“Атар-60 жил” лого бүтээх уралдаан зарлаж байна

Эх сурвалж: ХХААХҮЯам

Munkhtuya | 2018.05.04 15:48


Атар газар эзэмшсэний түүхт 60 жилийн ой 2019 онд болох гэж байгаатай холбогдуулан энэ үеэр зохиогдох аливаа арга хэмжээ, үйл ажиллагаа, сурталчилгааны бэлэг тэмдэг  болгон ашиглах зорилгоор “АТАР-60 ЖИЛ” бэлэг тэмдэг /лого/ бүтээх уралдааныг зарлаж байна.

Ерөнхий  шаардлага:

Газар тариалангийн салбарын онцлог, уламжлал шинэчлэлийн утга санааг бэлгэдсэн энгийн ойлгомжтой өгүүлэмж бүхий  утга агуулга, уран сайхны хувьд төгс бүтээл байна.

Уралдаанд ирүүлэх бүтээлд тавигдах шаардлага:

  • Лого нь өндөр нягтралтай (300dpi-аас багагүй) байх бөгөөд жижгээс том руу хувиргахад харьцаа алдагдахгүй үндсэн элементүүд тод харагдахаар байна.
  • А4 цаасан дээр утга санааг илэрхийлж шивсэн байна.
  • Логоны дизайн нь хар, цагаан болон өнгөт, өнгөгүй гадаргуу дээр хэвлэгдэхэд тохиромжтой байна.
  • Уралдаанд нэг оролцогч хэдэн ч загвараар оролцож болох бөгөөд бүтээл тус бүрийг тайлбарласан байна.
  • Оролцогч овог нэр, холбоо барих утасны дугаар, ажлын болон оршин суугаа хаягаа уралдаанд ирүүлж буй бүтээлийнхээ тайлбар хэсэгт тодорхой бичсэн байна.

Хүлээн авах хугацаа: 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр

Хүлээн авах газар: Уралдааны бүтээлээ гүйцэтгэсэн программын өргөтгөлөөр болон JPEG өргөтгөлөөр буулгаж, утга санааны тайлбарын хамт mofa@mofa.gov.mn цахим хаягаар ирүүлэх буюу эсхүл ХХААХҮЯ-ны 503 тоот өрөөнд file хэлбэрээр авчирч өгнө.

Шалгаруулалт:   Бүтээлийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан шалгаруулж, яамны цахим /http://www.mofa.gov.mn/ хуудсаар нийтэд зарлана.

Шагнал: Хамгийн  шилдгээр шалгарсан нэг бүтээл 500 000 төгрөгийн мөнгөн шагналтай.

Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар

Лавлах утас: 51-26-34-08


Зохиогчийн эрх ©2018 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам