Хамтарсан үйлдвэр байгуулах талаар санал тавилаа

Эх сурвалж: ХХААХҮЯам

Munkhtuya | 2018.05.16 8:33


ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат Бүгд найрамдах Тува улсын тэргүүн Шолбан Валерьевич Кара-Оолыг (2018.05.15) хүлээн авч уулзлаа.

        Уулзалтын үеэр талууд хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх боломжийн талаар харилцан санал солилцсон юм. Тува улсын зүгээс дулааны аргаар мах боловсруулах хамтарсан үйлдвэр байгуулж, ОХУ руу экспортлох санал тавьсан бөгөөд саналыг судалж үзэхээ Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат илэрхийллээ.

Тэрбээр, манай хоёр орон цаашид хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хамтран ажиллах боломж өргөн байна. Энэ ч утгаараа өнөөдөр биднийг зорин ирж, хамтран ажиллах санал тавьсанд талархаад, Тува улсын тэргүүнийг ирэх зургадугаар сард Монгол Улсад зохион байгуулагдах “Даян дэлхийн тогтвортой мал аж ахуй” хөтөлбөрийн олон талт түншүүдийн 8 дахь удаагийн уулзалтад оролцохыг урилаа.  

 

 


Зохиогчийн эрх ©2018 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам