ӨМӨЗО-ны бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн нээлтээ хийлээ

Эх сурвалж: ХХААХҮЯам

mofa_admin | 2016.08.12 8:03


Үзэсгэлэн худалдааны нээлтэд ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле оролцож хэлсэн үгэндээ “Манай яамны зүгээс Мал аж ахуй, газар тарилангийн органик үйлдвэрлэлийн болон цэвэр байгалийн гаралтай,  дотоодын болон олон улсын шаардлага хангасан түүхий эд бүтээгдэхүүнийг бий болгож гадаадын зах зээлд гаргаж, эдийн засгийн шинэ чадавхийг бий болгохыг зорьж байна. Энэ хүрээнд Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон “Хүнсний тухай” хуульд заасны дагуу “Органик хүнсний тухай” хууль, “Органик Монгол хүнсний үйлдвэрлэлийг дэмжих” хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Ингэснээр ХАА-н салбар дахь үйлдвэрлэл худалдаа, хөрөнгө оруулалтын орчин улам бүр сайжирч, ялангуяа цэвэр байгалийн гаралтай болон хөдөө аж ахуйн органик бүтээгдэхүүн үйлдвэрлэх, гадаад зах зээлд гаргах шинэ боломж гарч хоёр улсын хамтын ажиллагаанд ахиц дэвшил авчирна гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцолсон юм.   

Энэ удаагийн үзэсгэлэн худалдаа нь 11 жилийн турш Улаанбаатар хотноо болсон “Хятадын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн, хөрөнгө оруулалтын уулзалт” арга хэмжээний үндсэн дээр анх удаа бие даан зохион байгуулагдаж буйгаараа онцлог юм. Түүнчлэн хоёр орны хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагаа, Монгол улсын экспорт, импортын үйл ажиллагаанд түлхэц болох ач холбогдолтой арга хэмжээ юм. Үзэсгэлэн худалдааны хүрээнд энэ сарын 13-нд “Органик ногоон бүтээгдэхүүн, аялал жуулчлал-2016” сэдэвт эдийн засаг, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулна. 


Зохиогчийн эрх ©2019 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам