Канад улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ноён Эд Жэйгэрийг хүлээн авч уулзлаа.

Эх сурвалж: ХХААХҮЯам

mofa_admin | 2016.09.19 9:53


Уулзалтын эхэнд сайд П.Сэргэлэн хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өндөрөөр үнэлээд Канад улсаас Монгол Улсад суух Элчин сайдын яам 2008 онд байгууллагдсанаас хойш хоёр орны Төрийн өндөр түвшний харилцан айлчлал идэвхижиж эдийн засгийн бүхийл салбарт хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгааг онцлон тэмдэглэлээ.

Талууд цаашид хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааг идэвхижүүлэх ажлын хүрээнд 2009, 2010 онуудад хоёр орны Хөдөө аж ахуйн яам хоорондын байгуулсан хамтын ажиллагааны Санамж бичгийн мөрөөр санал, санаачлага гарган ажиллах, Монголд өвлийн хүлэмж байгуулахад хамтран ажиллах, махны чиглэлийн үхрийн хамтарсан загвар аж ахуй байгуулах, жижиг дунд үйлдвэрийг дэмжих чиглэлээр Канадын олон улсын хөгжлийн агентлагтай хамтарсан төсөл хэрэгжүүлэх, Монголын цаг уурын нөхцөлд дасан зохицсон үр сортыг нутагшуулах зэрэг чиглэлүүдээр бодитой ажил хэрэгч саналуудыг дэмжиж ажиллахаар тохиролцов. Мөн түүнчлэн газар тариалангийн салбарт Канадын дэвшилтэд техник, технологийг нэвтрүүлэх, санхүүгийн тааламжтай нөхцлийг санал болгох, боловсон хүчний чадавхыг дээшлүүлэхэд хамтран ажиллахаар санал солилцлоо. 
Талууд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааг улам бүр идэвхжүүлэн хөгжүүлэх талаар идэвхитэй хамтран ажиллахаа харилцан илэрхийлснээр уулзалт өндөрлөв.


Зохиогчийн эрх ©2019 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам