Мал үржүүлэг, технологийн ажил тогтоосон хуваарийн дагуу явагдаж байна

Эх сурвалж: ХХААХҮЯам

Munkhtuya | 2018.07.25 11:05


Малын үржил, селекц, мал аж ахуйн үйлдвэрлэл, технологийн ажлыг тогтоосон хуваарийн дагуу явуулж байна. Энэхүү төлөвлөгөөг мал үржүүлэг, технологийн үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллага, хувийн нэгж, малчид, мал аж ахуй эрхлэгчид мөрдөж ажиллана. Ингээд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлэг, үржлийн газраас гаргасан "Мал үржүүлэг, технологийн ажлын календарчилсан төлөвлөгөө"-г танилцуулж байна. 

МАЛ ҮРЖҮҮЛЭГ, ТЕХНОЛОГИЙН АЖЛЫН КАЛЕНДАРЧИЛСАН ТӨЛӨВЛӨГӨӨ

Тайлбар: 

- Бүх төрлийн малд төлөв байдлын үнэлгээ, үзлэг, аттестатчилал жил бүрийн 3, 5, 6, 9, 10 дугаар саруудад хийнэ.

- Бүх төрлийн малд сүргийн нөхөн үйлдвэрлэлийн төлөвлөлт жилийн турш буюу тогтмол хийнэ.

- Малд үзлэг, ангилалт хийхдээ:

  • 5, 10 дугаар сард тэмээнд
  • 9, 10 дугаар сард адуунд,
  • 5, 10 дугаар сард сарлаг үхэрт,
  • 10 дугаар сард нутгийн болон махны үхэрт
  • 9, 10 дугаар сард мах, өөхний хонинд,
  • 5, 10 дугаар сард мах, ноосны хонинд,
  • 3, 4, 10 дугаар саруудад ноолуурын ямаанд тус тус хийнэ.

- Малыг ялган тэмдэглэх, бүртгэлжүүлэхдээ:

  • 1, 6, 12 дугаар саруудад малчин өрх, малчны бүртгэл хөтөлнө.
  • Малыг бүртгэх, ялган тэмдэглэх ажлыг тогтмол зохион байгуулна.  
  • 3, 4 дүгээр сард удам зүйн үнэлгээний бүртгэлийг зүүн бүсийн аймаг, сумдад, баруун, төв, хангайн бүсийн аймаг, суманд 4, 5, 6, 9, 10, 11 дүгээр саруудад тогтмол хийнэ.  
  • Үржүүлгийн бүтээгдэхүүн, саалийн үнээ, шилжилт хөдөлгөөний бүртгэлийг тус бүр жилийн турш тогтмол хийнэ.

- Стандартын шаардлага хангахгүй малыг үржлээс хасах:

  • 9-11 дүгээр саруудад стандартын шаардлага хангахгүй бод малыг үржлээс хасна.  
  • 3-6 дугаар саруудад стандартын шаардлага хангахгүй бог малыг үржлээс хасна.

- Үржил селекцийн ажлыг хянан магадлах, баталгаажуулах:

  • 9-11 дүгээр саруудад бод малыг хянан магадлах, баталгаажуулна.
  • 3, 4 дүгээр сард зүүн бүсийн аймгуудын бог малыг, 4-6 дугаар саруудад бусад аймгийн бог малыг хянан магадалж, баталгаажуулна.

- Цөм сүргийн малын ашиг шимийн гарц тогтоох:

  • 4-6 дугаар саруудад тэмээний ноосны гарцыг тогтооно. 
  • 5, 6 дугаар сард зүүн бүсийн аймгууд, 6-7 дугаар сард баруун, төв, хангайн бүсийн аймгуудын хонины ноосны гарцыг тогтооно.
  • 3, 4 дүгээр сард зүүн бүсийн аймгууд, 4, 5 дугаар сард баруун, төв, хангайн бүсийн аймгуудын ямааны ноолуурын гарцыг тогтооно.
  • 4, 5 дугаар сард сарлагийн хөөвөр, хялгасны ашиг шимийн гарцыг тогтооно.
  • 8 дугаар сард гүүний сүүний гарцыг тогтооно.
  • 7, 9 дүгээр сард ингэний сүүний гарцыг тогтооно.
  • 4-9 дүгээр сард үнээний сүүний гарцыг тогтооно.

- Түүхий эд бүтээгдэхүүнд чанарын үзлэг шинжилгээ хийх:

  • 4-9 дүгээр сард сүүний чанарын үзлэг шинжилгээ хийнэ.
  • 3-5 дугаар сард ноолуурын чанарын үзлэг шинжилгээ хийнэ.
  • 4-7 дугаар саруудад ноосны чанарын үзлэг шинжилгээ хийнэ.

- Хээлтүүлгийн тохироо тооцох:

  • 3 дугаар сард бод малд хээлтүүлгийн тохироо тооцно.
  •  9 дүгээр сард бог малд хээлтүүлгийн тохироо тооцно.

- Хээлтүүлгийн ажлын зохион байгуулалт:

  • 4-7 дугаар саруудад ингэний хээлтүүлэг
  • 4-9 дүгээр саруудад үнээний хээлтүүлэг
  • 9, 10 дугаар сард зүүн бүс, 10, 11 дүгээр сард баруун, төв, хангайн бүсийн аймгуудын эм хонь, эм ямааны хээлтүүлэг

- Хээлтүүлэгчийг сүргээс ялган төвлөрүүлэх:

  • Хуц, ухныг арванхоёрдугаар сард сүргээс ялган төвлөрүүлнэ.

- Малд зохиомол хээлтүүлэг хийх:

  • Бод малыг жилийн турш хуваарийн дагуу тогтмол зохиомлоор хээлтүүлж болно. 
  • Бог малд 10, 11 дүгээр сард зохиомол хээлтүүлэг хийнэ.

- Хөврөл шилжүүлэн суулгах:

  • Бод малд жилийн турш хуваарийн дагуу хөврөл шилжүүлэн суулгана.
  • Бог малд 10, 11 дүгээр сард хөврөл шилжүүлэн суулгана.

- Хээл шалгалт:

  • 1 дүгээр сард ингэ
  • 10 дугаар сард гүү
  • Байрны маллагаатай үнээний хээлийг жилийн турш хуваарийн дагуу тогтмол шалгана.
  • 10 дугаар сард бэлчээрийн маллагаатай үнээ
  • 2 дугаар сард эм хонь, эм ямаа

- Шингэн азотын үйлдвэрлэлийг жилийн турш хуваарийн дагуу тогтмол явуулна.

- Үр үйлдвэрлэл:

  • Бод мал жилийн турш үр үйлдвэрлэнэ.
  • Бог мал 10, 11 дүгээр сард үр үйлдвэрлэнэ.

- Бүх малын үрийн чанарын үнэлгээг жилийн турш тогтмол хуваарийн дагуу хийнэ.

- Төл бойжуулалт:

  • 4, 5 дугаар сард ботго
  • 4-6 дугаар саруудад унага
  • 3-8 дугаар саруудад тугал
  • 3-5 дугаар саруудад хурга, ишиг
  • Эрчимжсэн мал аж ахуйд жилийн турш тогтмол

- Өсвөр хээлтүүлэгчийг шинээр нөхөн тавих:

  • 4, 5 дугаар сард азарган үрээ, бууран тайлаг, бухан бяруу
  • 3, 4, 6, 8 дугаар саруудад хурган хуц, ухна ишиг

- Мал хөнгөлөх:

  • 5, 9 дүгээр сард бод мал
  • 5 дугаар сард бог мал

- Бүх төрлийн үржлийн малын үзэсгэлэн худалдааг жил бүрийн есдүгээр сард зохион байгуулна.

- Мал аж ахуйн үйлдвэрлэл, технологийн ажлын хүрээнд төл хүлээн авах, нэмэгдэл тэжээлээр тэжээх, хээлтэй малыг угтуулан тэжээх, мал бордох, бод малыг уналга эдэлгээнд сургах зэрэг олон ажлыг зохион байгуулна.

- Төл хүлээн авах бэлтгэл:

  • 1 дүгээр сард малчид хувийн бэлтгэлээ хангана.
  • 1, 2, 7, 8 дугаар саруудад төлийн бэлтгэл

- Ядарч доройтсон, хээлтүүлэгч мал, хээлтэй эх малыг 1-3, 12 дугаар сард нэмэгдэл тэжээлээр тэжээнэ.

- Үхэр, хонийг 1-3, 11-12 дугаар саруудад, хургыг 10, 11 дүгээр сард бордоно.

- Тэмээг 12 дугаар сард, адууг 4-5 дугаар сард, үхрийг 5 дугаар сард уналга эдэлгээнд сургана.

- Бод малын төлийг 8 дугаар сард, бог малын төлийг 3-5 дугаар саруудад ялгана.

- Малын ноос, үс ашиглалт:

  • 3-5 дугаар сард ямаа самнах
  • 4, 5 дугаар сард бодын хөөвөр
  • 6, 7 дугаар сард хонины ноос
  • 8 дугаар сард ахарын ноос
  • 4, 5 дугаар сард тэмээний эр ноос
  • 6 дугаар сард тэмээний эм ноос

- Малд тарга хүч авахуулах:

  • 5-8 дугаар саруудад махан тарга
  • 9, 10 дугаар сард өөхөн тарга
  • 10-12 дугаар сард тарга хүч тогтооно.
  • 12-2 дугаар саруудад өвлийн отор нүүдэл

- Өвөлжилтийн бэлтгэл, зохион байгуулалт

  • 4-5, 8-9 дүгээр саруудад худаг, уст цэгт засвар хийнэ.
  • 4-5, 9-10 дугаар саруудад худаг гаргана.
  • 8-10 дугаар саруудад байгалийн хадлан бэлтгэнэ.
  • 10, 11 дүгээр сард хүчит тэжээл бэлтгэнэ.
  • 9, 10 дугаар сард шүүст тэжээл бэлтгэнэ.  
  • 7-9 дүгээр саруудад гар тэжээл бэлтгэнэ.
  • 11, 12 дугаар саруудад мал, мах бэлтгэнэ.

Зохиогчийн эрх ©2018 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам