Нэвтрэх хэсэг



Санал асуулга

Танд ямар мэдээлэл хамгийн их хэрэгтэй байна вэ?
 

Бэлчээр нь дэлхийн хуурай газрын чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд дэлхийн олон улс орон (жишээ нь: Австрали, Аргентин, Исланд, АНУ, Канад, Монгол)-д газар нутгийн нь ихэнхи хэсгийг эзлэдэг. Бэлчээрийн ландшафт нь өөрөө байгаль орчин, ландшафтыг хамгаалахад чухал төдийгүй гоо сайхны чухал ач холбогдолтой. Сүүлийн жилүүдэд бэлчээр нь хотжилт, зам тээвэр, аялал зугаалга, ойн аж ахуй, ландшафт, байгаль хамгаалал, ан амьтан, ургамлын чухал амьдрах орчин зэрэг ашиглалтын олон
хэлбэрүүдтэй зэрэгцэн өрсөлдөөн дунд байснаар дарамт шахалтанд илүү их өртөх болсон. Зарим орнууд (тухайлбал Австрали, Исланд)-д экологийн чухал ач холбогдол бүхий газрууд, байгаль орчин, биологийн төрөл зүйлийг хамгаалахад орон нутгийн иргэдийн оролцоог чухалчлан үзэж бэлчээрийн газар зүйн бүтцийг гол анхаарлын төвд тавих болсон. Газар эзэмшигч/ашиглагч ба газар тариалан эрхлэгч, төр засгийн хооронд үүсэх харилцаа чухал бөгөөд бусад орнуудын туршлагаас харахад бэлчээр нутгаа хэрхэн ашиглах талаар захиргааны болон эрх зүйн зохицуулалтын өөр өөр орчинг бүрдүүлсэн байна. Аливаа улс орны улс төр, нийгэм, газар зүйн хүчин зүйл тухайн орны бэлчээр ашиглалтанд нөлөөлснөөс бэлчээрийн өөр өөр менежмент явуулахад хүргэж
байна. Бэлчээрийн нөөц ихтэй улс орнуудын туршлагаас харахад бэлчээр ашиглалтанд төдийлөн хязгаарлалт тавьдаггүй, бэлчээрээ чөлөөтэй ашигладаг байсан бол сүүлийн жилүүдэд энэ уламжлалт арга, чиг хандлага нь үндсэндээ өөрчлөгдөж байна.
2010 оны 11-р сарын 16, Мягмар гариг, 18:26

Цөлжилтийг бууруулах газрын тогтвортой менежмент

Бичсэн Админ

Төслийн нэр

Цөлжилтийг бууруулах газрын тогтвортой менежмент

Хугацаа

2008 – 2012

Төсөв

US$4.1 сая

Хандивлагч улс, олон улсын байгууллагын нэр

НҮБХХ,  Швейцарийн Засгийн газар, Голландын Засгийн газар

Санхүүжилтийн хэлбэр

Буцалтгүй тусламж

Төсөл хэрэгжих салбар

Газар/бэлчээрийн менежмент, цөлжилт, газрын доройтол бууруулах

Хэрэгжүүлэгч байгууллага

ХХААХҮЯ, БОАЖЯ

Хамрах хүрээ

Сүхбаатар, Дорноговь, Төв, Өвөрхангай аймгийн 13 сум

Зорилго

Төслийн удаан хугацааны зорилго нь улс орны байгаль орчин, эдийн засаг, нийгмийн хэрэгцээнд үйлчилж буй бэлчээр, хөдөө аж ахуй, ойн болон газрын бусад нөөцийн хэрэглээг экосистемийн нөхөн үйлдвэрлэл, экологийн функцийг хадгалсан, тогтвортой, бүтээмжтэй систем болгон төлөвшүүлэх явдал юм

 

Хэл

Хайлт

Мэдээ хүлээн авах

Хуанли

<<  11-Р Сар 2018  >>
 Да  Мя  Лх  Пү  Ба  Бя  Ня 
     1  2  3  4
  5  6  7  8  91011
12131415161718
19202122232425
2627282930  

Фото

Архив

Нийт хандалт

179023
ӨнөөдөрӨнөөдөр3323
Энэ 7 хоногтЭнэ 7 хоногт16350
Энэ сардЭнэ сард52249
НийтНийт1790230