараах) ургацын ба төлөв байдлын зураглалыг орон зай, цаг хугацааны өндөр нарийвчлалтай гаргах
  • Малын тэжээлийн тэнцвэржилтийг тодорхойлох, малын тарга хүчний өөрчлөлт, оновчтой тэжээлийн жорыг тогтоон үнэлэх зэрэг малын тэжээллэгийн менежментийн систем нэвтрүүлэх
  • Бэлчээрийн хяналтын ба малын тэжээллэгийн менежментийн мэдээллийг малчид, холбогдох орон нутгийн болон үндэсний байгууллагуудад хүргэх оновчтой тогтолцоог бүрдүүлэх

Үндсэн үйл ажиллагаа

Уг төсөл нь анх 2004 оноос "Говийн бэлчээр" (2004-2008 он) нэртэйгээр Монгол орны говийн бүс нутгийн 8 аймгийн хэмжээнд судалгааг гүйцэтгэсний дүнд МАА-н Эрсдэлийг Урьдчилан Мэдээлэх Тогтолцоо буюу Livestock Early Warning System (LEWS) технологийг амжилттай нэвтрүүлж чадсан билээ. Харин өнөөдөр Монгол орны нийт 21 аймгийн нутагт бэлчээрийн мониторингийн 803 талбайг байгуулан хээрийн судалгааг хийж, цаг агаар, ургамал, хөрс, малын тоо толгой, бэлчээрлэх хэв маяг зэрэг газрын мэдээллүүдийг цуглуулж мэдээллийн санд төрөлжүүлэн оруулан, хиймэл дагуулын мэдээлэл (NDVI), ургац тооцоолох PHYGROW загвараар тооцоолсны эцэст нийт талбайн бэлчээрийн ургацын ба төлөв байдлын тухайн үеийн болон урьдчилсан зураглалыг үндэсний хэмжээнд үйлдэх боломж бүрдэж байна. Энэхүү зураглал нь 15 хоног тутамд шинэчлэгдгээс гадна тухайн үеийн болон мөн 30, 60, 90 хоногийн дараах бэлчээрийн ургацын болон төлөв байдлыг олон жилийн дундажтай нь харьцуулан газрын мэдээллийн хамт гаргадаг онцлог, давуу талтай билээ. Түүнчлэн бэлчээрийн шимт чанарын үнэлгээ, малын тэжээлийн тэнцвэржилт, манай орны нөхцөлд тохирсон зохистой тэжээлийн жор боловсруулах судалгааг давхар хийж байна.

Холбоо барих

Мерси Кор, Энхтайвны өргөн

чөлөө 24, Баянзүрх дүүрэг,
Улаанбаатар, Монгол
Утас: 976-11-461145
Факс: 976-11-461048
Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.
Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.

Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.

Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.

Вэб хуудас

http://www.mercycorps.org.mn/
http://glews.tamu.edu/mongolia

 

Бүрэлдэхүүн хэсгүүд

1. Бэлчээрийн хяналтын тогтолцоо (PHYGROW model)

2. Малын тэжээллэгийн менежментийн тогтолцоо (NIRS/NUTBALL model)

3. Бэлчээрийн хяналтын ба малын тэжээллэгийн менежментийн мэдээллийг түгээх тогтолцоо (LINKS system)

Дээрх 3 бүрэлдэхүүн хэсгүүдийг амжилттай хэрэгжүүлснээр МАА-н Эрсдэлийг Мэдээлэх Тогтолцоо (МААЭУМТ) буюу Livestock Early Warning System (LEWS) технологийг Монголд нэвтрүүлнэ.

Хүлээгдэж буй үр дүн

Төслийн судалгаа, үйл ажиллагааны үр дүнд дараах 12 төрлийн зураглалуудыг боловсруулан гаргадаг. Үүнд:

  1. Бэлчээрийн нийт ургац (кг/га-гаар)
  2. 60 хоногийн дараах бэлчээрийн нийт ургац (кг/га-гаар)
  3. Олон жилийн дундажтай харьцуулсан бэлчээрийн төлөв байдал
  4. 60 хоногийн дараах олон жилийн дундажтай харьцуулсан бэлчээрийн төлөв байдал
  5. Олон жилийн дундажаас хазайсан ургамалжилтын ногооролт
  6. Өмнөх 15 хоногоос өөрчлөгдсөн байдал (хувиар)
  7. Ургамалжилтын индекс
  8. Шөнийн температур
  9. Өдрийн температур
  10. 15 хоногийн хур тунадасны нийлбэр
  11. Жилийн эхнээс тухайн үеийг хүртэлх хур тунадасны илүүдэл/дутагдал
  12. Бэлчээрийн ургац ба цасан бүрхүүлийн байдал

Төслийн хэрэгжилтэд тулгарч буй бэрхшээл,

Уг төсөл нь АНУ-ын Техасын ХААМИС-ийн AgroLIFE судалгааны төвтэй хамтарсан судалгаа явуулдаг бөгөөд тус газар нь манай зураглалын үйл ажиллагаанд сансарын хиймэл дагуулын мэдээллийн боловсруулалт, ургац тооцоолох PHYGROW, малын тэжээллэгийн үнэлгээ тооцох NIRS/NUTBALL online загваруудад дээр голлон ажилладаг. Энэ оны 3-р сард АНУ-ын NASA  байгууллагын NOAA-н зарим хиймэл дагуулын буулгасантай холбогдуулан бид шинэ хиймэл дагуулын нарийвчилсан мэдээллийг (NDVI) өөрийн дээрх загваруудад тохируулах үүднээс ажиллаж байгаа ба түр хугацаанд төслийн үр дүн болох дээрх зураглал хараахан хийгдээгүй болно.

Цаашид авах арга хэмжээ

Цаашид бид тэрхүү online загваруудыг өөртөө бүрэн татах, Server-ийг оруулж ирснээр хиймэл дагуул мэдээллийг АНУ-аас бус өөр эх сурвалжаас авч ажиллах бодолтой байна.

Сургамж

 

Тайлан, нийтлэлүүд

Манай төслийн тайлан, нийтлэлүүдийг website-аас (http://www.mercycorps.org.mn/,
http://glews.tamu.edu/mongolia) үзнэ үү.

Хэл

Хайлт

Мэдээ хүлээн авах

Хуанли

<<  10-Р Сар 2018  >>
 Да  Мя  Лх  Пү  Ба  Бя  Ня 
  1  2  3  4  5  6  7
  8  91011121314
15161718192021
22232425262728
293031    

Фото

Архив

Нийт хандалт

169334
ӨнөөдөрӨнөөдөр684
Энэ 7 хоногтЭнэ 7 хоногт14819
Энэ сардЭнэ сард60909
НийтНийт1693344