Улсын хэмжээнд ургац хураалтын ажил 50 гаруй хувьтай явагдаж байна

Эх сурвалж: ХХААХҮЯам

Munkhtuya | 2018.10.05 19:27


Аравдугаар сарын 5-ны байдлаар 39.3 мянган га-г ангилан хадаж, нийт 121.1 мянган га-гаас 169.6 мянган тонн үр тариа, 11.9 мянган га-гаас 151 мянган тонн төмс, 7 мянган га-гаас 80.3 мянган тонн хүнсний ногоо тус тус хураан аваад байна. Одоогийн байдлаар үр тарианы 35.5 хувь, төмсний 92 хувь, хүнсний ногооны 85 хувь, тэжээлийн 35 хувь, тосны ургамлын 18 хувийг хурааж авснаар улсын хэмжээнд ургац хураалтын ажил 54 хувьтай явагдаж байна.

Ойрын өдрүүдэд төв, зүүн аймгуудын газар тариалангийн нутгуудаар ахиухан хэмжээтэй нойтон цас орж, цасан шуурга шуурч, бүх нутгаар эрс сэрүүснэ гэж Ус цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээлж байгаа тул малчид, тариаланчид, аж ахуйн нэгж, байгууллагуудыг цаг агаарын болзошгүй үзэгдлээс сэрэмжлүүлж байна. Ойрын өдрүүдийн цаг агаарын төлөв байдлын мэдээг хүргэе.

Баруун аймгуудын нутгаар: 5-нд нутгийн баруун хэсгээр, 6-нд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.

Төвийн аймгуудын нутгаар: 4-нөөс ихэнх нутгаар сэрүүсч, Дархадын хотгор, Хөвсгөл, Хангай, Хэнтэйн уулс, Туул, Тэрэлж орчмоор шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар: 5-нд ихэнх нутгаар, 6-7-нд зарим газраар, 8-нд нутгийн зүүн хэсгээр бороо нойтон цас орно. Салхи 4-5-нд зарим газраар 14-16 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 1-4-нд шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 16-21 хэм дулаан байх боловч 5-нд ихэнх нутгаар сэрүүсч, нутгийн хойд хэсгээр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан байна.  

Говийн аймгуудын нутгаар: 5-нд ихэнх нутгаар түр зуур 16-18м/с хүрч шороон шуурга шуурна. 1-3-нд шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна.


Зохиогчийн эрх ©2018 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам