Усны салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүнийг шагналаа

Эх сурвалж: ХХААХҮЯам

Munkhtuya | 2018.10.26 12:25


Монгол Улсад усны салбар үүсч хөгжсөний 80 жилийн ойг тохиолдуулан усны салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүнийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны А-154 дүгээр тушаалаар "Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн тэргүүний ажилтан" цол, тэмдгээр шагналаа.

Шагналыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат, тус яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Батмөнх, Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун нар тус тус гардуулан өгч, усны салбарын хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулсанд талархаж, цаашдын ажил, амьдралд нь амжилт хүслээ.

"Вэлмот" ХХК-ийн ерөнхий инженер, ахмад усжуулагч У.Бат-Эрдэнэ, Ж.Батбаяр, "Хайдро дизайн прожект" ХХК-ийн захирал, усны барилгын инженер Н.Солонго, "Дуулгат мөрөн" ХХК-ийн захирал, усны барилгын инженер Д.Сүхбаатар, "Цаст-Алтанцөгц" ХХК-ийн менежер Ч.Хишигжаргал, "Ундарга-Өмнөговь" ХХК-ийн өрмийн мастер Н.Даваахүү, "Хөвсгөл геологи" ХХК-ийн өрмийн мастер Л.Мягмарсүрэн, "Хөвсгөл геологи" ХХК-ийн бригадын дарга Г.Нямбуу, "Монтегео" ХХК-ийн гидротехникч, зөвлөх инженер, "Чорьж бүрд" ХХК-ийн өрмийн мастер Ц.Жамьянсүрэн, "Чорьж бүрд" ХХК-ийн уст цэгийн засварчин Д.Эрдэнэболд, Булган-Ус ХХК-ийн захирал Д.Нямболд нар ийнхүү "Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн тэргүүний ажилтан" боллоо.

Мөн ХХААХҮЯ-ны жуух бичгээр "Мөнгөн минж" ХХК-ийн захирал, усны барилгын инженер Ч.Батмөнх, тус яамны инженер Т.Саранмандал нарыг шагнасан юм.

"ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРИЙН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН" ЦОЛ, ТЭМДГЭЭР ШАГНАГДСАН УСНЫ САЛБАРЫНХАН

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЯАМНЫ ЖУУХ БИЧГЭЭР ШАГНАГДСАН УСНЫ САЛБАРЫНХАН

Усны салбарынхандаа 80 жилийн түүхт баярын мэнд дэвшүүлж, хариуцсан салбартаа хариуцлагатай байж, амжилт гаргахыг хүсье.

 

 

 

 

 

 


Зохиогчийн эрх ©2018 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам