Нэвтрэх хэсэг



Санал асуулга

Танд ямар мэдээлэл хамгийн их хэрэгтэй байна вэ?
 

2011 оны 3-р сарын 10, Пүрэв гариг, 13:15

Халхголд Загвар аж ахуй байгуулах төсөл

Бичсэн  Batzorig

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан саналын дагуу БНСУ-ын КОЙКА байгууллагаас “Халхголын бүс нутагт хөдөө аж ахуйг сэргээн хөгжүүлэх мастер төлөвлөгөө боловсруулах” 2008-2009 онд хэрэгжүүлсэн юм. Халхголын бүс нутагт хөдөө аж ахуйд хөгжүүлэх зорилгоор ашиглах боломжтой 270.000 га талбайг хамруулан хөдөө аж ахуйг сэргээн хөгжүүлэх иж бүрэн судалгаа хийсний зэрэгцээ 200 га талбайд мал аж ахуй газар, тариалангийн загвар аж ахуйг байгуулах төсөл, зургийг боловсруулан гаргасан. КОЙКА-гийн мэргэжилтнүүд Халхгол суманд судалгааны ажил хийж хөрс, ус, байгаль орчны үнэлгээ өгөх, мал аж ахуй, газар тариалан эрхлэх боломж зэрэг судлан мастер төлөвлөгөөг амжилттай боловсруулж дуусган тус яаманд гардуулан өгсөн болно.

Мастер төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газраас ихээхэн анхаарал хандуулж 2010 оны 4 дүгээр сарын 21-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар “Халхголын бүс нутагт хөдөө аж ахуйг сэргээн хөгжүүлэх мастер төлөвлөгөө”-ний төслийн судалгааны үр дүнг танилцуулж, тус яамнаас танилцуулсан “Халхгол” төслийг хэрэгжүүлэх тухай Засгийн газрын тогтоолын төслийг зарчмын хувьд дэмжиж Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган хууль тогтоомжид нийцүүлэн Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамжйг гаргасан. Mөн Монгол Улсын Ерөнхий Сайдын захирамжаар Мал аж ахуй газар тариаланг хослон хөгжүүлэх “Халх гол” төсөл хэрэгжүүлэх ажлын хэсгийг ХХААХҮ-ийн сайдаар ахлуулан байгуулснаар гадна Төслийн баг байгуулан ажиллаж байна.


 

 

Мастер төлөвлөгөө боловсруулах төслийн хүрээнд хийсэн зураг төсөлд тулгуурлан КОЙКА байгууллагын санхүүжилтээр /4,0 сая ам.долларын төсөвтэй/ “Халхголд Загвар аж ахуй байгуулах төсөл” хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон КОЙКА байгууллага хооронд Санамж бичигт 2011 оны 03 сарын 05-ны өдөр гарын үсэг зурна. Энэ төслийн хүрээнд Халхгол төсөл нь мах, сүүний үхрийн ферм, гахайн ферм, хүлэмж, усалгааны систем, сүү боловсруулах цех агуулах, зоорь барьж байгуулахаас гадна хүнсний ногоо, ногоон тэжээл тариалдаг мал аж ахуй, газар тариалан хосолсон орчин үеийн цогцолбор бий аж ахуй бий болно.

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЯАМ

Шинэчилсэн 2011 оны 3-р сарын 10, Пүрэв гариг, 13:16

Хэл

Хайлт

Мэдээ хүлээн авах

Хуанли

<<  10-Р Сар 2018  >>
 Да  Мя  Лх  Пү  Ба  Бя  Ня 
  1  2  3  4  5  6  7
  8  91011121314
15161718192021
22232425262728
293031    

Фото

Архив

Нийт хандалт

169111
ӨнөөдөрӨнөөдөр2042
Энэ 7 хоногтЭнэ 7 хоногт12588
Энэ сардЭнэ сард58678
НийтНийт1691113