Монгол Улсын сав, баглаа боодлын салбарын “Мөнгөн богц” шагналд нэр дэвших аж ахуйн нэгж, байгууллагын материалыг хүлээн авч байна

Эх сурвалж: ХХААХҮЯам

Munkhtuya | 2018.12.10 14:50


Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас МҮХАҮТ, Монголын хүнсчдийн холбоо, Монголын сав, баглаа боодол үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбоо, "Заша өвс" ТББ-тай хамтран энэ сарын 18-нд зохион байгуулах "Дотоодын сав, баглаа боодол үйлдвэрлэгч, хэрэглэгчдийн зөвлөлдөх уулзалт"-ын үеэр Монгол Улсын сав, баглаа боодлын салбарын “Мөнгөн богц” шагнал гардуулах ажиллагаа болох тухай бид өмнө нь мэдээлсэн.

Уул уурхай, хүнд үйлдвэр, хүнс, хөнгөн, худалдаа, нийтийн хоол гэсэн таван салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдээс дотоодын сав, баглаа боодол үйлдэрлэгч, аж ахуйн нэгж, байгууллагатай хамтран ажиллаж ирсэн хугацаа, худалдан авалтын тоо хэмжээ, үнийн дүн, нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлсэн ажил зэрэг шалгуур үзүүлэлтийг удирдлага болгон шалгаруулна.

“Мөнгөн богц” шагналд дэвших хүсэлтэй аж ахуйн нэгж, байгууллага дараах материалыг бүрдүүлж, зохион байгуулах ажлын хэсэгт 2018 оны 12 дугаар сарын 15-ныг дуустал (Монголын сав, баглаа боодол үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбоо: mupa.mn@gmail.com, 9911-8807) цахим хаягаар хүргүүлнэ. Үүнд:

  • Албан хүсэлт;
  • Дотоодын сав, баглаа боодол үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллагатай байгуулсан гэрээний хуулбар;
  • Хамтын ажиллагаатай дотоодын сав, баглаа боодол үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллагын тодорхойлолт.

Шалгарсан аж ахуйн нэгж, байгууллагыг цом, өргөмжлөлөөр шагнаж урамшуулах юм.


Зохиогчийн эрх ©2019 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам