Нэвтрэх хэсэг



Санал асуулга

Танд ямар мэдээлэл хамгийн их хэрэгтэй байна вэ?
 

2010 оны 11-р сарын 16, Мягмар гариг, 18:16

“Мал аж ахуй, газар тариалан хосолсон загвар аж ахуйг хөгжүүлэх экстейншиний тогтолцоог бэхжүүлэх” төсөл

Бичсэн  Админ

Төслийн  нэр, код:

“Мал аж ахуй, газар тариалан хосолсон загвар аж ахуйг хөгжүүлэх экстейншиний тогтолцоог бэхжүүлэх” төсөл

Төслийн хэрэгжих хугацаа (эхлэх – дуусах огноо):

2010.03.01-2013.03.01

Төслийн нийт төсөв

177.000.000 иен

Хандивлагч улс, олон улсын байгууллагын нэр

Япон улсын Засгийн газар

Санхүүжилтийн хэлбэр

 

Буцалтгүй тусламж

Төсөл хэрэгжих салбар

Мал аж ахуй Газар тариалангийн хосолсон загвар, Экстейншин

Хэрэгжүүлэгч байгууллагууд

ХХААХҮЯ, ХААҮШУОНТ, ЖАЙКА, ЯУХААОЗАЯ, ХААХҮХ

Төслийн хамрах хүрээ /төсөлд хамрагдах байгууллага, хот, аймаг, орон нутгийн нэгж/

Булган /Дашинчилэн, Сэлэнгэ, Хутаг-Өндөр/

Дархан /Хонгор, Орхон/

Сэлэнгэ /Мандал, Зүүнбүрэн, Баянгол/

Төв /Батсүмбэр, Жаргалант, Сэргэлэн/

Хэнтий /Хэрлэн, Өмнөдэлгэр/

Орхон /Жаргалант/

Төслийн зорилго:

Төсөлд хамрагдсан бүс нутгийн мал аж ахуй газар тариалан хосолсон аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг үзүүлэх механизм боловсронгуй болж, экстейншиний үйл ажиллагааг төв болон орон нутгийн түвшинд бэхжихэд хувь нэмэр оруулахад оршино

Зорилтууд:

1.    Мал аж ахуй, газар тариалан хосолсон аж ахуй эрхлэлтийг дэмжих экстейншиний үйл ажиллагаа төв болон орон нутгийн түвшинд бэхжинэ.

 

2.    Мал аж ахуй, газар тариалан хосолсон аж ахуйг тогтвортойгоор эрхлэхэд аж ахуй нэгжүүдэд дэмжлэг үзүүлэх механизм боловсронгуй болно.

 

 

 

 

 

Үндсэн үйл ажиллагаа

 

1.1 Мал аж ахуйн газар тариалаан хослон аж ахуйг    нэвтрүүлэхэд чиглэсэн экстейншиний менежерүүдэд (аймаг, сумдын) болон хамтран ажиллах байгаллагуудын холбогдох боловсон хүчин/ХХААХҮЯ, ХААҮШОНТ/аж ахуй нэгжийн  хүмүүсийг чадваржуулах сургалтыг зохион байгуулна.

1.2  Мал аж ахуйн газар тариалан хосолсон аж ахуйг эрхлэхэд шаардлагатай мэдээллийн системийг боловсронгуй болгоно. Жишээлбэл ХААШУОНТ-ийн мэдээллийн баазыг шинэчлэх, мал аж ахуйн газар тариалан хосолсон аж ахуйг амжилттай эрхлэсэн үлгэр жишээг харуулсан эмхтгэл гаргах, Агропаркийн ашиглалтыг сайжруулах гэх мэт

1.3  ХААШУОНТ-ийн болон төсөлд хамрагдсан аймаг сумдын хэмжээнд экстейншиний үйл ажиллагаа бүрэн дүүрэн хэрэгжих тогтвортой бие даасан санхүүжилтийн бүтцийг бий болгоно.

1.4  ХААШУОНТ нь Их сургууль болон эрдэм шинжэлгээний байгууллагуудын эрдэмтэнсудлаачдын дэмжлэгийг авах хамтын ажиллагааны гэрээг их сургуульийн эрдэм шинжэлгээний байгууллагуудтай (ХААИС гэх мэт) байгуулна.

2.1  Ажахуйн нэгжүүдэх зориулж МАА, Газар тариалангийн хосолсон аж ахуйг эрхлэх (менежментийн болон технологийн) сургалтуудыг зохион байгуулна.

2.2   Хамтарсан үйлдвэрлэлт, боловсруулалт, нийлүүлэлт, маркетингийг хэрэгжүүлэх аж ахуйн нэгжийн бүтэцийг бий болгоно.

2.3  Аж ахуйн нэгжүүд бичил санхүүгийн үйлчилгээг ашиглах бололцоотой болно.

2.4  Аймаг сумдад тоног төхөөрөмжийг түрээсээр ашиглуулах тогтолцоог нэвтрүүлэн тоног төхөөрөмжийн зохистой арчилгаа үйлчилгээг хэрэгжүүлнэ

2.5  Бүдээгдэхүүний зах зээлийн судалгааг явуулна. Үүнд: Бүдээгдэхүүнээ шууд борлуулах цэг байгуулах, гэх мэт.

 

Холбоо барих

ХААҮШОНТ: 70118087, ХХААХҮЯ дахь оффис: 11-451482

Вэб хуудас

http://jica.go.jp

 

Хэл

Хайлт

Мэдээ хүлээн авах

Хуанли

<<  9-Р Сар 2018  >>
 Да  Мя  Лх  Пү  Ба  Бя  Ня 
       1  2
  3  4  5  6  7  8  9
10111213141516
17181920212223
24252627282930

Фото

Архив

Нийт хандалт

161105
ӨнөөдөрӨнөөдөр2206
Энэ 7 хоногтЭнэ 7 хоногт16265
Энэ сардЭнэ сард34990
НийтНийт1611053