Мах сүүний анхдугаар аян

Эх сурвалж: ХХААХҮЯам

mofa_admin | 2019.03.13 17:15


Засгийн газрын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар “Үндэсний аян өрнүүлэх тухай” 212 дугаар тогтоолыг баталсан. Энэ тогтоолын хүрээнд ХХААХҮ-ийн сайдын 2017 оны А-45 дугаар тушаалаар “Мах, сүүний анхдугаар аян”-ыг зохион байгуулах арга хэмжээний төлөвлөгөөг баталсан.

“Мах, сүүний анхдугаар аян”-ыг дараах 5 зорилтын хүрээнд зохион байгуулан ажиллаж байна. Үүнд:

  1. Аян хэрэгжих эрх зүй, эдийн засгийн таатай орчныг бүрдүүлэх;
  2. Мах, сүүний чиглэлийн үхрийн эрчимжсэн аж ахуйг хөгжүүлж түүхий эдийн улирлын хамаарлыг бууруулах;
  3. Мал, сүү бэлтгэн нийлүүлэлтийн оновчтой тогтолцоог бүрдүүлэх;
  4. Мах, сүүний боловсруулах салбарыг хөгжүүлэх;
  5. Сүү, сүүн бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүний дотоодын хэрэглээ, экспортыг дэмжих.

Мах, сүүний анхдугаар аяныг зохион байгуулах арга хэмжээний төлөвлөгөөг энд дарж үзнэ үү.

Мах, сүүний анхдугаар аяны хүрээнд сүү, сүүн бүтээгдэхүүний ач холбогдол, хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор цуврал анимэйшнийг танилцуулж байна.

 


Зохиогчийн эрх ©2019 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам