Нэвтрэх хэсэг



Санал асуулга

Танд ямар мэдээлэл хамгийн их хэрэгтэй байна вэ?
 

2011 оны 3-р сарын 10, Пүрэв гариг, 13:07

Халхголд Загвар аж ахуй байгуулах төсөл

Бичсэн Batzorig

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан саналын дагуу БНСУ-ын КОЙКА байгууллагаас “Халхголын бүс нутагт хөдөө аж ахуйг сэргээн хөгжүүлэх мастер төлөвлөгөө боловсруулах” 2008-2009 онд хэрэгжүүлсэн юм. Халхголын бүс нутагт хөдөө аж ахуйд хөгжүүлэх зорилгоор ашиглах боломжтой 270.000 га талбайг хамруулан хөдөө аж ахуйг сэргээн хөгжүүлэх иж бүрэн судалгаа хийсний зэрэгцээ 200 га талбайд мал аж ахуй газар, тариалангийн загвар аж ахуйг байгуулах төсөл, зургийг боловсруулан гаргасан. КОЙКА-гийн мэргэжилтнүүд Халхгол суманд судалгааны ажил хийж хөрс, ус, байгаль орчны үнэлгээ өгөх, мал аж ахуй, газар тариалан эрхлэх боломж зэрэг судлан мастер төлөвлөгөөг амжилттай боловсруулж дуусган тус яаманд гардуулан өгсөн болно.

Мастер төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газраас ихээхэн анхаарал хандуулж 2010 оны 4 дүгээр сарын 21-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар “Халхголын бүс нутагт хөдөө аж ахуйг сэргээн хөгжүүлэх мастер төлөвлөгөө”-ний төслийн судалгааны үр дүнг танилцуулж, тус яамнаас танилцуулсан “Халхгол” төслийг хэрэгжүүлэх тухай Засгийн газрын тогтоолын төслийг зарчмын хувьд дэмжиж Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган хууль тогтоомжид нийцүүлэн Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамжйг гаргасан. Mөн Монгол Улсын Ерөнхий Сайдын захирамжаар Мал аж ахуй газар тариаланг хослон хөгжүүлэх “Халх гол” төсөл хэрэгжүүлэх ажлын хэсгийг ХХААХҮ-ийн сайдаар ахлуулан байгуулснаар гадна Төслийн баг байгуулан ажиллаж байна.

2010 оны 11-р сарын 16, Мягмар гариг, 17:48

“Монгол төмс” хөтөлбөр

Бичсэн Админ

Төслийн  нэр, код:

“Монгол төмс” хөтөлбөр 7F–03747.02

Төслийн хэрэгжих хугацаа (эхлэх – дуусах огноо):

Эхний үе шат 2004-2007 он

2-р үе шат 2008-2011 он

 

Төслийн нийт төсөв

4.3 сая швейцарь франк

Хандивлагч улс, олон улсын байгууллагын нэр

Швейцарийн холбооны улсын Засгийн газар

Санхүүжилтийн хэлбэр

Буцалтгүй тусламж

Төсөл хэрэгжих салбар

ХАА, Газар тариалан

Хэрэгжүүлэгч байгууллагууд

Монголын хөдөөг шинэчлэхийн төлөө фермерүүдийн холбоо

Төслийн хамрах хүрээ /төсөлд хамрагдах байгууллага, хот, аймаг, орон нутгийн нэгж/

21 аймаг, Улаанбаатар хотын төмс тариалагч иргэд, өрхийн тариалан эрхлэгчид, төмс тариалгч аж ахуйн нэгж, компаниуд, Ургамал, газар тариалангийн сургалт, эрдэм шинжилгээний хүрээлэн, Ургамал хамгааллын хүрээлэн, 21  аймаг, УБ хотод орон нутгийн төлөөлөгч ажилладаг

Төслийн зорилго:

Монголын төмсний салбарын бүтээмжийг дээшлүүлэх замаар хэрэглэгчдийг дотоодын үйлдвэрлэлийн эрүүл, тэжээллэг хүнсний төмсөөр хангах, өрхийн орлогыг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулах

 

2010 оны 9-р сарын 09, Пүрэв гариг, 14:20

“Ногоон хувьсгал” үндэсний хөтөлбөр II

Бичсэн Админ

Төслийн  нэр, код:

“Ногоон хувьсгал” үндэсний хөтөлбөр II /Засгийн газрын 2004 оны 169 дүгээр  тогтоол/

Төслийн хэрэгжих хугацаа (эхлэх-дуусах огноо):

2005-2012 он

Төслийн нийт төсөв:

4910.0 сая төгрөг (улсын төсвөөс 2856.0 сая, орон нутгийн төсвөөс 48.0 сая, гадаадын зээл тусламж, төслөөс 630.0 сая, газар тариаланг дэмжих сангаас 1316 сая төгрөг )

Төсөл хэрэгжих салбар:

Газар тариалан

Хэрэгжүүлэгч байгууллага:

ХХААХҮЯ

Төслийн хамрах хүрээ /төсөлд хамрагдах байгууллага, хот, аймаг, орон нутгийн нэгж/:

 

Төслийн зорилго:

Хөтөлбөрийн эхний үе шатанд олсон ололтоо бататгах, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнийн усалгаатай тариаланг хөгжүүлж, өрх, фермерийн аж ахуй болон жижиг хоршоод хамгаалагдсан хөрсний аж ахуйг эрхлэх замаар өрхийн орлогыг нэмэгдүүлэх, ажилгүйдэл,  ядуурлыг бууруулах, хүнсний хангамжийг сайжруулах

 

Хэл

Хайлт

Мэдээ хүлээн авах

Хуанли

<<  11-Р Сар 2018  >>
 Да  Мя  Лх  Пү  Ба  Бя  Ня 
     1  2  3  4
  5  6  7  8  91011
12131415161718
19202122232425
2627282930  

Фото

Архив

Нийт хандалт

179020
ӨнөөдөрӨнөөдөр3295
Энэ 7 хоногтЭнэ 7 хоногт16322
Энэ сардЭнэ сард52221
НийтНийт1790202