ХХААХҮ-ийн дэд сайд Ж. Сауле  Ургамал газар тариалангийн хүрээлэнд ажиллав

Эх сурвалж: ХХААХҮЯам

bayarotgon | 2019.04.23 13:37


Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Сауле Дархан хот дахь Ургамал Газар Тариалангийн Хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцлаа. Уулзалтад ХХААХҮЯ-ны холбогдох мэргэжилтнүүд болон УГТХ-ийн удирдлагууд оролцлоо. Уулзалтын эхэнд тус хүрээлэнгийн захирал Н.Баярсүх хүрээлэнгийн эрдэм шинжилгээ, туршилт судалгааны ажлын үр дүн, ололт амжилт, тариалангийн технологийн шинэчлэлийн талаар болон шийдвэрлэх шаардлагатай тулгамдаж буй асуудлыг салбарын дэд сайдад дэлгэрэнгүй танилцуулж санал солилцлоо.

Уулзалтын үеэр ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле хэлсэн үгэндээ тус хүрээлэнгийн судлаачдын эрдэм шинжилгээ, туршилт судалгааны ажлын үр дүн Монгол Улсын газар тариалангийн салбарын шинэчлэл, цаашдын хөгжилд чухал хувь нэмэр оруулж байгааг тэмдэглэн хэлээд тус хүрээлэнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх талаар анхааран ажиллахаа илэрхийллээ.  

Монгол төрийн оновчтой бодлого, шинжлэх ухааны ололт, тариаланчдын нөр их хөдөлмөрийн үр дүнд үр тарианы үйлдвэрлэлийн 30%, төмсний 70%, хүнсний ногооны  80%, жимс жимсгэний 70 гаруй хувьд эх орны судлаачдын бүтээсэн сортууд тариалж байна.

Тариалангийн хөрс хамгаалах, уринш боловсруулах, хөрс боловсруулалтыг цомхотгох, тэг элдэншүүлэх, үр төрөл бүрийн таримал тариалах, үр тариа, төмс, хүнсний ногооны элит үр үржүүлэх технологиуд иж бүрэн нэвтэрсэн.

Богино болцтой

             Халхгол-1, Дархан-131

Дунд болцтой  

             Орхон, Дархан-34,

             Дархан-74, Дархан-166

Дунд оройн болцтой  

    Дархан-144, Дархан-181 сортуудыг манай тариаланчид тариалж ургацын хэмжээ бусад сортуудтай харьцуулахад 1га-гаас авах ургацын хэмжээ  2 хувиар илүү байгаа нь тогтоогдсон. Зөвхөн нэг сорт буюу Дархан 144-сортын тариалалтын дүнгээс харахад бусад сортуудтай харьцуулахад 1 га-гаас авах ургацын хэмжээ 2 хувиар нэмэгдсэнээр тариаланчдын жилийн орлого 30 орчим тэрбум төгрөгөөр өссөн байна. Энэ нь эрдэмтэн судлаачдын туршилт, судалгааны ажлын үр дүнгийн зөвхөн нэг жишээ юм.


Зохиогчийн эрх ©2019 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам