Хаврын тариалалт 60 хувьтай явагдаж байна

Эх сурвалж: ХХААХҮЯам

Munkhtuya | 2018.05.31 15:04


2018 онд улсын хэмжээнд 408.9 мянган га-д үр тариа (үүнээс 390.4 мянган га-д улаанбуудай),  15.5 мянган га-д төмс, 8.5 мянган га-д хүнсний ногоо, 32 мянган га-д тэжээлийн таримал, 41.9 мянган га-д тосны ургамал, 6.5 мянган га-д жимс жимсгэнэ, нийтдээ 513.2 мянган га-д тариалалт хийхийг зорьж байна. Тэгвэл одоогийн байдлаар хаврын тариалалтын явцын талаар мэдээллийг хүргэж байна.

5 дугаар сарын 31-ний байдлаар улсын хэмжээнд 293.9 мянган га-д үр тариа, 9.0 мянган га-д төмс, 3.5 мянган га-д хүнсний ногоо, 26.2 мянган га-д тосны ургамал, нийтдээ 342.9 мянган га-д тариалалт хийгээд байна. Ингэснээр үр тарианы тариалалт 71.9 хувь, төмс 58.1 хувь, хүнсний ногоо 41.8 хувь, тосны ургамал 62.6 хувь буюу хаврын тариалалт 60 хувьтай явагдаж байна. 

5 дугаар сарын 22-ны мэдээ

5 дугаар сарын 22-ны байдлаар улсын хэмжээнд 230.5 мянган га-д үр тариа, 5.8 мянган га-д төмс, 2.3 мянган га-д хүнсний ногоо, 17.6 мянган га-д тосны ургамал, нийтдээ 264.5 мянган га-д тариалалт хийгээд байна. Өөрөөр хэлбэл, үр тарианы тариалалт 56.4 хувь, төмснийх 37.5 хувь, хүнсний ногооных 27.6 хувь, тосны ургамлынх 42.1 хувь буюу хаврын тариалалт 41 хувьтай явагдаж байна. 

Засгийн газрын шийдвэрийн дагуу импортын элит үрийн худалдах үнэ тонн тутамдаа 660 мянган төгрөг, 1 дүгээр үржүүлгийн үрийг 620 мянган төгрөг, дотоодын ургацаас нөөц бүрдүүлсэн сортын үрийг 570 мянган төгрөгөөр тус тус тогтоож, Тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан олгож байна. Одоогоор 560 аж ахуйн нэгж, иргэнд 27.8 мянган тонн буудайн үрийг Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн тариаланчдад 10 хувийн, бусдад нь 30 хувийн урьдчилгаатай олгож байна. 


Зохиогчийн эрх ©2018 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам