ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг Ховд аймгийн Эрдэнэбүрэн  суманд ажиллалаа

Эх сурвалж: ХХААХҮЯам

turmaa | 2018.03.21 1:24


        Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй Засгийн газрын гишүүдийн  баруун аймгуудад ажиллаж байгаа албан томилолт Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд үргэлжилж байна.

       Эрдэнэбүрэн сум нь Улсын Бага хурлын 5 дугаар тогтоолоор Ховд аймагт байгуулагдсан анхны 11 сумын нэг нь юм. Тус сум нь 5 багтай, 2373 хүн амтай, 673 өрхтэй. Аймгийн төвөөсөө  61 км-ийн зайтай оршдог Эрдэнэбүрэн суманд 360 малчин өрх 360 байдаг. Тэдний нэг Л.Отгонбаярынд ХХААХҮ-ийн сайд зочиллоо.

              ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг малчин Л.Отгонбаярт яамныхаа бодлого зорилт, Мал амьтны эрүүл мэндийн тухай болон Малын генетик нөөцийн тухай хуулиудын  хэрэгжилтэд малчид чухал үүрэгтэйг онцоллоо. Мөн малынхаа тоонд биш чанарт анхаарах, нэгж малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх тал дээр бодлого гаргаж хэрэгжүүлэхэд малчдын идэвхи санаачилга хэрэгтэйг хэллээ.

Эрдэнэбүрэн сумын хувьд 2017 оны жилийн эцсийн мал тооллогоор адуу 10977, тэмээ 1415, үхэр 6480, хонь 94727, ямаа 98624 бүгд 212223 толгой мал тоолуулсан. Өнгөрсөн 2017 онд 62 мянгат малчинтай болж мянгат малчдын тоогоор аймагтаа 2 дугаар байрт ордог. Энэ жил сумын хэмжээнд 91.4 мянга эх мал төллөхөөс  одоогийн байдлаар ингэ 25, үнээ 20, эм хонь 3500, эм ямаа 2700 бүгд 6245 толгой мал төллөж төл 100 хувь бойжиж байна.

 

 


Зохиогчийн эрх ©2018 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам