Эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажиллаж, амжилт гаргасныг үнэлэн нэр бүхий хүмүүсийг төрийн одон, медалиар шагналаа

Эх сурвалж: ХХААХҮЯам

Munkhtuya | 2019.02.04 12:18


Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн бадруулсны 107 жил, Ардын хувьсгалын 97 жил, Ардчилсан хувьсгалын 29 жил, Монголын уламжлалт сар шинэ, цагаан сарын баярыг тус тус тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гарган, эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажиллаж, амжилт гаргасныг үнэлэн нэр бүхий хүмүүсийг төрийн одон, медалиар шагнасныг өнөөдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан гардууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлгийн ерөнхий газрын мэргэжилтэн Дамбадаржаагийн Батцэнгэл, Алтангадас одонгоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын ажилтан Боожоогийн Цэцгээ, Дархан-Уул аймгийн Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн захирал Ноовын Баярсүх, Дархан-Уул аймгийн Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн үр тарианы селекцийн секторын эрхлэгч Бодьсадын Ганбаатарыг тус тус шагнасан юм.

Мөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын ШУ, технологи, инновацийн асуудал хариуцсан мэргэжилтэн Чойжоогийн Долгорсүрэнд Биеийн тамир, спортын газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 12-ны А-374 дүгээр тушаалаар Волейволын спортын дэд мастер цол, зэрэг олгов. 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын ажилтан Боожоогийн Цэцгээ

Дархан-Уул аймгийн Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн захирал Ноовын Баярсүх

Дархан-Уул аймгийн Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн үр тарианы селекцийн секторын эрхлэгч Бодьсадын Ганбаатар

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлгийн ерөнхий газрын мэргэжилтэн Дамбадаржаагийн Батцэнгэл

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын ШУ, технологи, инновацийн асуудал хариуцсан мэргэжилтэн Чойжоогийн Долгорсүрэн

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан төрийн одон медалиар шагнагдсан хүмүүст баяр хүргэж, ажлын амжилт хүсээд, өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн гол ажлуудынхаа талаар танилцуулж, ХХААХҮЯ бол бодлогын яам төдийгүй хөгжлийн яам байгаасай гэж хүсэж байна гэдгээ онцлон тэмдэглэв. 

 


Зохиогчийн эрх ©2019 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам