Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээний календарчилсан төлөвлөгөөг дагаж мөрдөөрэй

Эх сурвалж: ХХААХҮЯам

Munkhtuya | 2018.07.18 15:13


Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлэг, үржлийн газар /одоогийн Мал эмнэлгийн ерөнхий газар/-аас боловсруулсан "Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээний календарчилсан төлөвлөгөө"-г танилцуулж байна. Уг төлөвлөгөөг үйлдвэрлэгч, худалдан авагч, гүйцэтгэгчид дагаж мөрдөх юм.


Тайлбар:
Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ:
- Жил бүрийн 4-5 дугаар сард боом өвчнөөс болон дотрын халдварт хордлогоос урьдчилан сэргийлэх вакцинжуулалт,
- Дөрөвдүгээр сард, цусан халдвараас урьдчилан сэргийлэх вакцинжуулалт,
- 4-7 дугаар сард бруцеллёз өвчний тандалт шинжилгээ, 8-9 дүгээр сард бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалт, 10-11 дүгээр сард вакцины дараах мониторинг,
- 4 дүгээр сард шөвөг яр өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалт,
- 4, 5 дугаар сард ДХХ, энтеробактериоз өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалт,
- 5, 6 дугаар сард сохор догол өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалт,
- 4-6 дугаар саруудад дуут хавдар өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалт,
- 5-6 дугаар сард галзуу болон колибактериоз, иж балнад өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалт,
- 9-10 дугаар сард адуу болон тэмээний томуугаас урьдчилан сэргийлэх вакцинжуулалт,
- 4-5 сард листериоз, шувууны томуу, гахайн ёлом, гахайн цусан халдварт, иж балнад өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалт,
- 9 дүгээр сард вируст/энзоот зулбах өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалт,
- 7-8 дугаар сард сахуу болон тугалын иж балнад өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалт
- 4 дүгээр сард шувууны цусан халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалт
Гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ:
- 4-5 дугаар сард гахайн сонгомол мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалт, 6 дугаар сард уг өвчний тандалт шинжилгээ хийх,
- 7-8 дугаар сард хонь, ямааны цэцэг өвчнөөс урьдчилэн сэргийлэх вакцинжуулалт,
- 4-5 дугаар сард шувууны тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалт,
- 4-5 дугаар сард шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалт, 5 дугаар сард вакцины дараа мониторинг хийх, 6 дугаар сард өвчний тандалт шинжилгээ хийх, 10 дугаар сард шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалт, 11 дүгээр сард вакцины дараах мониторонг
- Дөрөвдүгээр сард бог малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалт
Шимэгчтэх өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ:
- 6-8 дугаар сард угаалга,
- 5, 9-10 дугаар саруудад туулгалт,
- 4-5, 9-10 дугаар саруудад үхрийн арьсны гуурын болон гадна шимэгчлэгчийн үзлэг, боловсруулалт,
- 4-6, 9-10 дугаар саруудад өвөлжөө, хаваржаа, хот бууцны ариутгал, халдваргүйжүүлэлт,
- 4-5, 10 дугаар саруудад нохойн туулгалт,
- 4-5, 9-10 дугаар саруудад дотор шимэгчлэгчийн үзлэг шинжилгээ, боловсруулалт


Зохиогчийн эрх ©2018 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам