Ургамал, ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал сэдэвт үндэсний форум зохион байгуулна

Эх сурвалж: ХХААХҮЯам

mofa_admin | 2018.04.04 9:20


Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хөдөө аж ахуйн их сургууль нь холбогдох байгууллагуудтай хамтран "УРГАМАЛ, УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ" сэдэвт ҮНДЭСНИЙ ФОРУМ зохион байгуулна. Форум 2018 оны 04 дүгээр сарын 16, 17-ны өдрүүдэд Корпорейт зочид буудлын Конвеншн төв "Улаанбаатар" танхимд болно.

Форумд доорх сэдвээр ханан илтгэл хэлэлцүүлнэ.

  1. Ургамал ургамлын гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэлтийн сүлжээн дэх хүнсний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон тулгамдсан асуудлууд
    -    Пестицидийн үлдэгдлийн шинжилгээ
    -    Нитрат, нитритийн үлдэгдлийн шинжилгээ
    -    Тариалангийн талбайн хөрсний хүнд металлын үлдэгдлийн шинжилгээ
  2. Ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүний анхдагч үйлдвэрлэлтийн үеийн технологийн эрсдэл
    -    Химийн пестицидийн хэрэглээ
    -    Эрдэс, бордооны хэрэглээ
    -    Бензин шатахуун, түүнтэй холбогдох бохирдлын эрсдэл
  3. Тариалангийн талбайн хөнөөлт организм, тэдгээрийн тархалт, шинээр суурьшилтаас үүсэх эрсдэл, тэмцэх эрсдэл бууруулсан технологи
    -    Импортын үр, суулгац, сорттой холбогдон үүсэх шинэ хөнөөлт организмын  тархалт, нутагшилтын судалгаа
    -    Ургамал хамгаалах технологийн судалгаа /биологийн болон химийн бэлдмэл, урхи гэх мэт/
    -    Тариалангийн талбайн хөнөөлт шавж, ургамлын өвчин, хог ургамал бусад хөнөөлт организмын судалгаа
  4. Ургамал,ургамлын бүтээгдэхүүн, түүнээс хүн, амьтны эрүүл мэндэд учрах эрсдэлүүд, түүнээс сэргийлэх арга зам
    -    Тариалангийн талбайн хөрсний микробиологийн шинжилгээ
    -    Шинэ хүнсний ногоо, жимс, жимсгэний хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхүйц бичил биетнээр  бохирдсон байдал, бохирдох арга замыг тодорхойлсон судалгаа
    -    Хөрсгүй тариалан ба микробын бохирдлын эрсдэл
  5. Хүнсний аюулгүй байдал, түүнтэй холбогдох төрийн бодлого, шийдвэр, стандарт, ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүний хяналтын тогтолцоо, тулгарч байгаа асуудлууд
    -    Хилийн болон дотоодын хяналт, шалгалтын явцад илэрсэн хөнөөлт организмын судалгаа
    -    Ургамал, ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүний хяналт, шалгалтын явц, тулгамдаж буй асуудалтай холбогдох судалгаа
    -    Ургамал хамгаалал, тариалангийн салбарын хууль эрх зүйн баримт бичиг, түүний уялдаа холбоо, хэрэгжилтэнд тулгамдаж буй асуудалтай холбогдох судалгаа

Сэдвийн дагуу ханан илтгэл бэлтгэж оролцох судлаачдын илтгэлийн нэр, сэдэв, үр дүнгийн хураангуйг 2018 оны 04 сарын 08-ны өдрийн дотор форумын комиссод дараах хаягаар илгээнэ үү.

Утас: 99256773, 99058474, Цахим хаяг: amarsanaa_76@yahoo.com, janlav_oyungerel@yahoo.com

Зохион байгуулагч: 
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хөдөө аж ахуйн их сургууль, Агроэкологийн сургуулийн, Газар тариалан, ургамал хамгааллын тэнхим 


Зохиогчийн эрх ©2018 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам