Энэ сарын 6-нд салбарын эрдэмтэд чуулна

Эх сурвалж: ХХААХҮЯам

Munkhtuya | 2018.11.01 17:32


"Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын шинжлэх ухаан, технологи, инноваци-2018" үндэсний чуулганыг ХХААХҮЯ, БСШУСЯ хамтран 2018 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр зохион байгуулна. Чуулганд төрийн байгууллага, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, судалгааны хүрээлэнгүүд, мэргэжлийн холбоод, үйлдвэрлэгчид, орон нутгийн төлөөлөл зэрэг 200 гаруй хүнийг хамруулахаар төлөвлөж байна.

Үндэсний чуулганы нэгдсэн хуралдаанаар салбарын хөгжил, цаашдын бодлого, шинжлэх ухаан, инновацийн ололт амжилт, хүнс, мал аж ахуй, мал эмнэлэг, газар тариалан, ургамал хамгаалал, хөнгөн үйлдвэрийн салбарын хэтийн төлөв зэрэг үндсэн илтгэл хэлэлцүүлнэ. Эдгээр илтгэл нь Засгийн газраас хэрэгжүүлж буй гурван тулгуурт хөгжлийн бодлого, тэр дундаа аж үйлдвэржилтийн дөрөвдүгээр хувьсгал руу чиглэнэ гэж зохион байгуулагчид мэдээллээ. Чуулганы үеэр салбарын эрдэмтдийн бүтээлээр үзэсгэлэн гарна.


Зохиогчийн эрх ©2018 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам