Хүний нөөцийн чадавхиа бэхжүүлэхэд хамтарч ажиллана

Эх сурвалж: ХХААХҮЯам

turmaa | 2018.08.09 14:00


     Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Сайд Б.Батзориг Тика Олон Улсын Байгууллагын Улаанбаатар Дахь Хөтөлбөр Зохицуулалтын Газрын Хөтөлбөрийн Зохицуулагч Эмрах Устаөмэрийг хүлээн авч уулзав.

      Сайд Б.Батзориг ноён Эмрах Устаөмэрт салбарын бодлого болон өнөөгийн байдлын талаар мэдээлэл өгч, ТИКА Олон Улсын Байгууллагын Улаанбаатар дахь төлөөлөгчийн газартай өнгөрсөн хугацаанд хамтран ажиллаж, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар ярилцаж цаашид үргэлжлүүлэн ажиллахаа илэрхийлэв.

Мөн Туркийн буцалтгүй тусламж, зээлийн эх үүсвэрээр технологи дамжуулах, чадавхи бэхжүүлэх томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хамтран хэрэгжүүлэх, ТИКА байгууллагын шугамаар сургалтын болон технологи дамжуулах  төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж салбарын хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэхэд онцгой анхаарч ажиллахыг хүсэв. Уулзалтын төгсгөлд Сайд Б. Батзориг ноён Эмрах Устаөмэрт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олон шинэ ажлыг санаачилан хамтран ажиллахыг хүсэж, ажлын амжилт хүсэв.

 

 

 

 


Зохиогчийн эрх ©2018 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам