Салбарын ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ

Эх сурвалж: ХХААХҮЯам

Munkhtuya | 2018.10.01 17:25


Жил бүрийн "Цагаан сар"-ын баяр, "Ахмадын өдөр"-өөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам салбартаа он удаан жил, үр бүтээлтэй ажиллаж, өөрийн хувь нэмрээ оруулсан үе үеийн ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлдэг сайхан уламжлалтай.

Энэ уламжлалын дагуу өнөөдөр буюу 2018 оны 10 дугаар сарын 1-ний "Олон улсын ахмадын өдөр"-өөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат нар болон яамны хамт олон мал аж ахуй, газар тариалан, хүнс, худалдаа, нийтийн хоол, хөнгөн, жижиг, дунд үйлдвэр гэсэн харилцан уялдаатай, хамтын ажиллагаа шаардсан салбарын нийт 307 ахмадыг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр салбарын бодлого, зорилт, хэрэгжүүлж буй ажлынхаа талаар танилцуулж, харилцан санал бодлоо солилцсон юм.

 

 


Зохиогчийн эрх ©2018 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам