“Хоршооны хөгжлийн үнэлгээг CPI аргачлалаар хийх” сургалт боллоо

Эх сурвалж: ХХААХҮЯам

Munkhtuya | 2019.03.15 15:09


Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Глобал Коммунитс ОУБ хамтран 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 21 аймаг болон нийслэлийн хоршооны асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд зориулан "Хоршооны хөгжлийн үнэлгээг CPI аргачлалаар хийх" сургалтыг хамтран зохион байгуулав. 

Сургалтаар хоршоодын бизнесийн үйл ажиллагаанд засаглал, санхүү, үйлдвэрлэл, маркетинг, гишүүнчлэл гэсэн 5 үндсэн чиглэлээр хоршоодод нийтлэг тулгамдаж буй асуудлыг тодруулан, тэдгээрийн үйл ажиллагааг сайжруулах, зөвлөмж бэлтгэх, хоршоодын гишүүд болон удирдлагын багийн өөрийн хоршоог үнэлэх чадварыг оролцогчдод эзэмшүүллээ.  

 

 


Зохиогчийн эрх ©2019 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам