Вьетнам Улсын төлөөлөгчидтэй уулзалт хийлээ

Эх сурвалж: ХХААХҮЯам

Munkhtuya | 2018.07.05 18:32


ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат БНСВУ-ын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн Дэд сайд Хоанг Ван Тханг болон БНСВУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Доан Тхи Хыөнг тэргүүтэй төлөөлөгчидтэй өнөөдөр (2018.07.05) албаны уулзалт хийлээ.

        Уулзалтаар 2017 оны 8 дугаар сард Улаанбаатар хотноо болсон Монгол-Вьетнамын Засгийн газар хоорондын Комиссын 16 дугаар хуралдааны протоколд тусгагдсан ажлууд, үйл ажиллагааны хэрэгжилтийн талаар ярилцсан.

Мөн дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүний магадлан итгэмжлэгдсэн үйлдвэрийн тоог нэмэгдүүлж, гүн хөлдөөсөн мах экспортлох боломжийн талаар санал солилцлоо. Монгол Улсаас БНСВУ руу гүн хөлдөөсөн мах экспортлох асуудлын хүрээнд ирэх 8 дугаар сард Вьетнамын талаас эрсдэлийн үнэлгээ хийх баг Монголд ажиллахаар төлөвлөөд байна.

        Талууд хоёр орны хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх тал дээр анхаарах зүйтэй гэдэг дээр санал нэгдлээ.

 


Зохиогчийн эрх ©2018 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам