ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан “Биокомбинат” УТҮГ, “Мал эмнэлгийн эмийн сорилт баталгаажуулалтын улсын лаборатори”-д ажиллав

Эх сурвалж: ХХААХҮЯам

bayarotgon | 2019.05.13 19:47


Хүнс  хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, Сайдын зөвлөх Р.Жадамбаа нар өнөөдөр /2019.05.13/ “Биокомбинат” УТҮГ, “Мал эмнэлгийн эмийн сорилт баталгаажуулалтын улсын лаборатори”-н үйл ажиллагаатай танилцлаа.

Биокомбинат УТҮГ нь 1923 онд байгуулагдсан. 96 жилийн түүхтэй. Улмаар 1973 онд БНУУ-ын техник, эдийн засгийн тусламжаар бүрэн шинэчлэгдсэн. 3 алба, 17 цех нэгж, 254 ажилчидтай. 20 га газарт 37 барилга байгууламж ашиглан үйл ажиллагаа явуулж, 100% импорт орлох 5-6 тэрбум төгрөгийн 40 гаруй нэрийн вакцин, оношлуур үйлдвэрлэдэг байна. Тодруулбал Биокомбинат УТҮГ Мал эмнэлгийн зориулалт бүхий 40 гаруй нэр төрлийн вакцин, оношлуур, ийлдэс зэрэг 120-140 мянган литр шингэн, 50 сая тун биобэлдмэл үйлдвэрлэж, МУ-ын дотоодын хэрэгцээг хангадаг байна. Энэ үйлдвэрт 1973 оноос хойш томоохон шинэчлэл, их засвар  хийгдээгүй, барилга, байгууламж, тоног, төхөөрөмж автоматжаагүй, үйлдвэрлэлийн 80 гаруй хувь нь гар ажиллагаатай, техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх, 1973 оноос хойш үйлдвэрийн барилга, инженерийн байгууламж, шугам сүлжээнд томоохон засвар шинэчлэл хийгдээгүй байна.

Мал эмнэлгийн эмийн сорилт баталгаажуулалтын улсын лабораторид 23 аж ахуй нэгжийн 138 нэр төрлийн 242 цуврал эм бэлдмэл, эмийн түүхий эд, вакцинд сорилт шинжилгээ хийж, баталгаажуулалтын дүгнэлт гаргадаг байна.  Тус лабораторийн удирдлагууд боловсон хүчнийг чадавхжуулах, ажлын байрны нөхцөлийг сайжруулах, агааржуулалтын асуудал, тоног төхөөрөмжийг шинэчлэх, цалингийн шатлал,  нийгмийн асуудлыг шийдвэрлэх, малын байрыг шинэчлэх зэрэг асуудлыг хөндөж байв.  


Зохиогчийн эрх ©2019 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам