Хүнсний аюулгүй байдал: Хүнсний экспорт” эрдэм шинжилгээний бага хурлын шилдэг илтгэгчид тодорлоо

Эх сурвалж: ХХААХҮЯам

Munkhtuya | 2018.10.15 20:56


"Хүнсний аюулгүй байдал: Хүнсний экспорт" эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр (2018.10.15) амжилттай болж өндөрлөлөө. Жил бүрийн 10 дугаар сарын 16-нд тохиодог “Дэлхийн хүнсний өдөр”-ийг тохиолдуулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газар, Монголын хүнсчдийн холбоо болон “Каритас Монгол” олон улсын байгууллагатай хамтран уг эрдэм шинжилгээний бага хурлыг хоёр дахь жилдээ зохион байгуулсан юм.

"Хүнсний аюулгүй байдал: Хүнсний экспорт эрдэм шинжилгээний бага хурал"-ыг нээж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле, Монголын хүнсчдийн холбооны гүйцэтгэх захирал М.Нармандах үг хэлж, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч Винод Кумар Ахужагийн мэндчилгээг дэвшүүллээ.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле

Монголын хүнсчдийн холбооны гүйцэтгэх захирал М.Нармандах

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч Винод Кумар Ахужагийн мэндчилгээ

Бага хурлыг нээж хэлсэн үгэндээ, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле: "Төрийн бодлого шинжлэх ухаанд суурилсан байх учиртай. Судалгаа, тооцоотой, үндэслэлд суурилсан аливаа бодлогын хэрэгжилт оновчтой, үр дүнтэй байдаг. Төрөөс судалгаанд суурилсан бодлого хэрэгжүүлэх, хувийн хэвшилтэй хамтран технологийн судалгааг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, судалгааны ажлуудыг эдийн засгийн эргэлтэд оруулахад анхаарч байна.

Тиймээс их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд судалгааныхаа чанарыг сайжруулах, сэдвийн хүрээг өргөтгөх тал дээр анхаарах зүйтэй юм. Хүнсний аюулгүй байдлыг хангах, хүнсний салбарын тогтвортой хөгжлийг хангахад оюутан, судлаач, эрдэм шинжилгээний ажилтнууд ихээхэн хувь нэмэр оруулах болно. Та бүхний судалгааны дүнг төрийн бодлого, шийдвэрт тусган хэрэгжүүлэх нөхцөл, боломжийг бүрдүүлэх, төрийн захиргааны болон эрдэм шинжилгээний байгууллагын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бага хурлын зорилго оршино" гэв.  

Бага хурлын эхэнд Монгол Улсын Хөнгөн, хүнсний үйлдвэрийн яамны орлогч сайд асан, “САМО” институтын эрдмийн зөвлөх, доктор, профессор Л.Лхагваа Монгол Улсын хүнсний аюулгүй байдлын өнөөгийн түвшин, хүнсний аюулгүй байдлыг бүрэн хангахад чиглэсэн зорилтуудын гол агуулга, хүнсний аюулгүй байдлыг сайжруулах зарим асуудал гэсэн цогц сэдвийн хүрээнд хүндэтгэлийн илтгэл хэлэлцүүллээ.

Монгол Улсын Хөнгөн, хүнсний үйлдвэрийн яамны орлогч сайд асан Л.Лхагваа

Тэрбээр, мал аж, газар тариалан, байгалийн баялгийн нөөц, боломжоо бүрэн ашиглах замаар хүн амын хүнсний дотоодын хэрэгцээг бүрэн хангаж, олон нийт, иргэдийн эрүүл зөв, хооллолтын мэдлэгийг дээшлүүлэн, зохистой дадал хэвшүүлэх нь хүнсний аюулгүй байдлыг хангах нэг нөхцөл гэдгийг онцолсон. Мөн хүнсний түүхий эд, технологи, хэрэглээний талаарх суурь судалгааг хөгжүүлэх, үйлдвэрлэлд техник технологийн дэвшил нэвтрүүлэх, улмаар давуу, тал онцлогтоо тохирсон органик, зохицуулах үйлчилгээтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэж, иргэдээ эрүүл, баталгаатай хүнсээр хангахаас гадна экспортлох шаардлагатай байна гэдгийг нэмж тодотголоо.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле, Монгол Улсын Хөнгөн, хүнсний үйлдвэрийн яамны орлогч сайд асан Л.Лхагваагийн хамт

Бага хуралд Хөдөө аж ахуйн их сургууль, харьяа хүрээлэнгүүд, Дархан дахь салбар сургууль, Монгол Улсын их сургууль, Шинжлэх ухаан технологийн их сургууль, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Идэр их сургууль, Технологийн дээд сургууль, Хүнсний аюулгүй байдлын шинжээчдийн холбоо, “Макс центр”, “Монбиофарм” ХХК зэрэг их, дээд сургууль, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, мэргэжлийн холбоод, компанийн төлөөлөл болсон нийт 35 оюутан, судлаачид илтгэлээ ирүүлсэн. Эдгээр илтгэлийг төрийн болон эрдэм шинжилгээний байгууллага, мэргэжлийн холбоо, олон улсын байгууллагын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг эхний шатанд хянан үзээд өнөөдрийн эрдэм шинжилгээний бага хуралд оюутан, судлаачдын тус бүр 10, нийт 20 илтгэлийг хэлэлцүүлсэн.

Тэдгээрийн дунд сүүн бүтээгдэхүүн, талх, дүфү, хонины сүүл, загас, жүүс, өндөг зэрэг тухайлсан хүнсний бүтээгдэхүүнийг сонгон авч, аюулгүй байдлын үнэлгээ, тэжээллэг чанар, эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөлд шинжилгээ хийсэн байхад ургамал, чацаргана, махны экспортыг нэмэгдүүлэх боломжийн талаар судалсан байв. Нөгөө талаар оюутан, залуус, цэцэрлэгийн хүүхэд зэрэг зорилтот бүлэгт чиглэсэн хүнсний хэрэглээ, хоолны илчлэг чанарыг судалжээ. Түүнчлэн олон улсын стандартад хүрэх арга зам, стратегийн таримал буудайн чанар, аюулгүй байдал, уламжлалт хүнсний цусны даралт бууруулах идэвх зэрэг өргөн хүрээний асуудлыг ч дэвшүүлсэн байна. 

"ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ: ХҮНСНИЙ ЭКСПОРТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ"-Д ХЭЛЭЛЦҮҮЛСЭН ИЛТГЭЛҮҮД

Бакалаврын оюутны түвшинд:

Илтгэлийн сэдэв

Илтгэгчийн нэр

1.

Сүүн бүтээгдэхүүний аюулын дүн шинжилгээний судалгаа

Технологийн дээд сургуулийн оюутан О.Мягмарнаран, А.Болортуяа

2.

Сүрьеэгийн эсрэг үйлчилгээтэй хагийг талханд нэмэлтээр ашиглах боломжийг судалсан судалгааны үр дүн

ШУТИС-ийн Үйлдвэрлэл, технологийн сургуулийн оюутан О.Мөнхзул

3.

Дүфү үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүний химийн судалгаа болон дахин ашиглах боломж

МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн оюутан Л.Аззаяа

4.

Хонины сүүлний тос, сарлагийн шар тосны арьсанд нөлөөлөх фармакологийн үйлдэл

АШУҮИС-ийн Био анагаахын сургуулийн оюутан Ч.Алтаншагай

5.

Шар айраг үйлдвэрлэлийн хаягдал шаарнаас биологийн идэвхт нэгдлүүдийг ялгаж авах боломж

МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн оюутан Э.Солонго

6.

Ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын судалгаа

ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн оюутан Г.Даваасүрэн

7.

Зарим төрлийн  жүүсэн дэх тэжээллэг чанарыг харьцуулсан дүнгээс

ХААИС-ийн Дархан дахь салбар сургуулийн оюутан М.Бүжмаа

8.

Чацарганы шүүсний үйлдвэрийн дайвар бүтээгдэхүүний химийн найрлагын харьцуулсан судалгаа

“Идэр” их сургуулийн оюутан Б.Өлзийцэцэг

9.

Загас олборлох үед үүсэх гэмтэл экспортын бүтээгдэхүүний чанарт нөлөөлөх нь

ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн оюутан Э.Молор-Эрдэнэ

10.

Оюутан залуусын хүнсний хэрэглээнд хийсэн судалгааны зарим үр дүнгээс

МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн оюутан Б.Нинжин

Судлаачийн хэмжээнд:

Илтгэлийн сэдэв

Илтгэгчийн нэр

1.

Хүнс шарахад хамгийн тохиромжтой тос болон шарах давтамжийг тодорхойлсон дүн

ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн багш С.Отгонпүрэв

2.

Цэцэрлэгийн хүүхдийн хүнсний хэрэглээ, хоолны илчлэг чанарыг судалсан дүн

НЭМҮТ-ийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Туул, МХЕГ-ын улсын байцаагч Л.Гэрэлмаа

3.

Монголын уламжлалт хүнсний цусны даралт бууруулах идэвхийн судалгаа

МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн багш Б.Мөнхжаргал

4.

“Дэлхийн стандартыг Монголд”

“Максцентр” ХХК-ийн судлаач Д.Цэрэндулам

5.

Хүн амын дундах глютен үл тэсвэржилтийн байдал түүний хэрэгцээ шаардлагыг тодорхойлох нь

Монбиофарм ХХК-ийн судлаач Т.Тунгалагтамир, ХАБ-ын шинжээчдийн холбооны захирал Д.Цэндээхүү

6.

Стратегийн таримал буудайн чанар, аюулгүй байдлын судалгааны дүнгээс

ХААИС-ийн Ургамал хамгааллын хүрээлэнгийн ажилтан Ц.Уянга

7.

Өндөгний шохойлог хальсны кальцийн шимэгдэлтийг сайжруулах технологийн судалгаа 

Технологийн дээд сургуулийн багш С.Нарандэлгэр, Б.Тамир

8.

Чацаргана экспортлох асуудалд

ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн судлаач М.Баянмөнх

9.

Эх орны хөрсөнд тариалсан хүнсний ургамлаас экспортын чиг баримжаатай эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь

ШУТИС-ийн Үйлдвэрлэл, технологийн сургуулийн багш Э.Энхцэцэг

10.

Монгол Улсын махны экспортыг нэмэгдүүлэх арга зам

ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн багш Д.Кадирбек

Илтгэл хэлэлцүүлсэн оюутан, судлаачдын төлөөлөл

 

"Хүнсний аюулгүй байдал: Хүнсний экспорт" эрдэм шинжилгээний бага хурлын шүүгчдийн бүрэлдэхүүн

Эдгээр илтгэлээс судалгаа нь шинжлэх ухааны нотолгоонд суурилсан, тодорхой онол, арга зүйд үндэслэсэн байх, практик ач холбогдолтой байх, нийгэм, эдийн засгийн хувьд үр ашигтай, судалгаа, шинжилгээний тодорхой аргачлалыг хэрэглэсэн байх зэрэг шалгуурын хүрээнд шүүгчдийн бүрэлдэхүүний нийлбэр оноогоор оюутан, судлаачдын түвшинд тэргүүн байр, дэд байр, тусгай байр тус тус эзлүүлсэн гэдгийг ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Т.Гантогтох нийт оролцогчдод сонсгож, амжилттай оролцсон оюутан, судлаачдад баяр хүргэж, цаашдын эрдэм шинжилгээ, судалгааны ажилд нь амжилт хүслээ. 

ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Т.Гантогтох

"ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ: ХҮНСНИЙ ЭКСПОРТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ"-ЫН ШИЛДЭГ ИЛТГЭГЧИД

ОЮУТНЫ ТҮВШИНД

Тэргүүн байр

МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн оюутан Л.Аззаяа

Дүфү үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүний химийн судалгаа болон дахин ашиглах боломж

Дэд байр

МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн оюутан Б.Нинжин

Оюутан залуусын хүнсний хэрэглээнд хийсэн судалгааны зарим үр дүнгээс

Тусгай байр

ШУТИС-ийн Үйлдвэрлэл, технологийн сургуулийн оюутан О.Мөнхзул

Сүрьеэгийн эсрэг үйлчилгээтэй хагийг талханд нэмэлтээр ашиглах боломжийг судалсан судалгааны үр дүн

СУДЛААЧДЫН ХЭМЖЭЭНД

Тэргүүн байр

МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн багш Б.Мөнхжаргал

Монголын уламжлалт хүнсний цусны даралт бууруулах идэвхийн судалгаа

Дэд байр

ШУТИС-ийн Үйлдвэрлэл, технологийн сургуулийн багш Э.Энхцэцэг

Эх орны хөрсөнд тариалсан хүнсний ургамлаас экспортын чиг баримжаатай эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь

Тусгай байр

ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн багш С.Отгонпүрэв

Хүнс шарахад хамгийн тохиромжтой тос болон шарах давтамжийг тодорхойлсон дүн

МОНГОЛЫН ХҮНСЧДИЙН ХОЛБООНЫ НЭРЭМЖИТ ШАГНАЛ

Тэргүүн байр

МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн оюутан Л.Аззаяа

Дүфү үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүний химийн судалгаа болон дахин ашиглах боломж

Дэд байр

МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн оюутан Б.Нинжин

Оюутан залуусын хүнсний хэрэглээнд хийсэн судалгааны зарим үр дүнгээс

Тусгай байр

ШУТИС-ийн Үйлдвэрлэл, технологийн сургуулийн оюутан О.Мөнхзул

Сүрьеэгийн эсрэг үйлчилгээтэй хагийг талханд нэмэлтээр ашиглах боломжийг судалсан судалгааны үр дүн

Дөрөвдүгээр байр

Технологийн дээд сургуулийн оюутан О.Мягмарнаран, А.Болортуяа

Сүүн бүтээгдэхүүний аюулын дүн шинжилгээний судалгаа

Тавдугаар байр

МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн оюутан Э.Солонго

Шар айраг үйлдвэрлэлийн хаягдал шаарнаас биологийн идэвхт нэгдлүүдийг ялгаж авах боломж

Ийнхүү тэргүүн байр эзэлсэн судлаачид ХХААХҮ-ийн Сайдын батламж, 1 сая төгрөг, дэд байр эзэлсэн судлаачид өргөмжлөл, 500 мянган төгрөг, тусгай байр эзэлсэн судлаачид өргөмжлөл, 200 мянган төгрөгөөр шагнаж, урамшуулах бол тэргүүн байр эзэлсэн оюутанд ХХААХҮ-ийн Сайдын батламж, 300 мянган төгрөг, дэд байр эзэлсэн оюутанд өргөмжлөл, 200 мянган төгрөг, тусгай байр эзэлсэн оюутанд өргөмжлөл, 100 мянган төгрөгөөр шагнана. Мөн Монголын хүнсчдийн холбооны нэрэмжит шагналд тодорхойлсон таван оюутныг Мах маркет ХХК дадлагажигчаар ажиллуулах, МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн оюутан Б.Нинжинг Хос Ивээл ХХК компанидаа ажиллах эрхээр тус тус шагнаж байгаа юм. Шагналыг маргааш буюу 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Дэлхийн хүнсний өдрийг тэмдэглэх ёслолын арга хэмжээний үеэр гардуулах юм.


Зохиогчийн эрх ©2018 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам