Нэг га-гаас дунджаар 14 центр үр тариа хураан авч байна

Эх сурвалж: ХХААХҮЯам

Munkhtuya | 2018.10.11 14:10


Аравдугаар сарын 9-ний байдлаар 42.8 мянган га-г ангилан хадаж, одоогоор 151.2 мянган га-гаас 213.8 мянган тонн үр тариа, 12.3 мянган га-гаас 156.9 мянган тонн төмс, 7.4 мянган га-гаас 84.4 мянган тонн хүнсний ногоо тус тус хураан аваад байна. Энэ нь үр тарианы 44.3 хувь, төмсний 95 хувь, хүнсний ногооны 89 хувь, тэжээлийн 39 хувь, тосны ургамлын 21,5 хувийг хурааж аваад байгаа үзүүлэлт юм. Улсын хэмжээнд ургац хураалтын ажил дунджаар 58 хувьтай явагдаж байна.

Энэ жилийн тухайд га-гаас авах ургацын хэмжээ харьцангуй өссөн. Тодруулбал, өнгөрсөн онд нэг га-гаас 8,48 центр үр тариа хураан авч байсан бол 2018 онд дунджаар нэг га-гаас дунджаар 14 центр үр тариа хураан авч байна. Орхон аймаг хамгийн их буюу нэг га-гаас 23,8 центр үр тариа хураан авч байгаа бол үүний дараа Баян-Өлгий 18,6, Говь-Алтай 16,7, Төв аймаг 16,6, Хөвсгөл аймаг 16,2 центр үр тариаг нэг га талбайгаас хураан авч байгаа тухай мэдээ ирүүлсэн юм.

Төмс, хүнсний ногооны тухайд ч ургац арвин байна. 2017 онд нэг га талбайгаас 94 центр төмс хураан авч байсан бол энэ жил 126 центр болтлоо өсчээ. Нэг га-гаас 107,5 центр хүнсний ногоо өнгөрсөн жил хурааж байсан бол өнөө жил дунджаар 114,2 центрийг хураан авч байна.

Аравдугаар сарын 10-наас ихэнх нутгаар өдөртөө дулаарч, цаг агаар тогтуун байна гэж Ус цаг уур, орчины шинжилгээний газраас мэдээллээ.


Зохиогчийн эрх ©2018 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам