ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле: “Хүүхдэд зориулав” үзэсгэлэн худалдаа зохион байгуулна

Эх сурвалж: ХХААХҮЯам

bayarotgon | 2019.04.05 16:10


Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 87 дугаар тогтоолоор Монгол Улсын ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн даргын ивээл дор жил бүрийн 5 дугаар сарын 3 дахь долоо хоногт “Хүүхдэд зориулав” үзэсгэлэн худалдаа зохион байгуулах юм. Энэхүү үзэсгэлэн худалдааг хүүхдэд зориулсан бүтээгдэхүүний дотоодын үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх, бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих, үндэсний үйлдвэрлэлийн чанартай бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэх соёлыг өсвөр залуу үед төлөвшүүлэх, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилготой юм.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам ерөнхий зохион байгуулагчаар, Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яам, МХЕГ, ШӨХТГ, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар,  Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын хүнсчдийн холбоо хамтран зохион байгуулах юм. Энэхүү үзэсгэлэн худалдааг зохион байгуулах төлөөллүүд өнөөдөр хуралдаж, ажлын хэсэг байгуулан, төлөвлөгөө гарган шуурхай ажиллахаар болов.

Төлөвлөгөөний дагуу Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд эссе бичлэгийн уралдаан зохион байгуулах, хүүхдэд зориулсан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх талаар хэлэлцүүлэг форум  зохион байгуулах, хүүхдүүдийг үндэсний үйлдвэртэй танилцуулах арга хэмжээг  зохион байгуулах, энэ үзэсгэлэн худалдаанд хүүхдэд зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуй нэгжийг өргөнөөр оролцуулахаар ажиллаж байна. 


Зохиогчийн эрх ©2019 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам