Тариаланчид зөвлөлдлөө

Эх сурвалж: ХХААХҮЯам

turmaa | 2018.04.04 18:46


Газар тариалангийн салбарт үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгжүүд, салбарын эрдэмтэн судлаачид төрийн байгууллагын хамтарсан зөвлөгөөнийг Монгол Улсын Засгийн газар, ХХААХҮЯ жил бүр хаврын тариалалтын өмнө зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн улсын зөвлөгөөнд 21 аймаг, нийслэлийн 700 гаруй тариаланч, ногоочид, жимсчид оролцож 2018 оны зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээ, технологийн талаар санал солилцлоо.

Өнөөдөр төрийн ордонд болсон “Газар тариалангийн тогтвортой хөгжил” тариаланчдын улсын зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, УИХ-ын гишүүн “Монголын тариаланчдын үндэсний холбоо”-ны ерөнхийлөгч Ж.Энхбаяр нар үндсэн илтгэл тавилаа. Мөн зөвлөгөөний үеэр Засгийн газрын “Хүнсний ногоо, “Жимс жимсгэнэ” үндэсний хөтөлбөрүүдийн нээлтийн арга хэмжээ болсон юм.

ХХААХҮ-ийн сайд Монгол Улсад атар газар эзэмшиж, газар тариаланг бие даасан салбар болгон хөгжүүлсний түүхт 60 жилийн ой 2019 онд тохиож байгаатай холбогдуулан Засгийн газраас ой угтсан “Атар-60” хоёр жилийн бүтээлч ажлын төлөвлөгөөг батлан гаргаж хэрэгжилтийг зохион байгуулж эхэлсэн талаараа тариаланчдад мэдээлэл өгч энэхүү ойгоо хөгжлийн төлөөх бүтээлч ажлаар угтахыг уриаллаа.

 “Газар тариалангийн тогтвортой хөгжил” тариаланчдын улсын зөвлөгөөн Хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, Үр тариа гэсэн хоёр салбарын үйлдвэрлэл тулгамдсан асуудлыг хэлэлцэх салбар хуралдаанаар үргэлжиллээ.


Зохиогчийн эрх ©2019 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам