ХАА-н гаралтай бүтээгдэхүүнийг экспортлоход хамтарна

Эх сурвалж: ХХААХҮЯам

mofa_admin | 2016.08.12 11:44


Уулзалтын эхэнд сайд П.Сэргэлэн Монгол Улсад “Эдийн засаг, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа”-ны үзэсгэлэн, чуулга уулзалтыг зохион байгуулж, хоёр орны аж ахуйн нэгж, компаниудын түншлэлийн харилцааг улам гүнзгийрүүлэх, ялангуяа хоёр улсын гадаад хамтын ажиллагаа, худалдаа, эдийн засагт ач холбогдолтой арга хэмжээг зохион байгуулж байгаад талархал илэрхийлэв.Түүнчлэн БНХАУ-ын “Торгоны замын эдийн засгийн бүс”-ийг Монгол улсын “Талын бүс” санаачлагатай уялдуулан хоёр улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх ялангуяа Өвөр Монголын “Хойд зүгийг хөгжүүлэх” стратегийн дагуу хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг урагшлуулах нь чухал болохыг онцлон дурдлаа.

Хянган аймаг нь Дорнод аймагтай хиллэж, Олон улсын статустай Рашаан –Сүмбэр боомтоор холбогддог. Рашаан-Сүмбэр боомт нь манай хоёр орныг Дорнод, Хянган аймгаар холбохоос гадна Зүүн хойд Азийн эдийн засгийн хамтын ажиллагаанд чухал нөлөө үзүүлэх боомт болон хөгжих нөөц бололцоотой тухай дурдлаа.ӨМӨЗО-ны Хянган аймгийн засаг захиргаа Рашаан-Сүмбэр боомтыг улаан буудай, хадлан тэжээл, өвс экспортлох, импортлох боомт болгох чиглэлээр идэвхитэй ажиллаж Хятадын Засгийн газраас уг боомтыг Монгол Улсаас Хятад улсад дээрх бүтээгдэхүүнүүдийг экспортлох, импортлох боомт болгон зарласан байна.

Сайд П.Сэргэлэн Хянган аймгийн засаг захиргааг цаашид Рашаан-Сүмбэр боомтыг байнгын ажиллагаатай болгох бусад төрлийн хөдөө аж ахуйн гаралтай бараа, бүтээгдэхүүн экспортлох боломжийг бүрдүүлэхэд хамтран ажиллахыг хүслээ.


Зохиогчийн эрх ©2019 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам