370 мянга орчим малд үзлэг, ангилалт хийснээс 150 мянган малыг ялган тэмдэглэж, ээмэгжүүлээд байна

Эх сурвалж: ХХААХҮЯам

Munkhtuya | 2018.11.02 18:59


Малын генетик нөөцийн тухай хуулийн хүрээнд баталгаажсан үүлдэр, омгийн малын цөм сүргийг бүрдүүлэх, үзлэг ангилалт хийх ажлыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам зохион байгуулж байна. Одоогийн байдлаар 16 аймгийн 53 сумын 369.1 мянган толгой малд үзлэг, ангилалт хийж, ангилалтад хамрагдсан малаас 150 мянган малыг ялган тэмдэглэж ээмэгжүүлэв. Мөн дээрх аймаг, сумын 147 мянган хуц, ухныг ялган төвлөрүүлж, удам зүйн үнэлгээнд оруулах, үнэлэх ажлыг эхлүүлээд байна. Ингэснээр үржилд ашиглаж буй хээлтүүлэгчийн чанарыг тодорхойлж, стандартын шаардлага хангаагүй хээлтүүлэгчийг үржилд ашиглахгүй байх нөхцөл бүрдэнэ.


Зохиогчийн эрх ©2018 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам