Аймгуудын Засаг даргатай хамтран ажиллах гэрээ байгуулав

Эх сурвалж: ХХААХҮЯам

Munkhtuya | 2019.01.18 11:08


Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан 21 аймгийн Засаг даргатай 2019 онд хамтран ажиллах гэрээ байгууллаа.

Уг гэрээнд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын бодлого, зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээр авах арга хэмжээ, санхүүжилтийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, аймгийн Засаг дарга нарын харилцан хүлээх үүрэг, хариуцлагын талаар тусгасан байна.  

Тухайлбал, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд нь 2019 оны төсвийн тухай хуулийн дагуу ХХААХҮ-ийн сайдын багцаас санхүүжүүлэхээр тусгагдсан арга хэмжээний санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэж олгох үүрэг хүлээж байгаа юм.

Засаг дарга нь Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын зорилтуудыг биелүүлэхэд арга зүй, зохион байгуулалтаар хангах, аймаг бүрт хавсралтаар зааж өгсөн үйл ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй.    

Гэрээний үр дүнгийн биелэлтэд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд хяналт тавьж, 2020 оны 01 дүгээр сарын 15-ны дотор энэхүү гэрээг дүгнэнэ.  

 

 


Зохиогчийн эрх ©2019 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам