Нэвтрэх хэсэг



Санал асуулга

Танд ямар мэдээлэл хамгийн их хэрэгтэй байна вэ?
 

2011 оны 3-р сарын 10, Пүрэв гариг, 13:15

Халхголд Загвар аж ахуй байгуулах төсөл

Бичсэн Batzorig

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан саналын дагуу БНСУ-ын КОЙКА байгууллагаас “Халхголын бүс нутагт хөдөө аж ахуйг сэргээн хөгжүүлэх мастер төлөвлөгөө боловсруулах” 2008-2009 онд хэрэгжүүлсэн юм. Халхголын бүс нутагт хөдөө аж ахуйд хөгжүүлэх зорилгоор ашиглах боломжтой 270.000 га талбайг хамруулан хөдөө аж ахуйг сэргээн хөгжүүлэх иж бүрэн судалгаа хийсний зэрэгцээ 200 га талбайд мал аж ахуй газар, тариалангийн загвар аж ахуйг байгуулах төсөл, зургийг боловсруулан гаргасан. КОЙКА-гийн мэргэжилтнүүд Халхгол суманд судалгааны ажил хийж хөрс, ус, байгаль орчны үнэлгээ өгөх, мал аж ахуй, газар тариалан эрхлэх боломж зэрэг судлан мастер төлөвлөгөөг амжилттай боловсруулж дуусган тус яаманд гардуулан өгсөн болно.

Мастер төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газраас ихээхэн анхаарал хандуулж 2010 оны 4 дүгээр сарын 21-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар “Халхголын бүс нутагт хөдөө аж ахуйг сэргээн хөгжүүлэх мастер төлөвлөгөө”-ний төслийн судалгааны үр дүнг танилцуулж, тус яамнаас танилцуулсан “Халхгол” төслийг хэрэгжүүлэх тухай Засгийн газрын тогтоолын төслийг зарчмын хувьд дэмжиж Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган хууль тогтоомжид нийцүүлэн Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамжйг гаргасан. Mөн Монгол Улсын Ерөнхий Сайдын захирамжаар Мал аж ахуй газар тариаланг хослон хөгжүүлэх “Халх гол” төсөл хэрэгжүүлэх ажлын хэсгийг ХХААХҮ-ийн сайдаар ахлуулан байгуулснаар гадна Төслийн баг байгуулан ажиллаж байна.

Төслийн  нэр, код:

Монголын Мянганы Сорилтын Сангийн Хот Орчмын Бэлчээрийн төсөл

Төслийн хэрэгжих хугацаа (эхлэх – дуусах огноо):

2008 оны 9 сарын 17-ноос 2013 оны 9 сарын 17

Төслийн нийт төсөв

11,8 сая ам доллар

Хандивлагч улс, олон улсын байгууллагын нэр

АНУ-ын Мянганы сорилын корпораци

Санхүүжилтийн хэлбэр

Буцалтгүй тусламж

Төсөл хэрэгжих салбар

Хөдөө аж ахуй, мал аж ахуй

Хэрэгжүүлэгч байгууллагууд

Монголын Мянганы Сорилтын Сан

Төслийн хамрах хүрээ /төсөлд хамрагдах байгууллага, хот, аймаг, орон нутгийн нэгж/

Эрдэнэт, Дархан, Улаанбаатар, Хархорин, Чойболсан хот орчимд хэрэгжинэ

Төслийн зорилго:

-          Бэлчээрийг малчдын бүлэгт гэрээгээр ашиглуулах системийг нэвтрүүлэх

-          Малчдын орлогыг нэмэгдүүлэх

-          Малчид болон мэргэжилтнүүдийн эрчимжсэн болон хагас эрчимжсэн мал аж ахуй эрхлэх чадавхийг дээшлүүлэх

Төслийн нэр

Монгол орны зуданд нэрвэгдсэн эмзэг малчин өрхүүдийн амьжиргааг дэмжих онцгой байдлын тусламж

Төслийн код

OSRO/MON/001/AUS

 

OSRO/MON/002/CHA

TCP/MON/3301

Төслийн хэрэгжих хугацаа

2010.03.01-2010.08.31

2010.03.09-2010.06.08

2010.03-2011.02

 

Төслийн нийт төсөв

USD 298 200

USD 600 000

USD 477 000

 

Хандивлагч улс, олон улсын байгууллагын нэр

НҮБ, Хүнс хөдөө аж ахуйн байгууллага

Санхүүжилтийн хэлбэр

Буцалтгүй тусламж

Төсөл хэрэгжих салбар

Мал аж ахуйн салбар, өвөлжилтийн хүндрэл, зудыг хохирол багатай давах, бэлтгэл хангах

Хэрэгжүүлэх байгууллагууд

НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллагын Техникийн Туслалцааг Зохицуулах Төслийн нэгж

 

Хамрах хүрээ

Зуданд хамгийн их хохирол амссан  7 аймаг болох Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь, Завхан  аймгийн 22 сумд

 

 

 

 

Төслийн зорилго

Гол зорилго:

  • Зудад нэрвэгдсэн 7 аймгийн малчин өрхийн хүнсний болон амьжиргааны баталгаат байдлыг хангах, онцгой байдлын тусламж үзүүлэх, малын хорогдлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах;
  • Зуданд нэрвэгдсэн малчин өрхүүдийн гамшигт өртөх эрсдлийг бууруулах, бэлтгэл ажлыг хангах, мал аж ахуйд суурилсан амьжиргааг дээшлүүлэх дунд хугацааны хөтөлбөр боловсруулах,  цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай ажлыг дэмжих, тус салбарт үнэлгээ хийх;
  • Хөдөө аж ахуйн салбарт төр болон төрийн бус байгууллагууд хоорондоо үр дүнтэй, хамтран ажиллах механизмыг хангах;

 

Төслийн  нэр, код:

“Мал аж ахуй, газар тариалан хосолсон загвар аж ахуйг хөгжүүлэх экстейншиний тогтолцоог бэхжүүлэх” төсөл

Төслийн хэрэгжих хугацаа (эхлэх – дуусах огноо):

2010.03.01-2013.03.01

Төслийн нийт төсөв

177.000.000 иен

Хандивлагч улс, олон улсын байгууллагын нэр

Япон улсын Засгийн газар

Санхүүжилтийн хэлбэр

 

Буцалтгүй тусламж

Төсөл хэрэгжих салбар

Мал аж ахуй Газар тариалангийн хосолсон загвар, Экстейншин

Хэрэгжүүлэгч байгууллагууд

ХХААХҮЯ, ХААҮШУОНТ, ЖАЙКА, ЯУХААОЗАЯ, ХААХҮХ

Төслийн хамрах хүрээ /төсөлд хамрагдах байгууллага, хот, аймаг, орон нутгийн нэгж/

Булган /Дашинчилэн, Сэлэнгэ, Хутаг-Өндөр/

Дархан /Хонгор, Орхон/

Сэлэнгэ /Мандал, Зүүнбүрэн, Баянгол/

Төв /Батсүмбэр, Жаргалант, Сэргэлэн/

Хэнтий /Хэрлэн, Өмнөдэлгэр/

Орхон /Жаргалант/

Төслийн зорилго:

Төсөлд хамрагдсан бүс нутгийн мал аж ахуй газар тариалан хосолсон аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг үзүүлэх механизм боловсронгуй болж, экстейншиний үйл ажиллагааг төв болон орон нутгийн түвшинд бэхжихэд хувь нэмэр оруулахад оршино

2010 оны 11-р сарын 16, Мягмар гариг, 18:13

МАА-н Эрсдэлийг Урьдчилан Мэдээлэх Тогтолцоо

Бичсэн Админ

Төслийн  нэр, код:

МАА-н Эрсдэлийг Урьдчилан Мэдээлэх Тогтолцоо

 

(МААЭУМТ) төсөл буюу Mongolian LEWS project

Төслийн хэрэгжих хугацаа (эхлэх – дуусах огноо):

2009-2012 он

Төслийн нийт төсөв

889,000 USD

Төсөл хэрэгжих салбар

ХАА-н салбар

Хэрэгжүүлэгч байгууллагууд

Мерси Кор, Монгол ОУБ, Дэлхийн Банк, Тогтвортой Амжиргаа-II төсөл, АНУ-ын Техасын ХААМИС, Блакландын Агро Судалгааны төв

Төслийн хамрах хүрээ /төсөлд хамрагдах байгууллага, хот, аймаг, орон нутгийн нэгж/

21 аймаг (Нийт аймгуудын нутагт нийт 803 бэлчээрийн мониторингийн судалгааны 8 х 8 км бүхий талбайнууд)

Төслийн зорилго:

Монгол орны малчид, мал аж ахуйн үйлвэрлэл эрхлэгчдэд байгалийн болзошгүй эрсдэл болох ган, зудын сэрэмжлүүлэг, бэлчээрийн урьдчилсан мэдээллийг түгээх, эрсдэлийн менежментийн технологи буюу МАА-н Эрсдэлийг Урьдчилан Мэдээлэх Тогтолцоог (МААЭУМТ) бий болгох (LEWS - Livestock Early Warning System)

2010 оны 11-р сарын 16, Мягмар гариг, 18:08

Ногоон алт хөтөлбөр

Бичсэн Админ

Төслийн  нэр, код:

Ногоон алт хөтөлбөр 7F-03461.03

Төслийн хэрэгжих хугацаа (эхлэх – дуусах огноо):

2010 оны 1 дүгээр сарын 1-нээс 2012 оны 12 дугаар сар 31 хүртэл

Төслийн нийт төсөв

4.9 сая швейцарь франк

Хандивлагч улс, олон улсын байгууллагын нэр

Швейцарийн холбооны улсын Засгийн газар

Санхүүжилтийн хэлбэр

Буцалтгүй тусламж

Төсөл хэрэгжих салбар

Хөдөө аж ахуй

Хэрэгжүүлэгч байгууллагууд

Монголын Бэлчээрийн Менежментийн Холбоо

Төслийн хамрах хүрээ /төсөлд хамрагдах байгууллага, хот, аймаг, орон нутгийн нэгж/

Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Завхан, Төв, Ховд, Увс аймгийн 45 суманд

Төслийн зорилго:

Тогтвортой амьжиргааны үндсийг бүрдүүлэх зорилгоор бэлчээрийн экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалан хамгаалах малчдын хамтын нийгэмлэгийг бэхжүүлэх

 

2010 оны 11-р сарын 16, Мягмар гариг, 15:35

Мал аж ахуйн төсөл

Бичсэн Админ

Төслийн  нэр, код

Мал аж ахуйн төсөл   7F-06231.01

Төслийн хэрэгжих хугацаа (эхлэх – дуусах огноо):

2009 оны 1-р сараас 2011 оны 12-р сар

Төслийн нийт төсөв (мян.доллараар)

4,9 сая швейцарь франк

Хандивлагч улс, олон улсын байгууллагын нэр

Швейцарийн холбооны улсын Засгийн газар

Санхүүжилтийн хэлбэр

Буцалтгүй тусламж

Төсөл хэрэгжих салбар

ХАА салбар, Мал эмнэлгийн салбар, сарлагийн хөөвөр, ингэний сүү

Төслийн хамрах хүрээ /төсөлд хамрагдах байгууллага, хот, аймаг, орон нутгийн нэгж/

Увс, Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Архангай, Сүхбаатар аймгууд

Төслийн зорилго:

Малчин өрхийн орлогыг нэмэгдүүлэх, амьжиргааны баталгааг хангахад хувь нэмэр оруулах

 

2010 оны 9-р сарын 09, Пүрэв гариг, 14:15

“Малын чанар сайжруулах” хөтөлбөр

Бичсэн Админ

Төслийн  нэр, код:

“Малын чанар сайжруулах хөтөлбөр /Засгийн газрын 2006 оны 93 дугаар тогтоол/

Төслийн хэрэгжих хугацаа (эхлэх-дуусах огноо):

2006-2015

Төслийн нийт төсөв:

I үе шат буюу 2008 он хүртэлх хугацаанд 8.806.500.000 төгрөг зарцуулна

Төсөл хэрэгжих салбар:

Мал аж ахуй

Хэрэгжүүлэгч байгууллага:

ХХААХҮЯ

Төслийн хамрах хүрээ /төсөлд хамрагдах байгууллага, хот, аймаг, орон нутгийн нэгж/:

 

Төслийн зорилго:

Мэргэжлийн албадын чадавхийг бэхжүүлэх замаар малын чанарыг сайжруулах, удмын санг хамгаалах, мал үржлийн ажилд дэвшилт арга, технологи нэвтрүүлэх

 

2010 оны 9-р сарын 09, Пүрэв гариг, 14:07

“Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих” хөтөлбөр

Бичсэн Админ

Төслийн  нэр, код:

“Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих” хөтөлбөр /Засгийн газрын 2003 оны 160 дугаар тогтоол/

Төслийн хэрэгжих хугацаа (эхлэх-дуусах огноо):

2003-2015

Төслийн нийт төсөв:

Гүйцэтгэл  658.400.000

Төсөл хэрэгжих салбар:

Мал аж ахуйн салбар

Хэрэгжүүлэгч байгууллага:

ХХААХҮЯ

Төслийн хамрах хүрээ /төсөлд хамрагдах байгууллага, хот, аймаг, орон нутгийн нэгж/:

 

Төслийн зорилго:

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйг зохистой хослон хөдөө аж ахуйн үшйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх замаар олон улсын жишиг, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, импортыг бууруулахад хөтөлбөрийн зорилго оршино

 

Хэл

Хайлт

Мэдээ хүлээн авах

Хуанли

<<  6-Р Сар 2018  >>
 Да  Мя  Лх  Пү  Ба  Бя  Ня 
      1  2  3
  4  5  6  7  8  910
11121314151617
18192021222324
252627282930 

Фото

Архив

Нийт хандалт

185775
ӨнөөдөрӨнөөдөр53
Энэ 7 хоногтЭнэ 7 хоногт4012
Энэ сардЭнэ сард38257
НийтНийт1857752