Япон улсын Окаяама шинжлэх ухааны их сургуультай хамтарч ажиллана

Эх сурвалж: ХХААХҮЯам

Munkhtuya | 2018.05.16 19:00


ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле 5 дугаар сарын 14-15-ны өдрүүдэд Япон улсад ажиллалаа. Тэрбээр, манай улсын Хөдөө аж ахуйн их сургууль, Японы Окаяама Шинжлэх ухааны Их сургууль хооронд байгуулж буй хамтран ажиллах санамж бичигт Монголын талыг төлөөлж гарын үсэг зурсан юм.

Окаяама шинжлэх ухааны их сургууль энэ оны 4 дүгээр сард дэргэдээ Мал эмнэлгийн сургууль нээж, түүнд түшиглэсэн сургалтын эмнэлэг байгуулжээ. Тиймээс хоёр улсын их сургууль ийнхүү хамтран ажиллах болсноор багш, оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлж, манай багш, оюутнууд Японы сүүлийн үеийн сургалтын тоног төхөөрөмжөөр хангагдах боломж бүрдэж байна.

Мөн цаашид Монгол Улсад загас үржүүлгийн аж ахуйг тусгай технологийн дагуу хөгжүүлэх боломжтой гэж Японы тал үзэж байгаа бөгөөд уг технологийг Хөдөө аж ахуйн сургуульд нэвтрүүлэх боломж эрэлхийлж байгаагаа Дэд сайд Ж.Саулед илэрхийллээ. 

Хоёр улсын их сургуулиуд хамтарч ажиллах гэрээ байгууллаа. 


Зохиогчийн эрх ©2018 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам