Мал, мах бэлтгэх ажилд хамрагдах хүсэлтэй аж ахуйн нэгжүүдийн анхааралд

Эх сурвалж: ХХААХҮЯам

Munkhtuya | 2019.02.19 17:50


Арилжааны банкны эх үүсвэрээр малчдаас мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн, мал эмнэлгийн гэрчилгээтэй махыг хэрэглэгчдэд хаврын улиралд тогтвортой үнээр хүргэх ажилд оролцох хүсэлтэй аж ахуйн нэгжүүд доор дурдсан баримт бичгийг битүүмжлэн, 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 16 цаг хүртэл Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны 5 давхарын 504 тоот өрөөнд ирүүлэхийг хүсье. 

Бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт: 

  • Аж ахуйн нэгжийн хүсэлт /бэлтгэх махны хэмжээг тусгах/
  • Аж ахуйн нэгжийн танилцуулга /үйл ажиллагааны чиглэл, мах хадгалах агуулахын багтаамж, хөргөх төхөөрөмжийн хүчин чадал, хөргөлтийн агентын төрөл
  • Мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагад нийцэж буй эсэх, гарал үүслийг тодорхойлсон Мал эмнэлгийн гэрчилгээтэй байх
  • 1.35 кодтой Махны хадгалалтын нөхцөлийг шалгах хяналтын хуудас /баталгаажуулсан/
  • Бэлтгэх махыг хадгалахад хүрэлцэхүйц хэмжээний агуулахтай эсэхийг  нотлох баримт /фото зургаар баталгаажуулах/
  • Мах хадгалах зориулалтын агуулах, тээврийн хэрэгсэлд мал эмнэлгийн байгууллагаас ариутгал, халдваргүйтгэл хийсэн тухай акт /2018 онд хийсэн ариутгал, халдваргүйтгэлийн акт/

Жич: Хугацаа хоцорсон хүсэлт, баримт бичгийг хүлээн авахгүй болно. Асууж тодруулах зүйл гарвал 51-261962 дугаарын утсаар лавлана уу.

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЯАМ


Зохиогчийн эрх ©2019 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам