ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн малын эмч нартай уулзлаа

Эх сурвалж: ХХААХҮЯам

mofa_admin | 2016.09.14 8:12


Тиймээс ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн салбарын эрдэмтэд ,ахмад мэргэжилтнүүдтэй уулзалт хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж, уулзалт хэлэлцүүлгээр хөндөгдсөн чухал саналуудыг нягтлан судлаж, ажил хэрэг болгон бодлого хөтөлбөртөө тусган ажиллаж байна.
Энэ удаад монгол орны мал сүргийн эрүүл энхийн манаад цаг наргүй зогсон ажилладаг малын эмч нар,эрдэмтэн судлаачид, мэргэжлийн холбоодын төлөөллүүдийг салбарын сайд хүлээн авч уулзлаа.
Уулзалтад оролцсон малын эмч нар салбарын сайдтайгаа уулзаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлээд,өмнө нь ажиллаж байсан салбарын сайд нар хүлээн авч уулзаж байгаагүй бид мал эмнэлгийн салбарын өмнө тулгамдаад буй шийдвэрлэх чухал олон асуудлууд тэр дундаа боловсон хүчин дутагдалтай,мэргэжилтэнүүдийг захиалгаар бэлдэх ,малын эмч нарын ажлын үнэлэмж муу, хүртээмж хүрэлцээ дутагдалтай ,хөдөө орон нутагт ажиллах хүсэлтэй малын эмч нарыг бодлогоор бэлтгэх, урамшуулан дэмжих,мал эмнэлгийн салбарыг босоо бүтэцтэй ажиллуулж байж гэмээ нь ажил цаашид зөв явна хэмээн санал хүсэлтээ илэрхийллээ.
Хөдөө аж ахуйн салбар тэр дундаа мал аж ахуйн салбар бол улс орны хөгжил ард иргэдийн эрүүл байх, эрүүл хүнстэй холбоотой чухал салбар.Тиймээс “Эрүүл монгол хүн, эрүүл хүнс”уриан дор олон ажил өрнүүлж байна. 
Мал эрүүлжүүлэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд хэд хэдэн ажил зохион байгуулж байна.Асуудлыг бид олон талаас нь авч үзэх шаардлага бий.Иймээс ч малын эмч,мэрэгэжлийн холбоодын төлөөлөл та бүхэнтэй санал солилцохоор уриад байна.Мал эмнэлгийн салбар цаашид хэрхэн үр дүнтэй,хүртээмжтэй,мэргэжлийн байх нь та бүхний дэвшүүлж байгаа санал хүсэлт нэн чухал бид яриад уулзалт зөвлөгөөн хийгээд орхих биш санал нэг бүрээ багцлан судлаж ажил хэрэг болгоно.
Энэ салбарт шинжлэх ухааны үндэслэлтэй үйл ажиллгаа явуулах нь нэн чухал, бид аливаа асуудалд шинжлэх ухаанчаар хандаж салбарын ахмадууд,эрдэмтэд,мэргэжлийн холбоодтой зөвлөлдөн ул суурьтай шийдвэр гаргана гэж салбарын сайд онцолсон юм.

 


Зохиогчийн эрх ©2019 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам