“Хонинд хөврөл үр шилжүүлэн суулгах” технологийн сургалтыг амжилттай зохион байгууллаа

Эх сурвалж: ХХААХҮЯам

mofa_admin | 2016.09.14 8:16


БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Газар тариалан, мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Мал аж ахуйн салбарын доктор, зөвлөхүүд энэхүү сургалтын хугацаанд хөврөл үрийг шилжүүлэн суулгах технологи болох ороо жигдрүүлэх, олон өндгөн эс гадагшлуулах, хуцнаас цахилгаанаар үр авах, тээгчид хөврөл үр шилжүүлэн суулгах зэрэг арга ажиллагааг донор, тээгч хонинд туршин хийж, суралцагчдыг дадлагажуулсан нь орон нутгийн мэргэжилтнүүдийг малын биотехнологийн энэхүү дэвшилтэт арга технологийн мэдлэг олгосон үр дүнтэй ажил боллоо.

Энэхүү сургалтанд 7 аймгийн 32 мал зүйч, биотехнологич, үржүүлгийн техникч нар хамрагдан, сертификатаа гардан авлаа.

Малын удмын сангийн үндэсний төвийн захирал Д.Цолмон, Өвөр Монголын өөртөө засах орны Газар тариалан, мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Мал аж ахуйн салбарын захирал Да-Лай нар цаашдаа шинээр баригдаж буй Малын удмын сангийн үндэсний цогцолборт ажиллах мэргжжилтнүүдийг бэлтгэх, орон нутгийн мал аж ахуйн мэргэжилтнүүдийг сурган дадлагажуулах, махны хонины үржүүлгийн ажилд хамтран ажиллах зэрэг чиглэлээр Санамж бичигт гарын үсэг зурлаа.


Зохиогчийн эрх ©2019 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам