“Монгол экспорт экспо-2018” нэгдсэн арга хэмжээг амжилттай зохион байгууллаа

Эх сурвалж: ХХААХҮЯам

Munkhtuya | 2018.10.21 22:45


Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны санаачилгаар Монгол Улсад хөнгөн аж үйлдвэрийн салбар хөгжсөний 85 жилийн ойг угтан зохион байгуулсан “Монгол экспорт экспо-2018” нэгдсэн арга хэмжээ 2018 оны 10 дугаар сарын 17-21-ний өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас Монголын ноос ноолуурын холбоо, Монголын арьс ширний үйлдвэрлэийн холбоо, Мишээл экспо төв хамтран зохион байгуулсан уг арга хэмжээний хүрээнд ноос ноолуур, арьс шир, хүнс, гоо сайхны бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа болж, 100 гаруй аж ахуйн нэгж оролцон, өөрсдийн бүтээгдэхүүнээ хэрэглэгч түмэндээ санал болгож, худалдан борлуулсан юм.

Нэгдсэн арга хэмжээг Гадаад харилцааны яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, МҮХАҮТ, Азийн хөгжлийн банкны “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төслийн нэмэлт санхүүжилт” болон “Хөдөө аж ахуйн нэмүү өртгийн сүлжээг дэмжих техник туслалцааны төсөл”, Швейцарын хөгжлийн агентлагийн “Ногоон алт, малын эрүүл мэнд” төсөл, Хил хязгааргүй малын эмч нар ба агрономичид байгууллагын “Монголын нэхмэлийн салбарын байгальд ээлтэй тогтвортой үйлдвэрлэл ба эко тэмдэг” төсөл, НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллагын “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” төсөл, Дэлхийн банкны “Экспортыг дэмжих төсөл”, Олон улсын худалдааны төвийн “Монгол Улсын худалдаа ба хөрөнгө оруулалтын замын зураг” төсөл, Европын холбооны санхүүжилттэй “Монголын худалдааг дэмжих Трам төсөл” тус тус дэмжин оролцсоныг дуулгахад таатай байна.

Арга хэмжээний хүрээнд “Экспортын тулгамдсан асуудал” хэлэлцүүлэг, “Олон улсын төсөл, хөтөлбөрүүдийн уялдаа”, “Гутлын үйлдвэрлэл” сэдэвт семинарыг тус тус зохион байгуулж, салбарын бодлого тодорхойлогчид, мэргэжлийн холбоодын байр суурийг сонсож, хөнгөн үйлдвэрийн салбарын өнөөгийн байдлыг үнэлэн, цаашдын төлөв байдлыг тодорхойллоо.

Өнөөдөр болсон хаалтын ажиллагаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү оролцож, салбарынхандаа үзэсгэлэн худалдаа, хэлэлцүүлэг, семинарт идэвхтэй хамрагдсанд талархал илэрхийлж, цаашдын ажил үйлсэд нь өндрөөс өндөр амжилт хүссэний хамт байгальд ээлтэй, тогтвортой, олон улсад өрсөлдөхүйц үндэсний үйлдвэрлэл эрхлэхэд санаачилгатай ажиллахыг уриалсан юм. Тэрбээр, Монгол Улсын Засгийн газраас хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдээ гүн боловсруулж, хэрэглэгчдийн шаардлагад бүрэн нийцсэн, экспортын чиг баримжаатай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг ямагт дэмжин ажиллаж байна. Энэ ч үүднээс “Үйлдвэржилт 21:100”, Ноолуур, “Монгол экспорт" зэрэг хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа нь бүхэлдээ үндэсний үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх, экспортыг нэмэгдүүлэхэд чиглэж байгааг онцоллоо.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү

Таван өдрийн турш бүтээгдэхүүнээ дэлгэн, хэрэглэгчиддээ үйлчилсэн “Монгол экспорт экспо-2018” үзэсгэлэн худалдаанд оролцсон ноос, ноолуур, арьс ширний компаниудын шилдэг бүтээгдэхүүнийг шалгаруулсан юм. Үзэсгэлэнд оролцсон арьс ширний компаниудаас “Шилдэг павильон”-оор Агни ХХК, “Шилдэг бүтээгдэхүүн”-ээр Эм Эс гармент ХХК, “Шилдгийн шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгч”-ээр Хос Аз ХХК, “Үндэсний бахархалт бүтээгдэхүүн”-ээр Дархан минж ХХК-ийн технологи, загварын өвөрмөц шийдлээр үйлдвэрлэсэн нэхий гутал тус тус шалгарчээ.

"Монгол экспорт экспо" нэгдсэн арга хэмжээнд оролцсон ноос, ноолуурын салбарын “Оны онцлох бүтээгдэхүүн”-ээр Блю Скай ХХК, Могол ноос ХХК-ийн кластераар үйлдвэрлэсэн тэмээний ноосон даавуу, хонины ноосон пальто, "Шилдэг сарлагийн хөөврөн бүтээгдэхүүн"-ээр Буян ХХК-ийн цамц, "Тэмээний ноосон шилдэг бүтээгдэхүүн"-ээр Блю Скай ХХК-ийн тэмээний ноосон даавуу, "Шилдгийн шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгч"-ээр Гоёо ХХК-ийг тус тус шалгаруулсан бол “Үндэсний бахархалт бүтээгдэхүүн” шагналыг Говь ХК гардан авлаа.

Мөн энэ үеэр салбартаа хөдөлмөр бүтээлийн өндөр амжилт гаргасан 20 орчим мэргэжилтэн, инженер техникийн ажилтнуудад ХХААХҮ-ийн салбарын тэргүүний ажилтан, Жуух бичгээр шагнаж урамшуулсан юм.

"Монгол экспорт экспо" нэгдсэн арга хэмжээнд оролцсон ноос, ноолуурын салбарын "Шилдгийн шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгч"-ээр Гоёо ХХК

"Монгол экспорт экспо" нэгдсэн арга хэмжээнд оролцсон ноос, ноолуурын салбарын “Оны онцлох бүтээгдэхүүн”, “Тэмээний ноосон шилдэг бүтээгдэхүүн"-ээр тус тус Блю Скай ХХК-ийн тэмээний ноосон даавуу, "Шилдэг сарлагийн хөөврөн бүтээгдэхүүн"-ээр Буян ХХК-ийн цамцыг шалгарууллаа

"Монгол экспорт экспо" нэгдсэн арга хэмжээнд оролцсон ноос, ноолуурын салбарын “Оны онцлох бүтээгдэхүүн”-ээр Блю Скай ХХК, Могол ноос ХХК-ийн кластераар үйлдвэрлэсэн тэмээний ноосон даавуу, хонины ноосон пальто

"Монгол экспорт экспо" нэгдсэн арга хэмжээнд оролцсон арьс ширний салбарын “Шилдэг бүтээгдэхүүн”-ээр Эм Эс гармент ХХК-ийн бүтээл шалгарчээ

"Монгол экспорт экспо" нэгдсэн арга хэмжээнд оролцсон арьс ширний салбарын “Үндэсний бахархалт бүтээгдэхүүн”-ээр Дархан минж ХХК-ийн технологи, загварын өвөрмөц шийдлээр үйлдвэрлэсэн нэхий гутлыг шалгаруулав

Салбартаа хөдөлмөр бүтээлийн өндөр амжилт гаргасан 20 орчим мэргэжилтэн, инженер техникийн ажилтнуудад ХХААХҮ-ийн салбарын тэргүүний ажилтан, Жуух бичгээр шагнаж урамшуулсан юм. ХХААХҮЯ-ны Жуух бичгээр: 

ХХААХҮЯ-ны Жуух бичгээр Э.Сарантуяа /Говь ХК/ 

ХХААХҮЯ-ны Жуух бичгээр Б.Наранцэцэг /Ханбогд кашемир ХХК/

ХХААХҮЯ-ны Жуух бичгээр Ч.Батчимэг /Сор кашемир ХХК/


ХХААХҮЯ-ны Жуух бичгээр К.Төмөртогоо

ХХААХҮЯ-ны Жуух бичгээр П.Сарантуяа

Салбарын тэргүүний ажилтнаар дараах хүмүүсийг шагналаа


Зохиогчийн эрх ©2018 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам